Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 309/ШШ2025/00483

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал би,

Нэхэмжлэгч: “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* *******т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 6,944,424.50 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.******* нь ******* *******тай 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ЗГ4715128469 тоот зээлийн гэрээ байгуулж 13,820,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 17.4 хувийн хүүтэй, 15 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаандаа төлөөгүй 298 хоног хугацаа хэтрүүлэн *******ийг хохироож байна. Иймд Б.*******аас зээлийн гэрээний үүрэгт ...нийт 6,944,424.50 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.******* /утас *******/ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* *******наас зээл авч, хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлэхгүй, зээлээ төлж чадаагүй тасалдуулсан. Иймд үлдэгдэл 6,944,424.50 төгрөгийг тус *******инд төлөхийг зөвшөөрч байна. 2025 оны 05 дугаар сараас эхлэн сар бүрийн цалингийнхаа 50 хувийг суутгуулж төлөх хүсэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХК нь хариуцагч Б.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,944,424.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.******* нь “******* *******” ХК-тай 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ЗГ4715128469 дугаартай Зээл болон барьцааны гэрээг байгуулж 13,820,000 төгрөгийн зээлийг жилийн 17.4 хувийн хүүтэй, 15 сарын хугацаатай авсан байх бөгөөд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, дээрх зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга, хүү тооцооллын хүснэгт, хариуцагчийн хариу тайлбар, хэрэгт цугларсан бусад бичмэл баримтуудаар батлагдаж байна. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 6,944,424.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Б.******* нь зээлийн гэрээний үүрэгт 6,944,424.50 төгрөгийг нэхэмжлэгч “******* *******” ХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,060.79 төгрөгийн 50 хувь болох 63,030.50 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Хэрлэн сумын төсвийн орлогоос 63,030.50 төгрөгийг, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 63,030.50 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХК /РД: *******/-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.БАТЖАРГАЛ