| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Батжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/00522/И |
| Дугаар | 309/ШШ2025/00485 |
| Огноо | 2025-04-30 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 309/ШШ2025/00485
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал би,
Нэхэмжлэгч: *******ын *******,
Нэхэмжлэгч: *******гийн ******* *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “******* мөнх *******” ХХК-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 15,447,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.*******, Л.******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* мөнх *******” ХХК-тай 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Палкан байшингийн материал нийлүүлэх, барих захиалгын гэрээ”-г байгуулсан. Тус гэрээгээр 8*6 хэмжээтэй палкан байшинг барьж хүлээлгэн өгөхөөр тохиролцсон ба гэрээний дагуу 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр урьдчилгаа 4,000,000 төгрөгийг тус компанийг төлөөлж гэрээ байгуулсан т бэлнээр өгсөн. Үүнээс хойш 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр эхнэр Л.******* 5,000,000 төгрөгийн 2 удаагийн гүйлгээгээр нийт 10,000,000 төгрөгийг “******* мөнх *******” ХХК-ийн ХААН банк дахь 5405580246 тоот дансанд шилжүүлсэн. Гэвч тус компани нь байшин барих ажлыг хийж эхлээгүй бөгөөд гэрээнд заасан үүргээ удаа дараа зөрчиж, биелүүлээгүй тул бид 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймагт өөрсдийн биеэр очиж уулзахад 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 15,200,000 төгрөгийг төлж барагдуулахаа амлаж гэрээний ар талд гараар бичиж гарын үсгээ зурсан. Гэвч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Мөн Дорнод аймаг руу явж ирэхэд 1 хүний 61,800 төгрөг, 4 тасалбарын нийт 247,200 төгрөгийн зардал гарсан. Иймд “******* мөнх *******” ХХК-аас нийт 15,447,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч, нэхэмжлэгч Л.*******н итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* /утас , /, хариуцагч “******* мөнх *******” ХХК-ийн төлөөлөгч /утас / ******* харилцан тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээндээ:
1. Д.******* би “******* мөнх *******” ХХК-ийн захирал тай 15,000,000 төгрөгийг гаргуулахаар эвлэрч байна. Төлбөрийг 2025.05.30-нд 5,000,000 төгрөг, 2025.06.30-нд 5,000,000 төгрөг, 2025.07.30-нд 5,000,000 төгрөгөөр төлж дуусгахад санал нэгтэй байна.
2. “******* мөнх *******” ХХК-ийн захирал би төлбөрийн нөхцөлийг зөвшөөрч байна. Цаг хугацаандаа төлнө.
Талууд харилцан зөвшөөрсөн учир эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.*******, Л.******* ******* нь тус шүүхэд хариуцагч “******* мөнх *******” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 15,447,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, нэхэмжлэгч Л.*******н итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, хариуцагч “******* мөнх *******” ХХК-ийн төлөөлөгч ******* “...нэхэмжлэгч тал нь нэхэмжилсэн 15,447,200 төгрөгөөс 447,200 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 15,000,000 төгрөгийг хариуцагч ******* мөнх ******* ХХК-аас гаргуулах, хариуцагч ******* мөнх ******* ХХК нь нэхэмжилсэн 15,000,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 30-нд 5,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-нд 5,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-нд 5,000,000 төгрөгийг тус тус төлж, бүрэн барагдуулахаар” эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч “******* мөнх *******” ХХК нь нэхэмжлэгч Д.*******, Л.******* *******т ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 15,000,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 30-нд 5,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-нд 5,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-нд 5,000,000 төгрөгийг тус тус төлж, бүрэн барагдуулахаар эвлэрсэн учир зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,186 төгрөгийн 50 хувь болох 117,593 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 117,593 төгрөгийг, хариуцагч “******* мөнх *******” ХХК-аас 116,475 төгрөг /15,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 232,950 төгрөгийг 50 хувь/-ийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.******* //-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ******* сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ