| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 320/2025/00407/И |
| Дугаар | 320/ШШ2025/00495 |
| Огноо | 2025-05-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 320/ШШ2025/00495
| 2025 оны 05 сарын 05 өдөр | Дугаар 320/ШШ2025/00495 | Хөвсгөл аймаг |
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
320/2025/00407/И
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Х нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.А,
Хариуцагч: Э.Б,
Хариуцагч: П.У нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 10,476,957.97 төгрөг, хүү 4,869,504.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 410,470.78 төгрөг, нотариатын төлбөр 1,100 төгрөг, нийт 15,758,033.43 (арван таван сая долоон зуун тавин найман мянга гучин гурван төгрөг дөчин гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э.Б , П.У нар нь 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ХААН банкны У тооцооны төвтэй ЗГ/202350396164 дугаартай Зээлийн гэрээ, БГХ202350396164 дугаартай Барьцааны гэрээ тус тус байгуулан 11,000,000 (арван нэгэн сая) төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар Малчны зээлийн зориулалтаар зээлж авсан байна.
Зээлдэгч нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 523,042.03 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 101,54 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нийт 523,143.57 төгрөгийг төлсөн байна.
Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч буюу зээлдэгч нар нь гэрээнд заасан үүргээ зөрчиж, Зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч 583 хоног болсон байна.
Иймд банкны зүгээс зээлдэгч Э.Б , П.У нараас ЗГ/202350396164 дугаартай Зээлийн гэрээний 6.1.1 дэх хэсгийг үндэслэн 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөр тасалбар болгон зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэгт дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна.
Үүнд: 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар дараах зээлийн төлбөр гаргуулах,
Үндсэн зээлийн төлбөр 10,476,957.97 төгрөг,
Зээлийн хүүгийн төлбөр 4,869,504.68 төгрөг,
Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 410,470.78 төгрөг,
Нотариатын үйлчилгээний хөлс 1,100 төгрөг, нийт 15,758,033.43 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Э.Б , П.У нар 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд: Э.Б , П.У бид Хаан банкнаас нэхэмжилж буй 15,758,033.43 (арван таван сая долоон зуун тавин найман мянга гучин гурван төгрөг дөчин гурван мөнгө) төгрөгийг Хаан банкинд төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. гэх хариу тайлбарыг ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х нь хариуцагч Э.Б , П.У нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 10,476,957.97 төгрөг, хүү 4,869,504.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 410,470.78 төгрөг, нотариатын төлбөр 1,100 төгрөг, нийт 15,758,033.43 (арван таван сая долоон зуун тавин найман мянга гучин гурван төгрөг дөчин гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.
Шүүх дээрх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хариуцагч Э.Б , П.У нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч буй тайлбараа бичгээр ирүүлжээ.
Хариуцагч Э.Б , П.У нарын энэхүү тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д: ...урьд илүү төлөгдсөн бол зөрүүг буцааж олгоно. гэж тус тус хуульчилсан тул нэхэмжлэлийн шаардлага 15,758,033.43 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 236,740 төгрөгийн тал хувь болох 118,370 төгрөгийг, хариуцагч Э.Б , П.У нараас, улсын орлогоос тал хувь 118,370 төгрөг, илүү төлөгдсөн 17 мөнгө, нийт 118,370.17 мөнгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х йн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Б , П.У нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 10,476,957.97 төгрөг, хүү 4,869,504.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 410,470.78 төгрөг, нотариатын төлбөр 1,100 төгрөг, нийт 15,758,033.43 (арван таван сая долоон зуун тавин найман мянга гучин гурван төгрөг дөчин гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Э.Б , П.У нараас 118,370 (нэг зуун арван найман мянга гурван зуун дал) төгрөгийг, улсын орлогоос 118,370.17 (нэг зуун арван найман мянга гурван зуун далан төгрөг арван долоон мөнгө) төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.САРАНТУЯА