| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Батжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/00445/И |
| Дугаар | 309/ШШ2025/00533 |
| Огноо | 2025-05-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 309/ШШ2025/00533
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал би,
Нэхэмжлэгч: “******* ******* ******* *******” *******-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******гийн *******д холбогдох,
929,243 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Үйлчилгээний төлбөрийн мэдээллийг 141415 тусгай дугаараас сар бүрийн 10, 20-ны өдрүүдэд мессеж хэлбэрээр илгээдэг боловч заагдсан хугацаанд төлөөгүй тул 2023 оны 11-12 саруудын 181,391 төгрөг, 2024 оны 1-12 дугаар саруудын 656,176 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 91,676 төгрөг, нийт 929,243 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.******* /утас *******, / шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.******* би 1 дүгээр баг, 50 дугаар байрны 78 тоотын мөнгөө төлж чадаагүй байгаа. Иймд 929,243 төгрөгийг бүрэн төлж барагдуулна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ******* нь хариуцагч С.*******д холбогдуулан 929,243 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гарг*******ээ.
Хэрэг хянан шийдвэрлэх *******иллагааны явцад нэхэмжлэгчийн 929,243 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.******* нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбарыг шүүхэд бичгээр гарг******* өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч С.******* нь нэхэмжлэлийн шаардлага 929,243 төгрөгийг нэхэмжлэгч “******* ******* ******* *******” *******-т төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,852 төгрөгийн 50 хувь болох 13,426 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Хэрлэн сумын төсвийн орлогоос 13,426 төгрөгийг, хариуцагч С.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 13,426 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ******* /РД:/-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ