Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 320/ШШ2025/00502

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 320/ШШ2025/00502

Хөвсгөл аймаг

 

 

 

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

320/2025/00465/И

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: Н нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Б

Хариуцагч: З.Л холбогдох үндсэн зээлийн үлдэгдэл 1,352,225.81 төгрөг, зээлийн хүү 652,963.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 32,452.88 төгрөг, нотариатын төлбөр 11,000 төгрөг, нийт 2,048,642.37 (хоёр сая дөчин найман мянга зургаан зуун дөчин хоёр төгрөг гучин долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 2257002801 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 1,352,225.81 төгрөг, зээлийн хүү 652,963.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 32,452.88 төгрөг, нотариатын төлбөр 11,000 төгрөг, нийт 2,048,642.37 (хоёр сая дөчин найман мянга зургаан зуун дөчин хоёр төгрөг гучин долоон мөнгө) төгрөгийг хариуцагч З.Л оос гаргуулах. гэжээ.

Хариуцагч З.Л ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд: Миний бие Б.Б нь З.Л ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна.

З.Л нь Н ББСБ 2,048,642.37 (хоёр сая дөчин найман мянга зургаан зуун дөчин хоёр төгрөг гучин долоон мөнгө) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэх хариу тайлбарыг ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч З.Л ид холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 1,352,225.81 төгрөг, зээлийн хүү 652,963.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 32,452.88 төгрөг, нотариатын төлбөр 11,000 төгрөг, нийт 2,048,642.37 (хоёр сая дөчин найман мянга зургаан зуун дөчин хоёр төгрөг гучин долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлсэн ба нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай тайлбараа бичгээр ирүүлжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэхүү тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д: ...урьд илүү төлөгдсөн бол зөрүүг буцааж олгоно. гэж тус тус хуульчилсан тул нэхэмжлэлийн шаардлага 2,048,642.37 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 47,728 төгрөгийн тал хувь болох 23,864 төгрөгийг хариуцагч З.Л оос, тал хувь болох 23,864 төгрөг, илүү төлөгдсөн 28 мөнгө, нийт 23,864.28 төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Н ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Н ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч З.Л ид холбогдох үндсэн зээлийн үлдэгдэл 1,352,225.81 төгрөг, зээлийн хүү 652,963.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 32,452.88 төгрөг, нотариатын төлбөр 11,000 төгрөг, нийт 2,048,642.37 (хоёр сая дөчин найман мянга зургаан зуун дөчин хоёр төгрөг гучин долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч З.Л оос 23,864 (хорин гурван мянга найман зуун жаран дөрөв) төгрөгийг, улсын орлогоос 23,864.28 (хорин гурван мянга найман зуун жаран дөрвөн төгрөг хорин найман мөнгө) төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Н ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Р.САРАНТУЯА