Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 320/ШШ2025/00503

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 320/ШШ2025/00503

Хөвсгөл аймаг

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

320/2025/00466/И

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: Н нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Б

Хариуцагч: Г.М холбогдох үндсэн зээлийн үлдэгдэл 1,901,380.64 төгрөг, зээлийн хүү 1,474,969.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 250,828.79 төгрөг, нотариатын төлбөр 11,000 төгрөг, нийт 3,638,178.59 (гурван сая зургаан зуун гучин найман мянга нэг зуун далан есөн төгрөг тавин есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 2257002960 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 1,901,380.64 төгрөг, зээлийн хүү 1,474,969.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 250,828.79 төгрөг, нотариатын төлбөр 11,000 төгрөг, нотариатын төлбөрт 11,000 төгрөг, нийт 3,638,178.59 төгрөгийг хариуцагч Г.М гаас гаргуулах. гэжээ.

Хариуцагч Г.М гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г нь 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд: Миний бие Б.Г нь Г.М гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Г.М нь тухайн банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан нь үнэн.

Иймд 3,638,178.59 (гурван сая зургаан зуун гучин найман мянга нэг зуун далан есөн төгрөг тавин есөн мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэх хариу тайлбарыг ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Г.М д холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 1,901,380.64 төгрөг, зээлийн хүү 1,474,969.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 250,828.79 төгрөг, нотариатын төлбөр 11,000 төгрөг, нийт 3,638,178.59 (гурван сая зургаан зуун гучин найман мянга нэг зуун далан есөн төгрөг тавин есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлсэн ба нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай тайлбараа бичгээр ирүүлжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэхүү тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж хуульчилсан тул хариуцагч Г.М гаас нэхэмжлэлийн шаардлага 3,638,178.59 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 73,161 төгрөгийн тал хувь болох 36,580.5 төгрөгийг, улсын орлогоос 36,580.36 төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Н ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Н ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.М д холбогдох үндсэн зээлийн үлдэгдэл 1,901,380.64 төгрөг, зээлийн хүү 1,474,969.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 250,828.79 төгрөг, нотариатын төлбөр 11,000 төгрөг, нийт 3,638,178.59 (гурван сая зургаан зуун гучин найман мянга нэг зуун далан есөн төгрөг тавин есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Г.М гаас 36,580.5 (гучин зургаан мянга таван зуун наян төгрөг тавин мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 36,580.36 (гучин зургаан мянга таван зуун наян төгрөг гучин зургаан мөнгө) төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Н ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Р.САРАНТУЯА