| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 307/2025/00731/И |
| Дугаар | 307/ШШ2025/00534 |
| Огноо | 2025-04-28 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 307/ШШ2025/00534
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2025/00731/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, ****** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /утас ********/-ийн хүсэлттэй,
******* хамтын амьдралтай байсныг болон *******, ******* нарын эцэг нь мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч Б.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Б.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие ******* 2008 оноос хойш хамт амьдарсан. Хамтын амьдралын хугацаанд 2012 онд хүү *******, 2014 онд хүү нар төрсөн. Бид албан ёсны гэрлэлтийн баталгаагүй байсан. Бид өөрийн гэсэн гэр оронгүй болохоор 2 талынхаа ээжийндээ амьдарч байсан. Гэтэл 2024 оны 03 сарын 22-нд нөхөр авто ослоор нас барсан. Иймд ******* хамтын амьдралтай байсныг болон хүү *******, ******* нарын эцэг мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэх, Дархан сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, нас барсны бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаанууд, , нарын тодорхойлолт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
3. Шүүхээс , нараас гэрчийн мэдүүлэг авч нотлох баримтаар бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Б.*******ийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Хүсэлт гаргагч Б.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-т зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
3. Хүсэлт гаргагч Б.******* нь талийгаач О.тай 2008 оноос 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хамтран амьдарч байсан бөгөөд тэдний дундаас 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүү *******, 2014 оны 04 сарын 14-ний өдөр хүү ******* нар төрсөн болох нь хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, Дархан сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, ы нас барсны бүртгэлийн лавлагаа, гэрч ийн өгсөн ...Б.******* нь манай дүү ******* 2008 оноос эхлэн хамтран амьдарч эхэлсэн бөгөөд 2012 онд *******, 2014 онд гэж 2 хүүхэдтэй болсон. Манай дүү нь 2024 оны 03 сарын 27-ны өдөр авто ослын улмаас нас барсан. Гэрлэлтээ яагаад батлуулаагүй талаар нь сайн мэдэхгүй байна. Манай бэр гэрлэлтийн баталгаагүй болохоор шүүхэд хандаж чадахгүй, мэдэхгүй байсаар өдий хүрсэн ... гэх мэдүүлэг, гэрч ийн ...Б.******* нь манай хүү тай 2008 оноос эхлэн хамтран амьдарч эхэлсэн бөгөөд 2012, 2014 онуудад 2 хүүхэдтэй болсон. Манай хүү нь 2024 оны 03 сарын 27-ны өдөр авто ослын улмаас нас барсан. Одоо бэр маань 2 хүүхдэдээ тэтгэмж тогтоолгохоор шүүхэд хандсан байсан. 2 ачид минь эцэг нь өнгөрсөн ч гэсэн хэдэн төгрөг нь олдоосой л гэж бодож байна ... гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
4. Иймд хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн Б.*******, нар нь 2008 оноос 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан бөгөөд тэдний дундаас 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүү *******, 2014 оны 04 сарын 14-ний өдөр хүү ******* нар төрсөн болохыг тус тус тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан ******* овогт ******* *******ийг талийгаач овогт тай 2008 оноос 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү *******, 2014 оны 04 сарын 14-ний өдөр төрсөн хүү ******* нарын эцэг нь овогт мөн болохыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА