| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2018/0134/Э |
| Дугаар | 156 |
| Огноо | 2018-02-09 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Р.Батнасан |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 156
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал,
Улсын яллагч: Р.Батнасан,
Шүүгдэгч Ц.Днарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Ц.Ц.Дд холбогдох эрүүгийн 1809000120028 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овогт Цогзолмаагийн Ц.Д, Монгол Улсын иргэн, 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, ах, эгчийн хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 11 дүгээр гудамж, 432а тоотод оршин суух,
Урьд нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 320 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 536 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай /РД:УИ95082510/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ц.Днь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт
байрлах Герман бөөний худалдааны нэртэй дэлгүүрт 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр иргэн Д.Туулын Ай фоне 6 эс плас маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Дшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугийн тал дээр маргах зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.
Хохирогч Д.Туулын: “...Би өнөөдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 17-ны өглөө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 11-р хорооллын автобусны буудлын ард талд байрлах Герман хүнсний бөөний нэртэй дэлгүүр дээр касс хийж байсан. Тэгээд 13 цаг 30 минутын үед касс дээр байсан гар утсаа алдсанаа мэдээд цагдаагийн байгууллагад хандсан. Би камер шүүж үзэхэд саарал өнгийн ноосон малгайтай, бараан өнгийн куртик өмссөн 20-25 орчим насны залуу надтай наймаа хийж шоколад авчихаад картаа уншуулан улмаар намайг цаашаа явах хооронд миний гар утсыг аваад гарсан байсан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 6 дугаар хуудас/
Эд зүйлийн үнэлгээ “Ай фоне-6 эс плас маркийн гар утас 600.000 төгрөг…” /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/,
Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл “…хохирогч Д.Туул нь 7 гэж тэмдэглэсэн үүргийг шууд зааж энэ 7 гэсэн зурган дээрх хүн миний гар утсыг хулгайлсан хүн мөн байна. Миний ярьж байсан богино хар өнгийн үстэй, шардуу царайтай, дэлдэндүү чихтэй, туранхай, 20-25 орчим насны залуу мөн байна гэж хэлэн Цогзолмаа овогтой Ц.Дын цээж зургийг таньж заав. /хавтаст хэргийн 43 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ц.Ц.Дын иргэний үнэмлэхний лавлагаа, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбарууд /хавтаст хэргийн 14-25/,
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч Ц.Днь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баярдах Герман бөөний худалдааны нэртэй дэлгүүрт 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр иргэн Д.Туулын Ай фоне 6 эс плас маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан болохоо өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогчид учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн болох нь тогтоогдож байна.
Шүүх Ц.Ц.Дын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Днь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Ц.Днь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч Ц.Дзөвшөөрсөн нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч Ц.Ц.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд түүнд 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг Онцгой байдлыг газарт эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Днь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Цогзолмаагийн Ц.Дыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Ц.Дыг Онцгой байдлын хэлтэст 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.Днь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, Ц.Днь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Ц.Ц.Дд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд
шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Дашнямд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР