| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 307/2025/00503/И |
| Дугаар | 307/ШШ2025/00564 |
| Огноо | 2025-04-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 307/ШШ2025/00564
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 307/2025/00503/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******** хороо, ******* гудамж, ******** байрлах, ******* ******* ХХК /утас ********-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ********* баг, ******** хороолол, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /утас ********/-д холбогдох,
26,296,941 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... 26,296,941 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 26,296,941 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 3 сарын хугацаанд буюу 2025 оны 05 сарын 09-ний өдрийн дотор 8,765,647 төгрөг, 2025 оны 06 сарын 09-ний өдрийн дотор 8,765,647 төгрөг, 2025 оны 07 сарын 09-ний өдрийн дотор 8,765,647 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлт гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* би зөвшөөрч дээрх хугацааг олгон эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан 26,296,941 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заасан бөгөөд хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 26,296,941 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 3 сарын хугацаанд буюу 2025 оны 05 сарын 09-ний өдрийн дотор 8,765,647 төгрөг, 2025 оны 06 сарын 09-ний өдрийн дотор 8,765,647 төгрөг, 2025 оны 07 сарын 09-ний өдрийн дотор 8,765,647 төгрөгөөр хуваан төлөх тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч эвлэрсэн байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 26,296,941 төгрөгийг 2025 оны 05 сарын 09-ний өдрийн дотор 8,765,647 төгрөг, 2025 оны 06 сарын 09-ний өдрийн дотор 8,765,647 төгрөг, 2025 оны 07 сарын 09-ний өдрийн дотор 8,765,647 төгрөгөөр тус тус төлөхөөр нэхэмжлэгчтэй эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******д холбогдох 26,296,941 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 26,296,941 төгрөгийг 2025 оны 05 сарын 09-ний өдрийн дотор 8,765,647 төгрөг, 2025 оны 06 сарын 09-ний өдрийн дотор 8,765,647 төгрөг, 2025 оны 07 сарын 09-ний өдрийн дотор 8,765,647 төгрөгөөр тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289,435 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 144,717.5 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 144,717.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА