| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 307/2025/00447/И |
| Дугаар | 307/ШШ2025/00610 |
| Огноо | 2025-04-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 307/ШШ2025/00610
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 307/2025/00447/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* хороо, ******** гудамж, ******* байрлах, ******* ХК /утас ********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ********* баг, ******** хороолол, ******* байр, ******** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /утас ********/-т холбогдох,
Зээлийн гэрээний хугацааг хугацаанаас нь өмнө цуцалж, 50,048,715 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлийн гэрээний хугацааг хугацаанаас нь өмнө цуцалж, 50,048,715 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч А.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие ******* овогтой ******* нь Капитрон банкнаас авсан 50,048,715 төгрөгийг төлж барагдуулна. Маргах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч А.*******т холбогдуулан зээлийн гэрээний хугацааг хугацаанаас нь өмнө цуцалж, 50,048,715 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
2. Хариуцагч А.******* нь ...50,048,715 төгрөгийн төлж барагдуулна гэх тайлбарыг ирүүлсэн байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан.
4. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 478,394 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 239,197 төгрөг, төрийн сангийн орлогоос 239,197 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, А.*******т холбогдох зээлийн гэрээний хугацааг хугацаанаас нь өмнө цуцалж, 50,048,715 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 478,394 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 239,197 төгрөг, төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 239,197 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА