Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 151

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Бадмаараг,

Улсын яллагч: Э.Халиун,

            Шүүгдэгч О.Анарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.О.Ад холбогдох эрүүгийн 1709021650020 дугаартай хэргийг, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч О.Амарбаясгалан нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шөнийн 04 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, "М" гэх нэртэй бааранд үйлчлүүлж байсан хохирогч М.Мөнхтөрийн гадуур хувцасны халааснаас Хаан банкны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан улмаар уг картыг Хаан банкны АТМ-ээр уншуулан 2000000 төгрөгийг авч бусдад бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Ашүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Хохирогч М.Мөнхтөрийн: “...2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шөнө 3
цагт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо “М” клуб руу найзуудтайгаа хамт ороод хүний 3 шил пиво захиалаад би өөрийнхөө картаар төлбөрийг нь уншуулчаад бүжгийн талбай гараад бүжиглээд байж байтал миний утсанд мессеж ирээд 800,000 төгрөгөөр 2 удаа уншуулсан гээд ирсэн. Тэгэхээр нь би картаа авах гэтэл байхгүй болохоор нь “М” клубын камерыг шүүх гэсэн чинь дахиад 400.000 төгрөгөөр уншуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/.

Гэрч О.Амгаланбаатарын: “…Би 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн орой Мөнхтөрийн хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо М бааранд хамт байсан... Мөнхтөр Хаан банкны ногоон картай байсан. Бааранд гарсан тооцоог Мөнхтөр хийж байсан бааранд байхдаа картаа алдсанг мэдсэн…” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/,

            Шүүгдэгч О.О.Агийн: “…Би 2017 оны 11 дүгээр сарын 15-ны орой 00 цаг өнгөрч байхад Сүхбаатар дүүргийн 9-р хороонд байрлах М бааранд ороод ундаа ууж жаахан байж байгаад баарны үүдэнд очиход цэнхэр цамцтай хар саравчтай малгайтай залуу намайг андуураад нүүр рүү нэг удаа цохисон. Тэгээд зөрөх үед нь би халааснаас нь картыг нь авсан. Тэгээд би бааранд удаагүй гараад явсан. Тэгээд шууд Чингэлтэй дүүргийн 17-гийн автобусны буудал дээр байх үед Хаан банкны АТМ-ээс тэр залуугийн картыг уншуулан 2 удаа 800,000 төгрөг буюу 1,600,000 төгрөг уншуулан авсан. Үлдэгдэл 400,000 төгрөгийг Баянгол дүүргийн нутагт байрлах 1000 нэрийн дэлгүүрийн урд байрлах хаан банкны АТМ-ээс уншуулан авсан. Би нийтдээ 2 сая төгрөг авсан. Би картыг хийгээд 0000 хийсэн болохгүй байсан дараа нь 1116 гэж хийхэд болж байхаар нь мөнгө авсан. Тэрнээс би картын дугаарыг нь мэдэхгүй тааж хийсэн..." гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 06 дугаар тал/, “...Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...Би хажуугаар нь зөрөхдөө картыг нь авсан авч гараад 17-гийн буудлын АТМ ороод эхлээд уншуулсан тэгээд 800,000 төгрөг хоёр удаа авсан тэгээд тэр шөнө би хороололын АТМ-ээс 400,000 төгрөгөөр нэг удаа авсан тэр мөнгөө маргааш нь урд нь хүнд хохирол учруулсан байсан түүнийгээ төлсөн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/

            Хохирогч М.Мөнхтөрийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт гаргасан “…миний бие Мөнхтөр нь О.Агаас хохирол төлбөр болох 2 сая төгрөгийг бэлнээр хүлээн авсан бөгөөд О.Атай миний бие нь эвлэрч гомдол саналгүй болсон. Шүүх хуралд суухгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтээ гаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.О.Агийн иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 26-27/,

Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч О.Ань 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шөнийн 04 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, "М" гэх нэртэй бааранд үйлчлүүлж байсан хохирогч М.Мөнхтөрийн гадуур хувцасны халааснаас Хаан банкны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан улмаар уг картыг Хаан банкны АТМ-ээр уншуулан 2000000 төгрөгийг авч бусдад бага хэмжээний хохирол учруулсан болохоо өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогчид учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн болох нь тогтоогдож байна.

Шүүх О.О.Агийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

            Шүүгдэгч О.Ань гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч О.Ань Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч О.Азөвшөөрсөн нь хуульд нийцсэн байна.

             Иймд шүүх шүүгдэгч О.О.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд түүнд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Ань энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8  дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Сартуул овогт Оросоогийн О.Аг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар О.О.Аг Онцгой байдлын хэлтэст 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан О.Ань нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, О.Ань энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. О.О.Ад авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.О.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Х.ИДЭР