Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 307/ШШ2025/00612

 

 

 

 

  

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 307/2025/00632/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******** хороо, ********* гудамж ******** байрлах, ******* ******* ******* ******* ******* /утас ********/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** баг, ******** хороолол, ******* байр, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /утас ********/-д холбогдох,

 

2,896,250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... 2,896,250 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Ж.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие Ж.******* нэхэмжилж байгаа 2,896,250 төгрөгийг 2025 оны 04 сараас эхлэн сард 724,062.5 төгрөгөөр 4 хувааж 7 сар гэхэд төлж дуусгана. Маргах зүйлгүй гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн хариу тайлбартаа танилцаад шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

... хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2,896,250 төгрөгийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөө илэрхийлснийг нэхэмжлэгч тал татгалзах зүйлгүй болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* нь хариуцагч Ж.*******гээс гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь учирсан даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал болох 2,896,250 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

2. Хариуцагч Ж.******* нь ******* ******* ******* ******* газраас нэхэмжилсэн 2,896,250 төгрөгийг 2025 оны 04 сард 724,062.5 төгрөг, 2025 оны 05 сард 724,062.5 төгрөг, 2025 оны 06 сард 724,062.5 төгрөг, 2025 оны 07 сард 724,062.5 төгрөгөөр тус тус хувааж төлөх тухай тайлбар ирүүлсэнтэй нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч танилцаж, хариуцагчийн тайлбарыг зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заасантай нийцэж байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан.

 

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,896,250 төгрөгийг 2025 оны 04 сард 724,062.5 төгрөг, 2025 оны 05 сард 724,062.5 төгрөг, 2025 оны 06 сард 724,062.5 төгрөг, 2025 оны 07 сард 724,062.5 төгрөгөөр тус тус хувааж төлөх тайлбар ирүүлснийг нэхэмжлэгч тал зөвшөөрсөн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ******* ******* ******* газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.*******д холбогдох 2,896,250 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ж.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,896,250 төгрөгийг 2025 оны 04 сард 724,062.5 төгрөг, 2025 оны 05 сард 724,062.5 төгрөг, 2025 оны 06 сард 724,062.5 төгрөг, 2025 оны 07 сард 724,062.5 төгрөгөөр тус тус хувааж төлөх тайлбар ирүүлснийг нэхэмжлэгч тал зөвшөөрсөн" зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 61,290 төгрөгийн тавин хувь болох 30,645 төгрөгийг хариуцагч Ж.*******ээс гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА