| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 307/2025/00655/И |
| Дугаар | 307/ШШ2025/00613 |
| Огноо | 2025-04-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 307/ШШ2025/00613
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 307/2025/00655/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, ******** баг, ******** гудамж, ********тоотод байрлах, ******* ******* ХК /утас *********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, ********* баг, ******* давхар, ******** тоотод оршин суух, ******* овогт ******* *******,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, ********* баг, ******* давхар, ******** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /утас ********/ нарт холбогдох,
5,857,968.68 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
5,857,968.68 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч М.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжилсэн мөнгөн дүнг эргэн төлөхөд маргаан байхгүй гэжээ.
3. Хариуцагч Н.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие Н.******* нь ******* *******наас нэхэмжилж буй 5,857,968.68 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Одоо 2025.05 сарын 1-нээс ажилд орохоороо төлнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч М.*******, Н.******* нарт холбогдуулан 5,857,968.68 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
2. Хариуцагч М.*******, Н.******* нар нь ... 5,857,968.68 төгрөгийг төлөхөд маргах зүйлгүй гэх тайлбарыг тус тус ирүүлсэн байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан.
4. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 108,677 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 54,338.5 төгрөг, төрийн сангийн орлогоос 54,338.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, М.*******, Н.******* нарт холбогдох 5,857,968.68 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 108,677 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 54,338.5 төгрөг, төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 54,338.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА