Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 137/ШШ2025/00209

 

 

   Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                            хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                   хэрэгсэхгүй болгох тухай

      

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч М.. ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Д-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 731,403 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Улаанбаатар хот ... байрлах М ББСБ ХХК /ХХД:..., РД:..., утас: .../шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Д нь "М... ББСБ"-тай 2023 оны 07 сарын 08-ны өдөр ... дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны ... дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. Б.Д нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 08 сарын 19-ний өдөр 600,000 төгрөгийг сарын 2,9%-ын хүүтэй, 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй. М... ББСБ-ын зүгээс Б.Д-с зээлийн гэрээний үүргийг удаа дараа шаардахад өнгөрсөн хугацаанд 250,000 төгрөг төлсөн ба түүнээс хойш огт төлж барагдуулаагүй байна. 2025 оны 03 сарын 18-ны өдрийн байдлаар Б.Д-ын үндсэн зээлийн үлдэгдэл 600,000 төгрөг, 2023 оны 08 сарын 19-ний өдрөөс 2025 оны 03 сарын 18-ны өдрийг хүртэлх 546 хоногийн зээлийн хүү 124,905 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,498 төгрөг нийт 731,403 төгрөг байна. Б.Д нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул "М... ББСБ” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 731,403 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно гэжээ.

 

Хариуцагч Дорноговь аймгийн ... тоотод оршин суух, Ч овогт Б-ын Д /РД: ..., утас:.../ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Б.Д миний бие М ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Анх зээл авч байсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл 731,403 төгрөгийг төлөхөө бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн хариуцагч Б.Д-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 731,403 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Д нь зээлийн гэрээний үүрэгт 731,403 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

 

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч М... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Д...д холбогдох зээлийн гэрээний үүрэг 731,403 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Д... нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,104 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 11,052 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 11,052 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

            3. Хариуцагч Б.Д... нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

                                     ШҮҮГЧ                                   Э.Б