Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 159

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Бадмаараг,

Улсын яллагч: Н.Түвшинбаяр,

            Шүүгдэгч А.Бнарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Боржигон овогт Алтантуяагийн А.Бод холбогдох эрүүгийн 1709013200034 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч А.Бнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 60 дугаар байрны 1 дүгээр орцонд хохирогч Т.Оргилсайханыг гар утас нэхэж орилсон гэдэг шалтгаанаар зодож түүний биед духанд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, зүүн бугуй, зүүн сарвуунд зулгаралт, уруулд цус хуралт, язрал, баруун талын 6-р шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон

хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Бшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Хохирогч Т.Оргилсайханы “...2017 оны 09 сарын 21-ний шөнийн 01 цагийн үед найз охин Уянгааг найзынхаас нь авахаар Сүхбаатар дүүргийн 9-р хороо 60 дугаар байранд очсон. Тэгээд найз охинтойгоо уулзаад явах гэтэл манай найз охины гар утас нь байхгүй байсан. Тэгээд буцаад 60 дугаар байрны 3 давхарт гарч ирэхэд эхлээд намайг хууз сахалтай нөхөр түлхээд нүүрний баруун хэсэгт цохисон. Тэгсэн араас Болдоо гэх залуу араас ирээд нүүр лүү цохиод газар унагаасан. Тэгээд нүүр лүү өшиглөөд байсан. Тэрнээс болоод уруул язарч шүд хөдлөн, хамар гэмтсэн...” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 9-11 дүгээр тал/

Гэрч Д.Сарангэрэлийн: “...2017 оны 09 дүгээр сарын 21-ний орой 20-21 цагийн хооронд Батболд, Тамир нар нь 2 хүүхэнтэй манай гэрт ирээд бид нар 0,75 гр Соёрхол нэртэй архи хувааж уугаад дараа М нэртэй бааранд орж бүжиглэж байгаад эргээд манай гэрт ирээд архи ууж байгаад манай гэрээс шөнө 01-02 цагийн хооронд Батболд, Тамир цуг явж байсан 2 хүүхэнтэйгээ хамт гарахдаа орцонд нэг залуутай муудалцаад зодолдсон байсан. Тэр үед манай найз охин Байгаль танай найз нар орцонд зодолдоод байна гэхээр нь би гэрээс гарч хархад нэг залуу нь зодуулсан гээд цагдаа дуудсан цагдаа ирээд намайг саатуулсан...би тэр хүнийг зодож цохисон зүйл байхгүй зодоон дууссаны дараа гарч ирсэн...” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 14 дүгээр тал/

Яллагдагч А.Батболдын “...Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би Т.Оргилсайхантай сайн дураараа эвлэрсэн хохирол маргаангүй болсон. Би дахин ийм хэрэг зөрчил гаргаж байхгүй болно...” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 44-45 дугаар тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 12093 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1. Т.Оргилсайханы биед духанд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, зүүн бугуй, зүүн гарын сарвуунд зулгаралт, уруулд цус хуралт, язрал, баруун талын 6-р шүдний эмтрэлт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт. /хавтас хэргийн 20 дугаар тал/

Шүүгдэгч А.А.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, “Монголын алт” ХХК-ийн тодорхойлолт /хавтаст хэргийн 23-26, 51/ зэрэг болно.

Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч А.Бнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 60 дугаар байрны 1 дүгээр орцонд хохирогч Т.Оргилсайханыг гар утас нэхэж орилсон гэдэг шалтгаанаар зодож түүний биед духанд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, зүүн бугуй, зүүн сарвуунд зулгаралт, уруулд цус хуралт, язрал, баруун талын 6-р шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болохоо өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.

 Шүүх шүүгдэгч А.А.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүх хялбаршуулсан журмаар А.А.Бод холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналд “...450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч А.Бнь гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Бнь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Харин хохирогч Т.Оргилсайхан нь тус шүүхэд “..Оргилсайхан миний бие А.Боос нэхэмжилсэн төлбөрөө бүрэн гүйцэд хүлээн авч эвлэрсэн тул цаашид гомдол санал байхгүй тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү…” гэсэн хүсэлтээ гаргаж өгснийг дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Алтантуяагийн А.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.А.Быг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

А.Бнь 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын дотор төлөхийг тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Бнь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, А.Бнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.А.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ИДЭР