| Шүүх | Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Өлзиймэндийн Болорчимэг |
| Хэргийн индекс | 121/2025/0007/З |
| Дугаар | 121/ШШ2025/0006 |
| Огноо | 2025-05-08 |
| Маргааны төрөл | Татвар, |
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 121/ШШ2025/0006
2025 05 08 121/ШШ2025/0006 Өвөрхангай аймаг
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг би, Өвөрхангай аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ирүүлснийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Татварын газрын хяналт шалгалтын татварын улсын байцаагч ***-ээс 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ:
“Өвөрхангай аймгийн Татварын газрын татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч ***миний бие тус шүүхэд 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Иймд тухайн нэхэмжлэлээс татгалзаж буцаан авах хүсэлтэй байгаа тул нэхэмжлэлийг буцааж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Өвөрхангай аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд холбогдох “Өвөрхангай аймгийн Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн тогтоолыг хүчингүй болгож Татварын Улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн *** тоот нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээх” тухай шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах тухай хүсэлтээ бичгээр ирүүлжээ.
Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1-д тус тус заасанчлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тохиолдолд тэрээр уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд, энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг нэхэмжлэгчид тайлбарлаж, холбогдох баримтад гарын үсэг зуруулсан болно.
Иймд нэхэмжлэгч нь тус шүүхэд гаргасан “Өвөрхангай аймгийн Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн тогтоолыг хүчингүй болгож Татварын Улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн *** тоот нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээх” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж буйгаа бичгээр илэрхийлсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, тус захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д тус тус заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч нь Өвөрхангай аймгийн Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд холбогдуулан гаргасан “Өвөрхангай аймгийн Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн тогтоолыг хүчингүй болгож Татварын Улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн *** тоот нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээх” тухай нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, тус шүүхийн 121/2025/0007/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ