Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 137/ШШ2025/00211

 

 

   Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                            хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                   хэрэгсэхгүй болгох тухай

      

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч .. банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Д-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 30,093,674.61 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 сарын 06-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Улаанбаатар хот ... давхарт байрлах, .. банк ХК /ХХД: ..., РД: ..., утас:.../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э.Д нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 09 сарын 17-нд ... тоот “Цахим зээлийн гэрээ”-г байгуулж 5,000,000 төгрөгийн зээлийг сарын 2%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024 оны 09 сарын 06-нд ... тоот “Цахим зээлийн гэрээ”-г байгуулж, 25,000,000 төгрөгийн зээлийг сарын 2%-ийн хүүтэй 30 сарын хугацаатай тус тус зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан ... тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүргийг 127 хоног, ... тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүргийг 117 хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан ... тоот “Цахим зээлийн гэрээ”-ний хугацаа 2027 оны 02 сарын 15-нд, ... тоот “Цахим зээлийн гэрээ”-ний хугацаа 2027 оны 02 сарын 25-нд тус тус дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1-т заалт болон хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3-т заасныг тус тус үндэслэн дээрх цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна. Иймд дээрх цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар ... тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн 4,504,513.5 төгрөгийг, үндсэн хүүгийн төлбөрт 376,445.87 төгрөг, нэмэгдүүлсэн төлбөрт 5,886.79 төгрөг, ... тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн 22,921,055.3 төгрөгийг, үндсэн хүүгийн төлбөрт 2,230,092.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 32,681.12 төгрөг, нотариатын төлбөрт 23.000 төгрөг, нийт 30,093,674.61 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Дорноговь аймгийн ... тоотод оршин суух, Б овогт Э-ийн Д /РД: ИГ... утас:.../ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Э.Д миний бие ... банк ХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. ... банкнаас зээл авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл 30,093,674.61 төгрөгийг төлөхөө бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ... банк ХК хариуцагч Э.Д-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30,093,674.61 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Д нь зээлийн гэрээний үүрэгт 30,093,674.61 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

 

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ... банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Д-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 30,093,674.61 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Д нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308,418.37 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 154,209.185 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 154,209.185 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

            3. Хариуцагч Э.Д нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

                                     ШҮҮГЧ                                   Э.Б