| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00172/И |
| Дугаар | 137/ШШ2025/00212 |
| Огноо | 2025-05-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 137/ШШ2025/00212
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч ... банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Н, А.Д нарт холбогдох 7,309,125.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 04 сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар хот, ..... байранд байрлах, ... банк ХК /ХХД:..., РД:..., утас:.../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... банк нь 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Б овогтой Н ... дугаартай Зээлийн гэрээг салбараар байгуулан 18,000,000 /Арван найман сая/ төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дүгээр зүйлийн 26.2 болон ... дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 6,879,557.83 төгрөг, 2025 оны 04-р сарын 03-ны өдрийн байдлаарх хүү 408,776.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,791.30 төгрөг, нийт 7,309,125.64 төгрөгийг Б овогтой Н болон А овогт Д гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн ... тоотод оршин суух, И овогт Б-ын Н /РД: ..., утас:.../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Б.Н миний бие ... банк ХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Бид ... банкнаас зээл авсан нь үнэн. Зээл, зээлийн үлдэгдэл болох 7,309,125.64 төгрөгийг төлөхөө бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн ... тоотод оршин суух, Т овогт А-ийн Д /РД: ..., утас:.../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч А.Д миний бие ... банк ХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Бид ... банкнаас зээл авсан нь үнэн. Зээл, зээлийн үлдэгдэл болох 7,309,125.64 төгрөгийг төлөхөө бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ... банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Н, А.Д нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг 7,309,125.64 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Н, А.Д нар нь зээлийн гэрээний үүрэгт 7,309,125.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ... банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Н, А.Д нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг 7,309,125.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Н, А.Д нар нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131,896.01 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 65,948.005 төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 65,948.005 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч Б.Н, А.Д нар нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б