| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2018/0143/Э |
| Дугаар | 166 |
| Огноо | 2018-02-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Мөнхтогоо |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 166
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал,
Улсын яллагч: Д.Мөнхтогоо,
Шүүгдэгч М.Лнарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Агтын цагаан гэр овогт Мөнхбатын М.Лд холбогдох эрүүгийн 1809005190068 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
дүгээр хороо Хандгайтын 31 дүгээр гупамжны 300 тоотод оршин суух,
Урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил, 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, /РД:ИГ93092912/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч М.Лнь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Фокус” зочид буудалд иргэн М.Мөнхболдыг хамран тус газар нь цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Лшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.
Хохирогч Б.Мөнхболдын: “…Фокус зочид буудлын 2 давхарт өрөө авч найзууд болох Пүрэвбат, Төрхүү, М.Л нарын хамтаар орцгоосон. … Бид 4 сууж байгаад архи ууж эхлэхээс өмнө Төрхүү түрүүлээд гараад явсан. Бид нарыг буудлын өрөө орох үед Лхагварэнчингийн танил ах, дүү хоёр нь сууж байсан. Тэгээд Төрхүүг явсаны дараа бид нар архиа ууцгаасан. Тэгээд би архи ууж сууж байгаад өрөөн дотор байдаг ариун цэврийн өрөө орох гэж байгаад Лхагварэнчинтэй хувийн асуудлаас болж маргалдахад Лхагварэнчин баруун гараараа 1 удаа хамар руу цохьчихсон…” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 5-6 дугаар хуудас/,
Гэрч Э.Пүрэвбатын: “…Мөнхболд, Лхагварэнчин хоёр нэг муудаж, нэг сайндаад байсан ба тэр хоёрыг сүүлдээ барахаа болиод үгэнд орохгүй болохоор нь бид нар чимээгүй хаячихсан. Тэгээд нэг харахад Мөнхболд миний хамар руу цохьчихлоо гэж байсан. Харахад Мөнхболдын хамар амнаас нь цус гарчихсан байсан…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1666 дугаартай дүгнэлт:
Шүүгдэгч М.Лхагварэнчингийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...Төрхүү, Мөнхболд бид нар 1 шил архи, 2 литрийн пиво дэлгүүүрээс аваад Фокус зочид буудалд өрөө аваад архи, пиво уусан. ... Тэгээд 12-13 цагийн үед Мөнхболд бид 2 нэг асуудлаас болж муудалцсан юм шиг байгаа юм. Учир нь би тухайн үед маш их согтуу байсан болохоор сайн санахгүй байна. Маргалдаж байхдаа би түүний хамар руу цохьчихсон юм шиг байна лээ. Учир нь би өөрөө санахгүй байна. Бид 2-той хамт байсан Пүрэвбат намайг Мөнхболдыг цохиж байхыг харсан байна лээ...” /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/,
Шүүгдэгч М.Лхагварэнчингийн иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял
шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдлыг тодорхойлох бусад баримтууд /хавтаст хэргийн 22-23, 26-29/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч М.Лнь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Фокус” зочид буудалд иргэн М.Мөнхболдыг хамран тус газар нь цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болохоо өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.
Шүүх шүүгдэгч М.Лхагварэнчингийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүх хялбаршуулсан журмаар М.Лхагварэнчинд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналд “...470 нэгж буюу 470.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч М.Лхагварэнчин нь гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Лхагварэнчин нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Харин хохирогч М.Мөнхболд нь Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт “…Мөнхболд миний бие нь 2018.01.09-ний орой 10-н жилийн найз Лхагварэнчинд хамраа цохиулж хугалуулсан. 100.000 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн болно. Бид сайн дураараа эвлэрч учир зүйгээ олсон болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Мөн би шүүх хуралдаанд оролцох хүсэлгүй болно…” гэсэн хүсэлтээ гаргаж өгснийг дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Агтын цагаан гэр овогт Мөнхбатын М.Лг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.М.Лг 470 нэгж буюу 470.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Лнь 470 нэгж буюу 470.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын дотор төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Лнь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, М.Лнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.М.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР