| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттулга Номин |
| Хэргийн индекс | 307/2025/00688/И |
| Дугаар | 307/ШШ2025/00623 |
| Огноо | 2025-04-21 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 307/ШШ2025/00623
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 307/2025/00688/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* байрлах ******* (утас: *******, *******, *******)-ийн нэхэмжлэлтэй,
*******иуцагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* ******* овогт ******* ******* (утас: *******)-д холбогдох,
“1,337,500 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
“... Б.******* нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 1,810,000 төгрөгийн 317638 дугаартай худалдан авалтыг хийж, төлбөрөө 4 хувааж, 15 хоногийн зайтай, 45 хоногийн хугацаанд төлөхөөр тохиролцсон. Зээлдэгч нь гэрээний үүргээ зөрчиж, худалдан авалтын төлбөрөө эргэн төлөөгүй. Иймд Б.*******гоос 1,337,500 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
*******иуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“...Миний бие овогтой ******* нь *******-аас электрон бараа худалдаж авсан нь үнэн. 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс хойш төлөлт хийгдээгүй ба нийт төлөх мөнгөн дүн нь 1,337,500 төгрөг болсон ба төлбөрөө 3 хувааж 30 хоногийн зайтай 60 хоногийн хугацаанд хуваан төлж барагдуулах болно. Мөн хугацаа хэтрүүлсний алданги, торгууль бүх зүйлээ хамтад нь төлж барагдуулах болно. 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр эхний төлөлт болох 500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хоёр дахь төлөлт болох 500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гурав дахь төлөлт болох 337,500 төгрөгийг төлж барагдуулах болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан “1,337,500 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
2.*******иуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх бөгөөд мөнгөн төлбөрийг 3 сарын хугацаанд хуваан төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй хугацаа тохирч, талууд эвлэрч байна.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж заасан.
4.Талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
5.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гоос 18,175 төгрөг, төрийн сангийн орлогоос 18,175 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******д холбогдох “1,337,500 төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гоос 18,175 төгрөг, төрийн сангийн орлогоос 18,175 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НОМИН