Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 308/ШШ2025/00177

 

 

 

Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Ариунзул би,

Нэхэмжлэгч:  Х ХК,

Хариуцагч нар:  Б, О,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 45,084,748.15 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дэх хэсэг болон *** дугаартай Зээлийн гэрээг тус тус үндэслэж, төлөгдөөгүй үлдсэн үндсэн зээлийн төлбөр 41,666,666.70 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн байдлаарх хүү 3,358,076.28 төгper, нэмэгдүүлсэн хүү 60,005.17, нийт 45,084,748.15 төгрөгийг хариуцагч Х.Б, Д.О нараас гаргуулж өгнө үү.... гэжээ.

Хариуцагч Х.Б, Д.О нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...45,084,748.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. ...Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, гэрээ, зээл, дансны хуулга зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Х ХК-ийн нэхэмжлэлтэй Х.Б, Д.О нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 45,084,748.15 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Х ХК-ийн нэхэмжлэлтэй Х.Б, Д.О нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 45,084,748.15 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 383,374 төгрөгөөс 191,687 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 191,687 төгрөгийг, 191,687 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ