Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2025/0273

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Э даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “И*******” ХХК,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Маргааны төрөл: Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/ дугаар захирамж хуульд нийцсэн эсэх газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “И*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үлэл:

1/...Нийслэлийн Засаг дарга 2024 оны 12 сарын 16-ны өдрийн А/ дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрх дуусгавар болгох тухай" захирамжаар манай компанийн газар эзэмших эрхийг үлэлгүйгээр цуцалсан бөгөөд энэ талаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 12 сарын 20-ны өдрийн 01-05/ тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг манай компанид 2024 оны 12 дугаар сарын 24-ны өдөр “М шуудан”-аар ирсэн болно. Нийслэлийн засаг даргын дээрх захирамжийг эс хүлээн зөвшөөрч байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52.5.1-т заасны дагуу уг захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд ийнхүү нэхэмжлэл гаргаж байна.

Нийслэлийн засаг даргын А/ дугаар захирамжийн 1 дэх хэсэгт “Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 01- 05/7185 дугаар ирүүлсэн албан бичгийн дагуу Чингэлтэй дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээ, зочид буудлын зориулалтаар 3515 м.кв газрыг эзэмшигч “И*******” ХХК нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг биелүүлээгүй байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосугай" гээд, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4 дэх заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 дахь заалтуудыг тус тус үлэл болгон газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ. Гэтэл бодит байдал дээр бид газар эзэмших гэрээний нөхцөлийг зөрчөөгүй, зохих ёсны дагуу газраа эзэмшиж, ашиглаж байсан болно.

Анх манай компанид Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/612 дугаар

захирамжаар Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 150040 дугаар бүхий 3515 м.кв газрыг үйлчилгээ, зочид буудлын зориулалтаар эзэмшүүлж, улмаар 15 жилийн хугацаатайгаар газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдаж, Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон. Үүнээс хойш газраа зориулалтын дагуу эзэмшиж ашиглаж, газрын төлбөрийг цаг хугацаанд нь бүрэн төлж барагдуулж байсан.

Тодруулбал тус газар дээр 2020 оноос хойш одоог хүртэл Нийслэлийн авто замын хөгжлийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-тай 2020.02.17-ны өдрийн ТЗГ-20 тоот, 2021.01.01-ний өдрийн ТЗГ- тоот, 2022.01.03-ны өдрийн ТЗГ-20 тоот, 2023.01.02-ны өдрийн ТЗГ-20 тоот, 2024.01.02-ны өдрийн ТЗГ- 20 тоот гэрээг тус тус байгуулан Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагааг эрхэлж байна. Мөн цаашид энэхүү газартаа барилга байгууламж барихаар барилгын инженер геологийн болоод газар хөдлөлийн аюулыг нарийвчлан тодорхойлох зэрэг зураг төсөл боловсруулахад шаардлагатай судалгааны ажлууд, барилгын ажлын зураг төсөл, архитектур төлөвлөлтийн даалгавар зэргийг Нийслэлийн ерөнхий архитектураар батлуулан барилга байгууламж барих бэлтгэл хангах үе шатандаа явж байсан болно.

Тодруулбал Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт заасны дагуу Барилгын ажлын зураг төсөл боловсруулахад шаардагдах Инженер геологийн судалгааны ажлыг “Т ү” ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан гүйцэтгүүлж, ажлын тайлан боловсруулсан. Мөн Одон орон, геофизикийн хүрээлэнтэй гэрээ байгуулан Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах үйлчилгээ зочид буудлын барилгын талбайн газар хөдлөлийн аюулыг нарийвчлан тодорхойлох ажлыг гүйцэтгүүлсэн байдаг. Үүний үндсэнд 2022 онд “Э” ХХК-тай Барилгын зураг төсөл боловсруулах ажлын гэрээ байгуулж барилгын ажлын зураг төсөл, эх загвар зургийг гүйцэтгүүлж, уг гүйцэтгэсэн загвар зургийг Хот байгуулалт, хөгжлийн газрын хот төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Х, мөн газрын хот байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ц.Т нар хянаж, Нийслэлийн ерөнхий архитектор Н.Н гарын үсэг зурж баталсан байдаг. Үүний дагуу МЗХ2022/38- 003 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан байдаг.

Өнгөрсөн хугацаанд тус газарт үйлчилгээ оффисын барилга барихаар төлөвлөн шат шатны байгууллагуудад хандан Барилгын тухай хуулийн зохих заалтуудын дагуу тусгай зөвшөөрөл, албан даалгавруудыг гаргуулах ажлуудыг он цагийн дарааллын дагуу авч үзвэл дараах байдалтай байна.

1. 2007 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн зочид буудлын барилгын №ЧД/ дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар;

2. 2022 онд батлагдсан худалдаа үйлчилгээний барилга МЗХ2022 Архитектур төлөвлөлтийн даалгавар;

3. 2022 онд Э ХХК-тай гэрээлэн Оффис үйлчилгээний барилгын загвар зургийг зуруулж 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газрын Нийслэлийн ерөнхий архитектор Н.Ноор батлуулсан;

4. 2022 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Т Ү ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Инженер геологийн судалгааны ажлыг хийж гүйцэтгүүлсэн;

5. 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Дугаар №ЗГРМ20230614 тоот Р ХХК-тай Загвар зураг төсөл боловсруулах ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажлын зургаа хийлгэж байна.

Түүнчлэн барилгын ажлын эхлэх бэлтгэл хангах зорилгоор Хот байгуулалт, хотын стандартын газар болон Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд удаа дараа хандаж албан бичиг хүргүүлж ажиллаж байсан болно. Тухайлбал Хот байгуулалт, хотын стандартын газар 2022 оны 09 сарын 15-нд Архитектур төлөвлөлтийн даалгаврыг шинэчлэн гаргуулах талаар 22-509 тоот хүсэлт, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд 2022 оны 09 сарын 15 болон 20-нд 22-511, 22-513 тоот хүсэлтүүдийг тус тус гаргаж эзэмшил бүхий газраа зориулалтын дагуу ашиглаж, газрын төлбөр тооцоогоо асуудалгүй төлж ирсэн талаараа мэдэгдэж ирсэн байдаг.

Гэтэл 2024 оны 08 сарын 05-ны өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 01-05/******* тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг ирүүлсэн бөгөөд уг албан бичгээрээ манай компанийн газар эзэмших эрхийг цуцлах болсон тул холбогдох тайлбар баримтаа тус албанд хүргүүлэхийг мэдэгдсэн байдаг. Үүний дагуу компанийн зүгээс 2024 оны 08 сарын 15-ны өдөр 2 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичигтээ газраа зориулалтын дагуу ашиглаж байгаа болохыг баталсан гэрээ, мөн газрын төлбөр төлж ирсэн баримтууд, санхүүгийн тайлан зэрэг баримтуудыг хавсарган хүргүүлсэн байдаг.

Энэ мэт байдлаар Хот байгуулалт, хотын стандартын газар болон Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд удаа дараа өөрсдийн компанийн эрхэлж буй үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх барилгын ажлын төслийн талаар мэдэгдэж, хүсэлт тайлбар гаргасаар байхад бодит нөхцөл байдлыг судлан үзэлгүй газар эзэмших эрхийг дуусгавар болгох болсныг мэдэгдье гэх тайлбар бүхий 01-05 тоот албан бичгийг мөн 2024 оны 08 сарын 26-ны өдөр ирүүлсэн. Уг 01-05 тоот албан бичигт "Танай компанид үйлчилгээ, зочид буудлын зориулалтаар эзэмшүүлсэн бөгөөд авто зогсоолын зориулалтаар ашиглаж байгаа нь зориулалтын бус байх тул Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1 ... 35.3.1 дэх заалтуудыг зөрчсөн, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг үлэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрх дуусгавар болгох болсныг мэдэгдье" гэжээ. Манай компани газар эзэмших гэрээ, гэрчилгээнд заасан зориулалтаар газраа эзэмшиж, эзэмшил газар дээрээ 25 давхар зочид буудал барихаар зураг төслөө батлуулж, архитектур төлөвлөлтийн даалгавраа авч төвөгшил өндөртэй барилга байгууламж барих бүхий л судалгаагаа хийж гүйцэтгэн газрын зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж байгаа болно.

Гэтэл дээр дурьдсанчлан, холбогдох эрх бүхий байгууллагаас дарааллын дагуу Барилгын тухай хуульд заасан шаардлагын дагуу бүх бичиг баримт, холбогдох албан даалгавруудыг авч, эзэмших эрх бүхий газартаа зочид буудлын зориулалт бүхий барилга барихаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж байхад үлэлгүйгээр газар эзэмших эрхийг дуусгавар болгосон нь манай компанийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Энэ хугацаанд манай компанийн эзэмшил газартаа оруулсан хөрөнгө оруулалт, цаг хугацаа, олох ёстой байсан орлого зэргээр их хэмжээний хохирол хүлээх эрсдэлд унаад байна. Ийнхүү манай компанийн газар эзэмших эрхийг 2 жил дараалан ашиглаагүй, гэрээний нөхцөл зөрчсөн гэх шалтгаанаар цуцлах нь огтоос үлэлгүй, бодит байдалд нийцээгүй захиргааны байгууллагын үйл ажиллагаа байна. Угтаа бид газраа зориулалтын дагуу ашиглаж, газрын төлбөр тооцоогоо зохих ёсны дагуу төлж, тус газартаа барилга байгууламж барихаар бэлтгэл ажлаа хангаж байсан гэдгийг удаа дараа хэлэх нь зүйтэй болов уу.

Угтаа бол Нийслэлийн засаг даргын 2017 оны А/612 дугаар захирамжаар газрыг үйлчилгээ, зочид буудлын зориулалтаар эзэмшүүлсэн болно. Энэ нь үйлчилгээ болон зочид буудал гэх 2 төрлийн зориулалтаар эзэмшиж, ашиглаж болох тухай ойлголт яах аргагүй мөн. Манай компани зочид буудлын зориулалтаар эзэмшил газраа хэрхэн ашиглаж ирсэн талаар дээр дурдсан. Мөн үйлчилгээний зориулалтаар ч газраа тасралтгүй ашиглаж байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт зааснаар Үйлчилгээ гэдэг нь "бараа борлуулах, ажил гүйцэтгэхээс бусад аливаа үйл ажилагааг" гэж зохицуулсан байх ба манай компанийн эрхлэн явуулж буй тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа нь дээрх тодорхойлолтод хамаарахаар байна. Иймд ч Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэгдэж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан үйлчилгээ гэдэгт хамаарах тээврийн хэрэгслийн зогсоолын үйлчилгээг тасралтгүй үзүүлсэн билээ.

Түүнчлэн Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолын 1.10 дахь хэсэгт “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг тайлбарлахдаа: "гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй байхыг ойлгоно" гэсэн байх бөгөөд манай компанийн хувьд газар эзэмших гэрээ байгуулснаас хойш эзэмшил газар дээрээ тасралтгүй үйлчилгээ явуулж, газраа гэрээнд заасан зориулалт, болзлын дагуу эзэмшиж ашиглаж байгаа болно.

Иймд Нийслэлийн Засаг даргаас манай компанийн газар эзэмших эрхийг дуусгавар болгох эрх зүйн үлэл байгаагүй бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж, мөн зүйлийн 40.1.6 дахь хэсэгт “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасныг үлэл болгон 2024 оны 12 сарын 13-ны өдрийн А/ дугаар захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт заасан хууль бус захиргааны акт байх бөгөөд энэхүү хууль бус захиргааны акт нь Захиргааны Ерөнхий хуулийн 4.2.1, 4.2.5, 4.2.8-т заасан тусгай зарчмуудыг зөрчсөн, Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг бүгдийг зөрчиж гарсан хууль бус захиргааны акт байна. Тиймээс уг захиргааны актыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу хүчингүй болгож, бидний зөрчигдсөн эрх ашгийг сэргээж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Маргаан бүхий захиргааны акт нь хууль зүйн үлэлгүйгээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 4.1.6-д заасныг буруу тайлбарлан хэрэглэж гарсан гэдэг нь нотлох баримтаар харагдаж байна. 2021 онд Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаад мөрдөгдөж эхэлж байгаа. Энэ Шүүхийн тухай хууль болоод холбогдох хуулиудаар ямар тохиолдолд гомдлыг Улсын дээд шүүх хүлээж авч байгаа вэ гэхлээр Улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн бол гэдэг байдлаар тодорхой зааж өгсөн. Өөрөөр хэлбэл манайхтай адилхан жишиг тохиолдол олон гарсан байна. Ковидын үед Газрын тухай хуулийн 40.1.6 дах заалтыг тайлбарлаад гаргачихсан.  Улсын дээд шүүхийн тогтоолуудыг аваад үзэхээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-г тайлбарлахдаа барилгын эскиз зургаа батлуулсан, эх загвар зургаа хийсэн, архитектур төлөвлөлтийн даалгавар, инженер хайгуулын судалгаагаа хийлгэсэн тохиолдлыг Улсын дээд шүүхээс газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг үлэлд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл тодорхой хэмжээний зардал гаргаад зориулалтын дагуу эзэмшиж ашиглаж байгаа үлэлд хамаарна гэдгийг тайлбарласан практик нь тогтчихсон байна. Газрын суурийг ухаад 2, 3 давхар барилга босоогүй бол газраа зориулалтын дагуу эзэмшиж ашиглаагүй гээд цуцлах нөхцөл байдал бүрдэж байдаг. Гэтэл бэлтгэл үе шат гээд Барилгын тухай хуулиараа 50-иас дээш хувь нь цэвэр төлөвлөлт, зураг төсөл боловсруулах үе шат байна. Нүдэнд харагдахгүй байгаа нөхцөлийг Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д итгэлийг хамгаалах зарчим байгаа. Танайд боломж олгоод байна гэдэг зүйлийг хэлж байна. 2022 оны 09 дүгээр сард сонсох ажлууд хийгдсэн. Адилхан нөхцөл шалтгаан зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг байдлаар явсан. Манайх адилхан загвар зураг төсөл боловсруулаад бүх тайлбарын нөхцөл гаргаад өгсөн. Хэрэв тухайн үед боломж олгоод байсан бол тухайн үедээ хариуцагчийн зүгээс хүчингүй болгоод эзэмших эрхийг цуцалчих ёстой байсан. Гэтэл энэ нь  итгэлийг бий болгоод загвар зураг, эмхэтгэл үе шат газар эзэмшил ашиглалтад хамаардаг юм байна гэдэг ойлголтыг төрүүлсэн. 2022 онд үйлчилгээний зориулалтаар газраа төлбөртэй зогсоолоор эзэмшиж, ашиглаад нийслэлийн агентлагтай гэрээ байгуулаад ирсэн. Тэгэхлээр өнөөдөр шууд гэнэтхэн ийм шийдвэр гаргаж байгаа нь итгэлийг хамгаалах зарчмыг давхар зөрчиж бодит байдалд тохирсон шийдвэр гаргаагүй байна.  Зориулалтын талаар Газрын тухай хуульд энэ хуульд заасан зориулалт гэж байгаа. Хуулийг л баримтлах ёстой. Энэ хуульд заасан газрын зориулалт нь хот тосгон суурины эдэлбэр газартаа хамаарч байна. Зориулалтынхаа дагуу ашиглаад явж байгаа. Үйлчилгээний хувьд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд М улсад үйл ажиллагаа явуулж, үйлчилгээ үзүүлж түүнээсээ орлого олж байгаа бол татвар төлөх нь үнэн. Иргэн аж ахуйн нэгж ямар үйл ажиллагаа явуулаад тэндээс татвар авах, НӨАТ авах, татварыг юу гэж ангилж үзэх гэдэг нь үйлчилгээнээс нь хамаараад өөр болж байгаа. 2020-2024 оны хооронд байгуулсан гэрээнд үйлчилгээ гэдэг нь тодорхой харагдаж байна. Иргэний хууль, Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиа барьсан ч тэр захиргааны байгууллагатай үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулаад явж байгаа гэдэг нь харагдаж байна. Зориулалтын хувьд зориулалтыг зөрчсөн зүйл харагдахгүй байна. Дараалан 2 жил гэдэг зүйл мөн тогтоогдохгүй байна. Ийм учраас маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд авч өгнө үү.” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Урьдчилан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой тайлбар хэлсэн. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-д гэрчилгээ эзэмшигч нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл шүүхэд шууд хандах эрхтэй гэж байгаа. Уг хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан шийдвэр гаргах ёстой. Үүний дагуу мэдэгдлийг хүлээж аваад хууль бус гэж үзвэл эзэмшигч шууд нэхэмжлэл гаргах эртэй гэж үзээд шууд нэхэмжлэл гаргасан. Шууд нэхэмжлэл гаргах эрх олгогдоогүй тохиолдолд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэнэ. Тийм учраас шууд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзээд гаргасан.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч “И*******” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/612 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 3515 м.кв газрыг үйлчилгээ, зочид буудлын зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар "М******* и*******" ХХК-иас эрх шилжүүлэн авсан.

“И*******” ХХК нь Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 4.1-т Гэрээний нөхцөлийн дагуу газрыг эзэмших, ашиглах гэж заасныг зөрчин, зориулалтын бусаар буюу төлбөртэй авто машины зогсоолоор ашиглаж байх тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасныг үлэн Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрх дуусгавар болгох тухай" А/ дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж заасны дагуу 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр маргаан бүхий газарт хээрийн судалгаа хийсэн.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 01-05 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр сонсох ажиллагааг явуулж, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01-05/ дугаар албан бичгээр Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрх дуусгавар болгосныг мэдэгдсэн.

Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/132 дугаар тушаалаар батлагдсан “М улсын газрын нэгдмэл сангийн ангиллыг олон улсын газрын ангилалд хөрвүүлэх заавар”-ын 3.1-т Худалдаа, нийтийн үйлчилгээний газар төв цогцолбор, гэж ангилсан бөгөөд уг зааварт авто машины граж, авто тээврийн хэрэгслийн зогсоолын талбай гэж тусад нь ангилсан. Иймээс дээрх зааврын дагуу үйлчилгээний зориулалт гэдэгт авто зогсоол нь хамаарахгүй болно.

Нэхэмжлэгч “И*******” ХХК нь Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасны дагуу гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гомдол гарган урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” гэж заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-Ээ шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д М улсын иргэнд эзэмшүүлснээс бусад газар төрийн өмч байна гэдгийг нэхэмжлэгч нар ойлгох хэрэгтэй. Газрын тухай хуулийн 60¹.3-д иргэн аж ахуйн нэгж байгууллагын Нийслэлийн Засаг даргын шийдвэртэй холбоотой болон газрын төлбөртэй холбоотой маргаан гарвал Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд гаргана. 60¹.2-т энэ хуулийн 60¹.1, 60¹.3-т заасны дагуу гаргасан иргэн аж ахуйн нэгж байгууллагын гомдлыг Нийслэл дүүргийн газрын албанд 30 хоногийн дотор шийдвэрлэнэ. 60¹.3-д энэ хуулийн 60¹.2-т заасан хугацаанд Нийслэл дүүргийн газрын алба хариу өгөөгүй хуульд заасан чиг үүрэг хэрэгжүүлээгүй, Нийслэл дүүргийн газрын албаны шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд иргэн аж ахуйн нэгж байгууллага нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор энэ хуулийн 60¹.2-т заасны дагуу Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд гомдол гаргана. Тэгэхлээр энэ хэргийн хувьд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгээгүй шууд шүүхэд нэхэмжлэлээ гаргаад явчихсан байгаа. Нэхэмжлэгч Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасны дагуу гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гомдол гарган урьдчилан шийдвэрлэх шаардлагыг гүйцэтгүүлээгүй байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой гэж заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

1. Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/ дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6-д заасан үлэлээр хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гээд 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заажээ.

2. Нэхэмжлэгчээс “ноцтой зөрчил гаргаагүй, эрх бүхий байгууллагатай байгуулсан гэрээний дагуу зориулалтын дагуу ашигласан” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийлгээгүй, зориулалт бусаар газрыг ашигласан” гэж тус тус маргажээ.

3. Тус шүүхээс ижил төстэй хэргүүд дээр Газрын тухай хуулийн 601.1 дүгээр зүйлд зааснаар урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийлгэхээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахад “Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 90 дүгээр тогтоолоор Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн ажиллах журам, бүрэлдэхүүнийг баталсан боловч хэрэгжилт хангагдаагүй, комисс томилогдоогүй” гэх хариу удаа дараа ирж байсан тул уг нэхэмжлэлд шууд захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

4. Нэхэмжлэгчид Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/612 дугаар захирамжаар 3515 м2 газрыг үйлчилгээ, зочид буудлын зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байна.

5. Нэхэмжлэгч нь маргаан бүхий захирамжийн хамаарах хугацааны дотор  буюу /2 жилийн хугацаанд/ 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Э*******” ХХК-тэй барилгын зураг төсөл боловсруулах ажлын гэрээ, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр “Т ү” ХХК-тай Инженер-геологийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээ, 2022 оны 11 дүгээр сарын 23, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд Одон орон, геофизикийн хүрээлэнтэй ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулж, газрыг зориулалтын дагуу ашиглахаар идэвхитэй үйл ажиллагаа явуулсан болох нь “Э*******” ХХК-ийн боловсруулсан загвар зураг, “Т ү” ХХК-ийн боловсруулсан судалгааны дүгнэлт, 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 62/23 тоот албан бичгээр шаардсан санхүүжилтийн нэхэмжлэх, Одон орон, геофизикийн хүрээлэнгийн 2023 оны газар хөдлөлтийн аюулын үнэлгээ болон нэхэмжлэгчээс 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 22-526 тоот албан бичгээр Ус сувгийн удирдах газарт гаргасан “хамгаалалтын зурвас өөрчлүүлэх талаарх” хүсэлт, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 22/559 тоот албан бичгээр У******* д******* с******* ТӨҮГ-т гаргасан “цахилгааны кабель шугам байгаа эсэхийг чагнуулах”  хүсэлт зэргээр тус тус тогтоогдож байна.

6. Мөн нэхэмжлэгчээс 2021 оноос Нийслэлийн авто замын хөгжлийн газартай байгуулсан гэрээний дагуу маргаан бүхий газарт тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа явуулж, зохих хураамжийг Нийслэлийн авто замын санд төвлөрүүлж байсан байна.

7. Хариуцагчаас уг үйл ажиллагааг зориулалт бусаар газрыг ашигласан гэж буруутгаж байгаа нь мөн үлэлгүй байна.

Учир нь маргаан бүхий газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор хариуцагчийн харъяа агентлагтай байгуулсан гэрээний дагуу хугацаатайгаар төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа явуулсныг буруутгах үлэлгүй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн барихаар төлөвлөж буй 25 давхар үйлчилгээ, оффисын барилгын бүтээн байгуулалт нь эдийн засаг, цаг хугацааг шаардах бөгөөд зориулалтын дагуу ашиглахаар дээр дурьдсанчлан эрх бүхий байгууллагуудаар судалгаа, дүгнэлт, хэмжилт, загвар зураг зэргийг хийлгэж, уг хугацаандаа тухайн газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж, зохих зөвшөөрөлтэйгөөр төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа явуулсныг гэрээний нөхцөлийг ноцтой зөрчсөн, зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх үлэлгүй.

           Иймд дээрх үлэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.12-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6-д заасныг тус тус баримтлан “И*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/ дугаар захирамжийг хүчингүй болгосугай.  

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.МӨНХ-ЭРДЭНЭ