Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 308/ШШ2025/00178

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Ариунзул би

Нэхэмжлэгч: Э,

Хариуцагч:  О,

Нэхэмжлэлийн шаардлага: 1,856,000 төгрөг гаргуулах тухай

ТОДОРХОЙЛОХ нь:

Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ гэж заасны дагуу зөрчлийн хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр болох 1,856,155 төгрөгийг, зөрчил үйлдсэн шийтгэл хүлээсэн этгээд болох Өлзийгийн Оаас гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З шүүхэд гаргасан хариу тайлбараа: ...Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын газрын нэхэмжлэлтэй хариуцагч Ө.Од холбогдох 1,856,155 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. нэхэмжилсэн үнийн дүнг 2025 ондоо багтаан 5,6,7,8,9,10,11,12 дугаар саруудад хуваан сард 232,000 төгрөгөөр төлөхөөр саналаа хүргүүлж байна. гэжээ.

Эрын итгэмжлэгдсэн төлөөлөгч ахлах прокурор Ц шүүхэд гаргасан тайлбар, хүсэлтдээ: ...Нэхэмжлэлийн үнийн дүн болох 1,856,155 төгрөгийг 2025 оны 5,6,7,8,9,10,11,12 дугаар саруудад тус бүр 232,000 төгрөгөөр төлүүлэхийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн үнийн дүнгийн 155 төгрөгөөс татгалзаж байна. гэжээ.

Нэхэмжлэгчээс итгэмжлэл, Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан зардлын дүнгийн лавлагаа, Эрх бүхий албан тушаалтны холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, Эрх бүхий албан тушаалтны магадалгаа, нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэх, Дорноговь аймгийн Прокурорын газрын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 10 дугаар тогтоол зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц нь Эрын нэхэмжлэлтэй Ө.Од холбогдох 1,856,155 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 155 төгрөгөөр багасгаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Згийн 1,856,000 төгрөгийг 2025 оны 5,6,7,8, 9,10,11,12 дугаар саруудад тус бүр 232,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул 09 дүгээр сард 288,500 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул эвлэрлийн гэрээ байгуулсан гэж үзлээ.

Талуудын дээрх эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Эрын нэхэмжлэлтэй Ө.Од холбогдох 1,856,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч 1,856,000 төгрөгийг 2025 оны 5,6,7,8, 9,10,11,12 дугаар саруудад тус бүр 232,000 төгрөгийг төлөхөөр эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн, хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 22,323 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ