Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 308/ШШ2025/00185

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч:  Цийн М,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч: Ц.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Ц.М нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

Миний бие Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын тэжээлийн аж ахуйд 1983 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл тракторчоор, Ардын аримын 065 дугаар цэргийн ангид 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан болохыг, Дорноговь аймгийн Гэрэлт зам нэгдэлд 1987 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл галчаар, 1988 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл моторчноор ажиллаж байсан. Мөн цэргийн үнэмлэхэд Дгийн М гэж бичигдсэн ба өвөөгөөр минь овоглож баримт бичгийн зөрүү гарсан тул дээрх цэргийн үнэмлэх нь Цны Мгийнх мөн болохыг тус тус тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан. Ер нь миний улаан паспорт болон дээрх ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтэр болон тушаалуудад Дгийн М гэж бичигдсэн байдаг. Д бол манай өвөө юм. Харин Ц нь төрсөн эцэг маань бөгөөд 25 настайдаа нас барсан. Тухай үед ээж, дүү бид гурав өвөөтэйгөө хамт амьдардаг байсан гэв.

2.Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, Цэргийн батлахын хуулбар, У.Мгийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрч Д.Игийн тодорхойлолт, Ц.Өы тодорхойлолт, Ц.Өы төрсний гэрчилгээний хуулбар, 035060 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Ардын боловсролын яамны 0475 дугаар үнэмлэхийн хуулбар, гэрэл зураг, Мэргэжлийн курсийн үнэмлэхийн хуулбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхээс гэрч Д.И, Ц.Ө нарыг гэрчээр асуун, Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 08/751 дугаартай лавлагаа, Цэргийн жинхэнэ албанд татагчдын анкет зэрэг нотлох баримт бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

2.Хүсэлт гаргагч Ц.М нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тэжээлийн аж ахуйд Тракторчнаар 1983 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, Ардын армийн 065 дугаар цэргийн ангид 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан, Дорноговь аймгийн Гэрэлт зам нэгдэлд 1987 оны 10 дугаар сарын 14-ний 1988 оны 02 дугаар сарын 02 өдрийг хүртэл галчаар, 1988 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл моторчноор ажиллаж байсныг тус тус тогтоох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

3.Хүсэлт гаргагчийн овог, нэр зөрүүтэйгээс түүний ажиллаж байсан байдал тогтоогдохгүй байгаа тул тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

4.Хүсэлт гаргагч Ц.Мгийн ажиллаж байсан байдал нь дараах байдлаар тодорхойлогдож байна. Үүнд:

Хүсэлт гаргагч Цийн Мгийн төрсөн эцэг Доноровын Ц, түүний нагац өвөө нь Д, Ц.М нь Д.М гэх нэрээр бичигдэж байсан болох нь төрсний гэрчилгээний хуулбар,

Гэрч Д.Игийн ... Ц.Мгийн аав Ц гэдэг хүн байсан бөгөөд цэрэгт явж ирээд гэнэт нас барсан билээ. Улмаар миний хүү Ц.М цэрэгт явахад аав Дгаар овоглогдож явсан. ...Д нь Мгийн нагац аав буюу өвөө нь билээ... гэх мэдүүлэг,

гэрч Ц.Өы ...Д нь Мгийн нагац аав буюу өвөө. ...Миний аав Ц нас барж нагац аав Д гэдгээр овоглож М цэрэгт явсан. Улмаар паспорт солигдоход Ц.М Ц овоглосон болно. гэх мэдүүлэг, У.Мгийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрч Д.Игийн тодорхойлолт, Ц.Өы тодорхойлолт, Ц.Өы төрсний гэрчилгээний хуулбар зэргээс Дгийн М, Дгийн М нь Цийн М мөн болох нь нотлогдож байна.

Дгийн Мын 035060 дугаартай Хөдөлмөрийн дэвтэрт ...Д М төрсөн он 1965, ...1981.09.01 Сэлэнгэ аймаг Шаамар дахь ХАА-н техник мэргэжлийн сургуульд сурагчаар элсүүлэв. Сургуулийн захиралын 1981 оны 09 сарын 29-ний өдрийн 129 тоот тушаалаар,

1983.06.28 Сэлэнгэ аймаг Шаамар дахь ХАА-н техник мэргэжлийн сургуулийг төгссөн тул Сэлэнгэ аймаг Хүдэрийн ТАА-д томилов. Сургуулийн захиралын 1983 оны 06-р сарын 23-ны өдрийн 69 тоот тушаалаар,

1983.06.30 1983 онд Шаамарын ТМС төгссөн ХМ яамны хуваариар ирсэн тул Сэлэнгэ аймгийн Хүдэрийн ТАА-д тракторчноор авч ажиллуулав. Хүдэрийн ТАА-н даргын 1983 оны 07-р сарын 01-ний өдрийн 98 тоот тушаалаар,

1984.06.27 Ардын цэргийн албанд тэнцэж явах болсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Хүдэрийн ТАА-н даргын 1984 оны 06-р сарын 28-ны өдрийн 104 тоот тушаалаар,

1987.10.14 Сумын нэгдсэн конторын галчаар ажиллуулав. Гэрэлт зам нэгдлийн даргын 1987 оны 10-р сарын 14-ний 40 тоот тушаалаар,

1988.02.02 галчын ажлаас чөлөөлж мөн өдрөөс эхэлж цахилгаан станцын моторчноор ажиллуулав. Нэгдлийн даргын 1988 оны 2-р сарын 2-ны өдрийн 04 тоот тушаалаар,

1988.06.01 Нэгдлийн цахилгаан станцын моторчны үүрэгт ажлаас чөлөөлж Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвийн мэдэлд шилжүүлэв. Нэгдлийн даргын 1988 оны 06-р сарын 01-ний өдрийн 18 тоот тушаалаар... гэж бичигдсэн болон түүний цэргийн батлахын огноо, цэргийн жинхэнэ албанд татагдсан анкетын хуулбар зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж үзэхэд түүнийг Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тэжээлийн аж ахуйд 1983 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл тракторчнаар,

Ардын армийн 065 дугаар цэргийн ангид 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан,

Дорноговь аймгийн Гэрэлт зам нэгдэлд 1987 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 02 өдрийг хүртэл галчаар,

1988 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл моторчноор тус тус ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

5.Шүүх хүний ажиллаж байсан байдлыг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д тус тус зохицуулсан байх тул Ц.Мгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ц.Мгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар З овогт Цийн Мг Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тэжээлийн аж ахуйд 1983 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл тракторчнаар,

Ардын армийн 065 дугаар цэргийн ангид 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан,

Дорноговь аймгийн Гэрэлт зам нэгдэлд 1987 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 02 өдрийг хүртэл галчаар,

1988 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл моторчноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ц.Мгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ