Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 307/ШШ2025/00508

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 307/2025/00488/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ***дугаар хороо,***** давхарт байрлах ******* ******* ХХКомпанийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****дугаар баг,*******байр***** тоотод оршин суух ******* овогтой ******* ******* холбогдох,

 

3,891,016.27 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* Банк ХКомпани нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...цахим зээлийн гэрээний үүрэг, нотариатын төлбөр нийт 3,891,016.27 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна... гэжээ.

 

Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...миний бие ******* Банк ХХКомпаний нэхэмжилсэн 3,891,016.27 төгрөгийг төлж барагдуулна... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.******* Банк ХХКомпанийн нэхэмжлэлтэй Б.******* холбогдуулан 3,891,016.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

2.Хариуцагч ******* нь ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлж байна... гэх тайлбарыг ирүүлсэн байна.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан.

 

4.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 77,206 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 38,603 төгрөг, төрийн сангийн орлогоос 38,603 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон

 

 

ЗАХИРА*******ЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* Банк ХХКомпанийн нэхэмжлэлтэй Б.******* холбогдуулан 3,891,016.27 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн миний бие ******* Банк ХХКомпаний нэхэмжилсэн 3,891,016.27 төгрөгийг төлж барагдуулна... гэх зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 77,206 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 38,603 төгрөг, төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 38,603 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХКомпанид олгосугай.
 
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС