| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2018/0164/Э |
| Дугаар | 181 |
| Огноо | 2018-03-02 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | З.Энхжаргал |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 181
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал,
Улсын яллагч: З.Энхжаргал,
Шүүгдэгч Т.Тнарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Боржигон овогт Төмөрчөдөрийн Т.Тт холбогдох эрүүгийн 1709024570075 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Т.Тнь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 15 цагийн орчимд өөрийн эзэмшлийн 55-73 УНН улсын дугаартай аксент верна загварын тээврийн хэрэгсэлийг жолоодож такси үйлчилгээнд явж байхдаа Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Иргэний хэргийн анхан шатны шүүхийн гадна хохирогч Л.Мөнхтөрийн таксинд мартаж үлдээсэн гар утсыг хувьдаа завшсаны улмаас 550.000 төгрөгийн буюу бага бус хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг
тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Тшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.
Хохирогч Л.Мөнхтөрийн: “…2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дээр үл таних саарал өнгийн аксент верна маркийн автомашинаар хүргүүлж ирээд шүүх рүү ороход 15 цаг 05 минут болж байсан. Гадуур халаасыг үзтэл гар утас байхгүй байсан, 2 минутын дараа гар утас руугаа залгахад холбогдох боломжгүй байсан. Таксинд суухын өмнө гар утас байсан, гар утсаа мартаад буусан байсан. Шаргал өнгийн Самсунг жи 7 маркийн, 2 сим оролттой утас 2016 онд Теди төвийн Мобиком дээрээс 550.000 төгрөгөөр лизингээр худалдан авсан, 550.000 төгрөгөөр үнэлнэ. 358301075448100 имей дугаартай…” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 7 дугаар хуудас/,
Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, эд зүйлийн хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дугаар хуудас/
Шүүгдэгч Т.Т.Тын иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдлыг тодорхойлох бусад баримтууд /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч Т.Тнь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 15 цагийн орчимд өөрийн эзэмшлийн 55-73 УНН улсын дугаартай аксент верна загварын тээврийн хэрэгсэлийг жолоодож такси үйлчилгээнд явж байхдаа Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Иргэний хэргийн анхан шатны шүүхийн гадна хохирогч Л.Мөнхтөрийн таксинд мартаж үлдээсэн гар утсыг хувьдаа завшсаны улмаас 550.000 төгрөгийн буюу бага бус хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болохоо өөрөө хүлээн мэдүүлсэн байна.
Шүүх шүүгдэгч Т.Т.Тын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүх хялбаршуулсан журмаар Т.Т.Тт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналд “...450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Тнь гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд
хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Тнь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Харин хохирогч Л.Мөнхтөр нь тус шүүхэд “…Шүүгдэгч Т.Т.Таас гар утсаа хүлээн авсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал үгүй, Т.Т нь өнөөдөр шүүх хурлын өмнө утсаар уучлалт гуйж эвлэрсэн болно. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү…” гэсэн хүсэлтээ гаргаж өгснийг дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Төмөрчөдөрийн Т.Тыг гээгдэд эд хөрөнгө завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Т.Тыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Тнь 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын дотор төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Тнь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Т.Тнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Т.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР