Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 308/ШШ2025/00211

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Ариунзул би

Нэхэмжлэгч: Г ХК,

Хариуцагч: Р,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 8,429,546.6 төгрөг гаргуулах тухай

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,205,114.76 төгрөг, нотариатын зардал 8,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт нийт 8,429,546.6 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч М.Р нь шүүхэд гаргасан хариу тайлбараа: ...Нэхэмжлэлийн шаардлага болох 8,429,546.6 төгрөгтэй маргах зүйл байхгүй авсан нь үнэн болно. Нэхэмжлэгч талтай эвлэрлийн гэрээг байгуулахаар болсон тул эвлэрлийн гэрээг баталж хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Талууд шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: ...2025 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор нэхэмжлэлийн үнийн дүн болох 8,429,546.6 төгрөгийг Г дахь *** тоот дансанд дараах байдлаар төлнө. 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,367,519.12 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,367,519.12 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,367,519.12 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,367,519.12 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,367,519.12 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,367,519.16 төгрөг... гэжээ.

Нэхэмжлэгчээс итгэмжлэл, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Г ХК-ийн нэхэмжлэлтэй А.Рад холбогдох 8,429,546.6 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,367,519.12 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,367,519.12 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,367,519.12 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,367,519.12 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,367,519.12 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,367,519.16 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Талуудын дээрх эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Г ХК-ийн нэхэмжлэлтэй А.Рад холбогдох 8,429,546.6 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,367,519.12 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,367,519.12 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,367,519.12 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,367,519.12 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,367,519.12 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,367,519.16 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216,431.84 төгрөгөөс 74,911.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 74,911.5 төгрөгийг хариуцагчаас, 141,520.34 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж улсын орлогод оруулсугай.

3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ