Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 307/ШШ2025/00517

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэргийн индекс 307/2025/00101/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ****дугаар хороо,*****төв**** тоотод байрлах ******* барьцаалан зээлдүүлэх газар ХХКомпанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****дугаар хороо,***** хотхог****дугаар байр*****тоотод оршин суух хаягтай ******* овогтой ******* ******* холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 42,646,735.16 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс эвлэрэх санал тавьсан. Саналыг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч нь 20,000,000 төгрөг миний данс руу ороогүй. Тэр компаниас автомашин худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдаж авч байна гэж ойлгож тайлбарласан. 20,000,000 төгрөгийг буцаагаад авсан юм байна лээ. Зээлийн гэрээ болон фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулъя гэсэн сөрөг нэхэмжлэл гаргах гэж байснаа эвлэрэх санал тавьсан. Үүнийг хүлээж аваад эвлэрэхээр болсон.. гэжээ

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

...******* барьцаалан зээлдүүлэх газар ХХКомпанийн нэхэмжлэлтэй, Ж.******* холбогдох Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 42,646,735.16 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг дараах байдлаар эвлэрч байна. Нэхэмжлэгч нь алданги 14,215,578.39 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь үндсэн зээл 19,584,382.97 төгрөг, хүү 8,846,773.80 төгрөг, нийт 28,431,156.7 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, тус төлбөрийг 2025 оны 05 дугаар сараас эхлэн 2026 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд сар бүрийн 30-ны өдөр сард 1,500,000 төгрөгөөр төлж барагдуулахаар, нийт 28,431,156.7 төгрөгийг бүрэн төлж дууссаны дараа нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн хариуцагчийн ZVV30-5630511 арлын дугаартай, 2013 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгийн Приус-30 маркийн авто машиныг хариуцагчийн өмчлөлд буцаан шилжүүлж өгөхөөр тус тус харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Иймд эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.******* барьцаалан зээлдүүлэх газар ХХКомпанийн нэхэмжлэлтэй, Ж.******* холбогдох Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 42,646,735.16 төгрөг гаргуулах тухай хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй. 26.3-т хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гээд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж тус тус заасан байна.

 

3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...******* барьцаалан зээлдүүлэх газар ХХКомпанийн нэхэмжлэлтэй, Ж.******* холбогдох Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 42,646,735.16 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг дараах байдлаар эвлэрч байна. Нэхэмжлэгч нь алданги 14,215,578.39 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь үндсэн зээл 19,584,382.97 төгрөг, хүү 8,846,773.80 төгрөг, нийт 28,431,156.7 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, тус төлбөрийг 2025 оны 05 дугаар сараас эхлэн 2026 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд сар бүрийн 30-ны өдөр сард 1,500,000 төгрөгөөр төлж барагдуулахаар, нийт 28,431,156.7 төгрөгийг бүрэн төлж дууссаны дараа нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн хариуцагчийн ZVV30-5630511 арлын дугаартай, 2013 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгийн Приус-30 маркийн авто машиныг хариуцагчийн өмчлөлд буцаан шилжүүлж өгөхөөр тус тус харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Иймд эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү... гэж эвлэрсэн талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасны дагуу зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар ******* барьцаалан зээлдүүлэх газар ХХКомпанийн нэхэмжлэлтэй, Ж.******* холбогдох Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 42,646,735.16 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт ...******* барьцаалан зээлдүүлэх газар ХХКомпанийн нэхэмжлэлтэй, Ж.******* холбогдох Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 42,646,735.16 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг дараах байдлаар эвлэрч байна. Нэхэмжлэгч нь алданги 14,215,578.39 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь үндсэн зээл 19,584,382.97 төгрөг, хүү 8,846,773.80 төгрөг, нийт 28,431,156.7 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, тус төлбөрийг 2025 оны 05 дугаар сараас эхлэн 2026 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд сар бүрийн 30-ны өдөр сард 1,500,000 төгрөгөөр төлж барагдуулахаар, нийт 28,431,156.7 төгрөгийг бүрэн төлж дууссаны дараа нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн хариуцагчийн ZVV30-5630511 арлын дугаартай, 2013 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгийн Приус-30 маркийн авто машиныг хариуцагчийн өмчлөлд буцаан шилжүүлж өгөхөөр тус тус харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Иймд эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү... гэх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 371,183.68 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 185,591.84 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* барьцаалан зээлдүүлэх газар ХХКомпанид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-д зааснаар шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэхийг, сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС