Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 307/ШШ2025/00693

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс:307/2025/00715/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* байрлах ******* (утас: *******, *******)-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (утас: *******)-д холбогдох,

“7,131,313.87 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* (цахимаар),

Хариуцагч У.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

“... У.******* нь 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 7,360,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх тул 7,131,313.87 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Зохигчид шүүх хуралдаанд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

“...Энэхүү эвлэрлийн гэрээг нэг талаас ******* ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, нөгөө талаас хариуцагч У.******* нар дараах нөхцөлийг харилцан тохиролцов. ******* ******* нэхэмжлэлийн шаардлага болох 7,131,313.87 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,188,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,188,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,188,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,188,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,188,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,191,313.87 төгрөгийг дээрх хуваарийн дагуу төлж барагдуулахаар харилцан тохиролцов” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.*******-ийн нэхэмжлэлтэй, У.*******ад холбогдох “7,131,313.87 төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” гэж, 26.3-т “Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч нар нь маргааны зүйлийн талаар хугацаа тохирч эвлэрч байна.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар “... зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан.  

4.Дээрх хуульд зааснаар зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129,051.02 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 129,051.02 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар *******-ийн нэхэмжлэлтэй, У.*******ад холбогдох “7,131,313.87 төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэгт зохигчийн “...2025 оны 05 дугар сарын 30-ны өдөр 1,188,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,188,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,188,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,188,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,188,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,191,313.87 төгрөгийг дээрх хуваарийн дагуу төлж барагдуулна” гэх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 129,051.02 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 129,051.02 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-д зааснаар шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэхийг, сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.НОМИН