Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 307/ШШ2025/00545

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/00615/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, *******дугаар хороо,*********** ******* цамхагт байрлах, ******* ******* ХКомпанийн хүсэлттэй,

 

******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* овогт ******* ******* ******* нь манай *******наас онлайн зээл авсан ба төлөлтөө хийхгүй байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл бүртгэлтэй хаягтаа байхгүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болсон. Тийм учраас ******* эрэн сурвалжилж оршин суугаа газрын хаягийг тогтоож өгнө үү... гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. ******* ******* ХКомпани нь иргэний эрх зүйн маргаанд оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

2.Хүсэлт гаргагч нь хүсэлтийн үндэслэлээ ...манай *******наас онлайн зээл авсан ба төлөлтөө хийхгүй байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл бүртгэлтэй хаягтаа байхгүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болсон. Тийм учраас ******* эрэн сурвалжлуулж оршин суугаа хаягийг тодруулж өгнө үү... гэжээ.

 

3.Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.******* нь хаана байгаа нь мэдэгдэхгүй, хаяг тодорхойгүй гэсэн үндэслэл нь хүсэлт гаргагч ******* ******* ХКомпанийн шүүхэд гаргасан хүсэлт, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 307/ШШ2025/01588 дугаартай ...хариуцагчийн оршин суугаа хаягийг тодруулсны дараа нэхэмжлэлээ түүний оршин суугаа газрын шүүхэд гаргана... гэх захирамж зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно, 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ. гэж зааснаар түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д заасныг баримтлан ******* овогтой ******* ******* *******-ийг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар ******* эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг нь тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.******* оршин суугаа газрыг тодруулсны эцэст хүсэлт гаргагч Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, 17 дугаар хороолол, 11 дүгээр байр, 57 тоотод оршин суух ******* ******* ХКомпанийн Дархан салбарын зээлийн мэргэжилтэн , ******* нарт мэдэгдэхийг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС