Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2025/0283

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д******* х******* г******* А.Э*******, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 52-18 тоот,

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Г******* нарын хоорондын “Захиргааны х******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу шүүхийн журмаар буюу дампуурсанд тооцож татан буулгах шүүхийн шийдвэртэй “М” /РД:202*******/ ХХК, “А” /РД:603/ ХХК, “З с” /РД:285/ ХХК, “Ч” /РД:599/ ХХК-уудыг улсын бүртгэлээс хасаж бүртгэхээс татгалзан шийдвэрлэсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 9/1 дугаартай шийдвэр/захиргааны акт/-ийг хууль бус болохыг тогтоож, улсын бүртгэлээс хасаж бүртгэн Монгол улсын шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг даалгах” тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч д******* х******* г******* А.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Болортуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2019/ дүгээр шийдвэрээр “М” ХХК-ийг, 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2023/02647 дугаар шийдвэрээр “А” ХХК-ийг, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2023/ дугаар шийдвэрээр “З с” ХХК-ийг, 2023 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн 102/ШШ2023/******* дугаар шийдвэрээр “Ч” ХХК-ийг тус тус  дампуурсанд тооцож татан буулгаж шийдвэрлэжээ.

1.2. Д******* х******* г******* А.Э*******оос Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газрын даргад 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 74 тоот албан бичгээр шүүхийн журмаар татан буугдаж буй хуулийн этгээдүүд буюу “А” ХХК, “М” ХХК, “З с” ХХК, “Ч” ХХК-ийг улсын бүртгэлээс хасуулах тухай хүсэлт гаргасан байна.

1.3. Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 9/1 тоот албан бичгээр “...хүсэлтэд дурдсан компаниудын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хувийн х*******т татан буулгахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хавсаргагдаагүй байх ба Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.2-т дампуурсанд тооцсон, хуулийг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, хуульд заасан бусад үндэслэлээр татан буулгах тухай шүүхийн шийдвэр гарсан гэж Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т Хуулийн этгээдийг татан буулгасныг улсын бүртгэлд бүртгүүлэхэд Иргэний хуулийн 32.2-т заасан татан буулгах комисс, эрх хүлээн авагч дараах баримт бичгийг бүрдүүлнэ гэж тус тус заасан байх тул хууль заасан баримт бичгийг бүрдүүлэн хандана уу” гэсэн хариу хүргүүлсэн.

1.4. А.Э*******оос Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр “Захиргааны х******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн журмаар буюу дампуурсанд тооцож татан буулгах шүүхийн шийдвэртэй “М” ХХК, “А” ХХК, “З с” ХХК, “Ч” ХХК-уудыг улсын бүртгэлээс хасаж бүртгэхээс татгалзан шийдвэрлэсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 9/1 дугаартай шийдвэр/захиргааны акт/ хууль бус болохыг тогтоож, улсын бүртгэлээс хасаж бүртгэн Монгол улсын шүүхийн шийдвэрийг биелүүлэх” тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч д******* х******* г******* А.Э******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ““М” /РД:202*******/ ХХК-ийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2019/ дугаар шийдвэрээр, “А” /РД:603/ ХХК-ийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 102/ШШ2023/02647 дугаар шийдвэрээр, “З с” /РД:285/ ХХК-ийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2023/ дугаар шийдвэрээр, “Ч” /РД:599/ ХХК-ийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2023/******* дугаар шийдвэрээр тус тус дампуурсанд тооцож татан буулгахаар шийдвэрлэж, татан буулгахтай холбоотой ажиллагааг явуулахыг х******* г******* А.Э*******од даалгаж шийдвэрлэсэн байна.

Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан баримт бичгийг бүрдүүлэхийг х******* г*******ээс шаардаж буй нь энэхүү маргаантай харилцааг зохицуулсан Иргэний хууль, Д******* тухай хууль, Компанийн тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон бусад хэм хэмжээг буруу х*******лэсэн, эс үйлдэхүйн  улмаас шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байх нөхцөл байдал бий болоод байна.

Тухайлбал Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т заасан бүрдүүлбэл зохих баримтууд нь сайн дурын үндсэн дээр буюу компанийн дүрмийн дагуу Компанийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-д хувьцаа заасан хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр татан буугдсан компанид х*******лэгдэх зохицуулалтыг шүүхийн шийдвэрээр татан буулгасан компанид х*******лэж, д******* х******* г*******ээс гаргаж өгөх боломжгүй баримт бичгийн бүрдүүлбэр хангахыг шаардаж буй нь хууль бус гэж үзэж байна.

Улсын бүртгэлийн байгууллагын шаардаж буй Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан бүрдүүлбэл зохих баримт бичгүүд нь д******* х******* г*******ид бус харин Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, Компанийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасан “Татан буулгах комисс”, мөн Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлд заасан “Банкны эрх хүлээн авагч”-д тус тус хамаарах зохицуулалт байна.

Тухайлбал уг бүрдүүлбэл зохих баримт бичгүүдийг шүүхээс томилогдсон х******* г******* өөрийн хувийн зардлаар бүрдүүлэх боломжгүй баримтууд байна.

Иймд шүүхийн журмаар буюу дампуурсанд тооцож татан буулгахаар шийдвэрлэсэн хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасаж бүртгэхээс татгалзсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 112 дугаар сарын 31-ний өдрийн 9/1 дугаартай шийдвэр /захиргааны акт/-ыг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож, дампуурсанд тооцож татан буулгахаар шийдвэрлэсэн “М” /РД:202*******/ ХХК, “А” /РД:603/ ХХК, “З с” /РД:285/ ХХК, “Ч” /РД:599/ ХХК-уудыг улсын бүртгэлээс хасаж бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалган шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

2.2. Нэхэмжлэгч д******* х******* г******* А.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д******* х******* г******* А.Э******* миний бие Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Захиргааны х******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасны дагуу шүүхийн журмаар дампуурсанд тооцон татан буулгах шүүхийн шийдвэртэй “М” ХХК, “А” ХХК, “З с” ХХК, “Ч” ХХК-иудыг улсын бүртгэлээс хасахыг татгалзан шийдвэрлэсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 9/1 дугаартай захиргааны актыг хууль бус болохыг тогтоож улсын бүртгэлээс хасаж бүртгэн Монгол улсын шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Маргаан бүхий захиргааны акттай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа ямар үндэслэлээр тодорхойлж байгаа гэхээр Улсын бүртгэлийн ерөнхий газар нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан баримт бичиг бүрдүүлэхийг х******* г*******ээс шаардсан. Энэхүү маргаантай харилцааг зохицуулсан Иргэний хууль, Д******* тухай хууль, Компанийн тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон бусад хэм хэмжээг буруу х*******лэсэн эс үйлдэхүйн улмаас шүүхийн шийдвэр биелэгдэхгүй х*******жих боломжгүй нөхцөл байдал бий болж байна. Тухайлбал Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан бүрдүүлбэл зохих баримтууд нь сайн дурын үндсэн дээр буюу компанийн дүрмийн дагуу Компанийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-д заасан хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр татан буугдсан компанид х*******лэгдэх зохицуулалтыг шүүхийн шийдвэрээр татан буулгасан компанид х*******лэж д******* х******* г******* гаргаж өгөх боломжгүй баримт бичгийн бүрдүүлбэр хангахыг шаардаж буй хууль бус буюу хуулийг буруу х*******лэж байна гэж үзэж байгаа. Улсын бүртгэлийн шаардаж буй Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан бүрдүүлбэл зохих баримт бичгүүд нь д******* х******* г*******ид бус харин Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, Компанийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д заасан татан буулгах комисс, мөн Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан банкны эрх хүлээн авагчид тус тус хамаарах зохицуулалт байна. Тухайлбал бүрдүүлбэл зохих баримт бичгүүдийг шүүхээс томилогдсон х******* г******* өөрийн хувийн зардлаар бүрдүүлэх боломжгүй. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т хуулийн этгээдийг дампуурсанд тооцож татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг 23 дугаар зүйлийн 23.1-т заасан хугацаанд Улсын бүртгэлийн байгууллагад ирүүлнэ. 23.1-д хуулийн этгээдийг татан буулгах тухай шүүх шийдвэр гаргасан эрх бүхий этгээд ажлын 15 хоногийн дотор холбогдох улсын бүртгэлийн байгууллагад бичгээр эсвэл цахим хэлбэрээр мэдэгдэж татан буулгах тухай шийдвэрийн эх хувийг мэдэгдэлд хавсаргана. Энэхүү маргаантай харилцааг зохицуулсан зохицуулалт байхад хуулийн эдгээр заалтыг х*******лэхгүй байгаагаас шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр биелэгдэхгүй д******* х******* г*******ид шүүхийн шийдвэрээр даалгасан үүргийг биелүүлж чадахгүй байдалд хүрч байна. Иймд шүүхийн журмаар буюу дампуурсанд тооцон татан буулгахаар шийдвэрлэсэн хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасаж бүртгэхийг татгалзсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 9/1 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож дампуурсанд тооцож татан буулгахаар шийдвэрлэсэн “М” ХХК, “А” ХХК, “З с” ХХК, “Ч” ХХК-ниудыг улсын бүртгэлээс хасаж бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалган шийдвэрлэж өгөхийг хүссэн нэхэмжлэлийг миний бие 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 21 дугаартай нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж гаргасан байгаа. Тэгэхээр нөхцөл байдал ямар байдалтай байгаа гэхлээр х******* г******* шүүхээс өгсөн үүргийн дагуу тус компанийн дампуурсан тооцож татан буулгахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг улсын бүртгэгчид өгдөг. Улсын бүртгэгч Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан бүрдүүлбэрийг хангахгүй бол хүлээж авахгүй гээд хүлээж авдаггүй. Х******* г******* А.Э******* надад ойролцоогоор 45 аж ахуйн нэгж байгууллагын тамга тэмдэг шүүхийн шийдвэрээр хураасан нь байгаа. Бусад х******* г******* нар мөн адил байгаа. Улсын бүртгэлийн хуулийг шинэчлэн мэдүүлэхээр ажиллаж байгаа. Энэ ажлын хэсгийн хүрээнд Улсын бүртгэлийн газраас лавлагаа авсан байдаг. Уг лавлагаагаар 1997 оны хуулиас хойш дампуурсанд тооцож татан буулгасан 97 аж ахуйн нэгж байгууллага байна. Энэ ямар хугацаанд хамаарч байна гэхээр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль шинээр батлагдсан буюу 2019 оноос өмнөх үйл баримтууд байгаа. 2019 оноос хойш буюу шинэ хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш өнөөдрийн хугацаанд х******* г*******ид нийт 100 гаруй компанийн эрх хуримтлагдсан байна. Яг энэ шалтгаанаар хүлээж авдаггүй. Х******* г******* Д******* х******* шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилогдож д******* х*******тэй холбоотой дүгнэлт саналыг гаргадаг. Тус компанийн хуваарилагдах хөрөнгийг хамгаалалтад авч шүүхийн шийдвэр биелэгдсэний дараа хуваарилагдах хөрөнгийг мөнгөн хөрөнгө болгон авах ажиллагааг явуулж нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаад хөрөнгө хуваарилах ажиллагаа дууслаа гэж үзэхэд дараа нь Улсын бүртгэлийн байгууллагад ханддаг. Улсын бүртгэлийн байгууллага өөрөө энэ баримтуудыг хүлээж авдаггүй төвөгтэй байдалд орчхоод байна. Иргэний шүүх тухайн этгээдийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргасан. Тэгэхээр бүртгэх чиг үүрэгтэй төрийн байгууллага нь хуулийг буруу х*******лэж, буруу ойлгоод г*******ээс баримтууд шаарддаг. Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д шүүхийн шийдвэрийг хүргүүлнэ заасан байгаа. 2019 оноос өмнө энэ харилцаа л явж байсан. Шүүхийн шийдвэрийг хүргүүлээд дараа нь улсын бүртгэлээс хасдаг байсан бол одоо заавал дүрмийн дагуу татан буугдаж байгаа этгээдүүдээс шаардах баримтуудыг нэхээд байдаг. Хариуцагч Улсын дээд шүүхийн тогтоолыг өгөх гэж байна. Яагаад гэхээр хууль х*******лээндээ тайлбар гэсэн утгаар өгсөн. Гэтэл тэр нь “У******* т” ХХК-д хамаарах х******* х******* болохоос өнөөдрийн нэхэмжлэлийн шаардлагад байгаа 3 компанитай холбоотой х******* биш байгаа. Хавтаст х*******т мөн өмнө нь шийдсэн шүүхийн шийдвэр магадлалыг хавсаргаж өгсөн байсан. Энэ нь хэргийн нөхцөл, үүсээд байгаа үйл баримтууд нь ялгаатай. Тухайлбал татвар төлөгчийн картаас Татварын байгууллага өөрөө бүртгээд хасчихсан үйл баримтууд байгаа”  гэв.

Гурав. Хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Татварын ерөнхий газрын дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны А/268, А/1345 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан Татвар төлөгчийн хасалтын журмын 4.1.2-т “татвар төлөгч хуулийн этгээдийг татан буугдсан, дампуурсан тухай шүүхийн шийдвэр гарч, татвар төлөх үүрэг дуусгавар болсон, улсын бүртгэлээс хасагдсан”, 4.2-т “Энэ журмын 4.1.2, 4.1.3, 4.1.4-т заасан нөхцөл үүссэн хуулийн этгээд, байгууллага нь татвар төлөгчийн бүртгэлээс хасуулах тухай хүсэлтээ цахим, эсхүл цаасан хэлбэрээр гаргах бөгөөд татварын алба дараах үйл ажиллагааг х*******жүүлнэ:”, 4.2.4-т “харьяалах татварын албаны бүртгэлийн асуудал хариуцсан нэгж нь “Татвар төлөгчийн хасалтын карт”-ыг хөтлөн, уг шийдвэрийг хянан баталгаажуулж, улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх”, 4.5-д “Шүүхийн шийдвэрийн дагуу татан буугдсан, дампуурсан татвар төлөгчийн хувьд уг шийдвэрийг үндэслэн татвар төлөгчийн бүртгэлээс хасах ажлыг харьяалах татварын алба зохион байгуулна” гэж заажээ.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т “Энэ хуулийн 24.1-д заасан баримт бичгийг үндэслэн улсын бүртгэлийн байгууллага тухайн хуулийн этгээдийг татан буулгасныг ажлын 3 өдрийн дотор улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэнэ”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хуулийн этгээдийг татан буулгасныг улсын бүртгэлд бүртгүүлэхэд Иргэний хуулийн 32.2-т заасан татан буулгах комисс, эрх хүлээн авагч дараах баримт бичгийг бүрдүүлнэ:”,

24.1.1.баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;

24.1.2. татан буулгах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр /тогтоол/;

24.1.3.дуусгалтын тайлан;

24.1.4. улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;

24.1.5. татвар төлөгчийн хасалтын карт;

24.1.6. өртэй эсэх талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын лавлагаа;

24.1.7. татан буулгасан тухай өдөр тутмын сонинд зарлуулсан зар;

24.1.8. хуульд заасан бусад.

Хуулийн этгээдийг шүүхийн шийдвэрээр татан буулгахад дээрх баримт бичгийн бүрдлийг бүрдүүлэхгүйгээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зохицуулалт байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг х*******сэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхийн журмаар дампуурсан хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасах тухай нарийвчилсан зохицуулалт байдаггүй. Өөрөөр хэлбэл татан буулгасан тохиолдолд Улсын бүртгэлийн байгууллагад хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүргүүлнэ гэснээс өөр зохицуулалт байдаггүй. Энэ тохиолдолд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг х*******лэхээс өөр аргагүй. Яагаад гэвэл нарийвчилсан өөр зохицуулалт байхгүй. Мөн Татварын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга нарын хамтран баталсан 2019 оны А/268, А/1345 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан Татвар төлөгчийн хасалтын журмын 4.1.2-т татвар төлөгч хуулийн этгээд татан буугдсан, дампуурсан тухай шүүхийн шийдвэр гарч татвар төлөх үүрэг дуусгавар болсон улсын бүртгэлээс хасагдсан нөхцөл үүссэн тохиолдолд хуулийн этгээд байгууллага татвар төлөгчийг бүртгэлээс хасуулах тухай хүсэлтээ цахим эсвэл цаасан хэлбэрээр гаргах ба Татварын алба дараах үйл ажиллагааг х*******жүүлнэ гэж байгаа. 4.2.4-д харьяалах татварын албаны бүртгэлийн асуудал хариуцсан нэгж нь татвар төлөгчийн хасалтын картыг хөтлөн уг шийдвэрийг хянан баталгаажуулж улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. Татвар төлөгчийн бүртгэлээс хасах ажлыг харьяалах татварын алба зохион байгуулна гэж заасан байдаг. Үүний дагуу татвар төлөгчийн хасалтын картын тухайд Д******* тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар х******* г******* нь дампуурсан тухай хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгийг хуваарилах ажлын хүрээнд хамгийн түрүүнд татварын өрийг барагдуулах үүрэгтэй. Татвар төлөгчөөс хасалтын карт болон улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт шаардлагатай болдог. Хэрэв х******* г******* тухайн баримтыг гаргаж өгөх боломжгүй гэж үзвэл татан буулгах ажиллагааны зардалд оруулж тооцно. Тиймээс шүүхийн журмаар татан буугдаж байгаа хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасуулахдаа х******* г******* Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д заасан холбогдох баримтуудыг буюу улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, татвар төлөгчийн хасалтын карт, баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл гэх мэт зүйлсийг бүрдүүлэн өгсөн тохиолдолд хуулийн этгээдийн улсын бүртгэлээс хасуулж шүүхийн шийдвэрийг биелүүлэх бололцоо байгаа” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            1.Шүүх х*******т авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үндэслэж, дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд х*******сэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

2.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2019/ дүгээр шийдвэрээр “М” ХХК-ийг, 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2023/02647 дугаар шийдвэрээр “А” ХХК-ийг, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2023/ дугаар шийдвэрээр “З с” ХХК-ийг, 2023 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн 102/ШШ2023/******* дугаар шийдвэрээр “Ч” ХХК-ийг тус тус  1 дэх заалтаар дампуурсанд тооцож, татан буулгасугай” гэж, 2 дахь заалтаар “Д******* тухай хуулийн 18, 34, 35 дугаар зүйлүүдэд заасан журмын дагуу “М” ХХК, “А” ХХК, “З с” ХХК, “Ч” ХХК-уудыг татан буулгахтай холбоотой бүх ажиллагааг явуулахыг х******* г******* А.Э*******од даалгасугай” гэж шийдвэрлэсэн,

3.Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас х******* г******* А.Э*******од 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаар “Шүүхийн шийдвэр х*******жүүлэх тухай” албан бичгээр 2020 оноос хойш хугацаанд дампуурсанд тооцож, татан буулгахаар шийдвэрлэсэн аж ахуйн нэгж, байгууллагуудыг улсын бүртгэлээс хасуулж, тайлангаа ирүүлэхийг даалгасан үүргээ х******* г******* биелүүлэхгүй байгаагаас өнөөг хүртэл х******* архивт хүлээлгэн өгөх ажиллагаа хүлээгдэж байна гэсэн агуулгатай албан бичиг хүргүүлж, хавсралтаар нэрсийг хүргүүлсэн байх ба шүүхээс албадан татан буулгахаар шийдвэрлэсэн хуулийн этгээдийн жагсаалтын 3-д “М” ХХК, 13-д “А” ХХК, 16-д “З с” ХХК, 17-д “Ч” ХХК тус тус багтжээ.

4.Х******* г******* А.Э*******оос 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 74 тоот албан бичгээр шүүхийн журмаар татан буугдаж буй хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасуулах тухай хүсэлт гаргажээ.

5.Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 9/1 тоот албан бичгээр “... татвар төлөгч хуулийн этгээдийг татан буугдсан, дампуурсан тухай шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд харьяа татварын албанд хандаж татвар төлөх үүргийг нь дуусгавар болгож хасуулан хуульд заасан баримт бичгийг бүрдүүлэн хандах нь зүйтэй” гэжээ.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д хуулийн этгээдийг татан буулгасныг улсын бүртгэлд бүртгүүлэхэд баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, татан буулгах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр /тогтоол/, дуусгалтын тайлан, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, татвар төлөгчийн хасалтын карт, өртэй эсэх талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын лавлагаа, татан буулгасан тухай өдөр тутмын сонинд зарлуулсан зар, хуульд заасан бусад баримт бичгүүдийг бүрдүүлэхээр, 24.2-т “Хуулийн этгээдийг татан буулгасныг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг энэ хуулийн 12.4, 14.1, 15.1-д заасны дагуу гаргах”-аар заажээ.

6.Д******* х******* г******* А.Э******* нь нэр бүхий хуулийн этгээдүүдийг улсын бүртгэлээс хасуулах тухай хүсэлт гаргахдаа хуульд заасан бүрдүүлбэл зохих баримтуудаас шүүхийн шийдвэр, хуулийн этгээдийг татан буулгасан тухай сонинд зарлуулсан зарыг хавсаргаж, харин улсын тэмдэгтийн хураам төлсөн баримт, татвар төлөгчийн хасалтын карт, өртэй эсэх талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын лавлагааг хавсаргаагүй тухайдаа маргадаггүй.

7.Ингэхдээ шүүхийн шийдвэрээр татан буугдаж буй тохиолдолд дээрх баримтуудыг хавсаргах шаардлагагүй, Д******* х******* г******* дээрх баримтыг бүрдүүлэх хууль зүйн боломжгүй, Д******* тухай хуульд уг асуудлыг зохицуулаагүй гэж маргадаг.

6.Энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллагаас Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээд ... татан буулгасныг ... дараах тохиолдолд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана”, 18.1.1-д “Улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу” гэж заасныг х*******жүүлж, ““М” /РД:202*******/ ХХК, “А” /РД:603/ ХХК, “З с” /РД:285/ ХХК, “Ч” /РД:599/ ХХК-уудыг улсын бүртгэлээс хасаж бүртгэхээс татгалзсаныг хуульд нийцжээ.

7.Өөрөөр хэлбэл, хариуцагч захиргааны байгууллага нь хууль х*******жүүлэх чиг үүрэг бүхий х*******жүүлэгч агентлаг болохынхоо хувьд хуульд бүрдүүлэхээр заасан баримтуудыг ирүүлэхийг шаардах, баримтуудыг бүрдүүлж ирүүлээгүй бол бүртгэхээс татгалзах үүрэгтэй тул нэхэмжлэгч талын “хуулийн холбогдох заалтыг х*******жүүлэхгүй байгаа нь хууль бус” гэх тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь “Хуулийн этгээдийг дампуурсанд тооцсон, татан буулгасан тухай шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 23.1-д заасан хугацаанд улсын бүртгэлийн байгууллагад ирүүлнэ” гэсэн зохицуулалт нь хуулийн этгээдийг дампуурсанд тооцож, татан буулгах тухай шийдвэр гаргасан байгууллагын үйл ажиллагаанд хамааралтай, холбогдох шийдвэр гарсныг улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдэх агуулгатай байна.

Д******* тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар “х******* г*******” нь хариуцагчийг татан буулгах, эсхүл дахин хөрөнгөжүүлэх ажлыг эрхлэн г*******, дахин хөрөнгөжүүлэх ажиллагаанд хяналт тавих, хариуцагчийн эд хөрөнгийг хамгаалах эрхтэйгээр нэхэмжлэгчдийн хурлаас санал болгосноор шүүхийн томилсон этгээд”, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-т “Татан буулгах ажиллагаа дуусгавар болмогц х******* г******* энэ тухай бүртгэх байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулна” гэжээ.

8.Тухайн тохиолдолд илүү нарийвчилсан зохицуулалт буюу Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг баримтлах нь зүйтэй бөгөөд уг үндэслэлээр татгалзсан хариуцагчийн татгалзал хуульд нийцжээ.

9.Өөрөөр хэлбэл, дээрх шүүхийн шийдвэр нь хуулийн этгээдийг дампуурсанд тооцож татан буулгасан, татан буулгах ажиллагааг дуусгавар болгохыг х******* г*******ид даалгасан агуулгатай байх бөгөөд шүүхээс томилогдсон д******* х******* г******* нь хуулийн этгээдийн татан буулгах ажиллагаа дуусгавар болсныг нотлох баримтуудыг бүрдүүлж улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэх, тухайн хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасах харилцаанд хамааралгүй байх тул нэхэмжлэгчийн Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Захиргааны х******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 9/1 дугаартай шийдвэр/захиргааны акт/-ийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, шүүхийн журмаар дампуурсанд тооцож татан буулгахаар шийдвэрлэсэн “У******* т” ХХК-ийг улсын бүртгэлээс хасаж бүртгэн Монгол Улсын Шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг даалгах” шаардлага бүхий д******* х******* г******* А.Э*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь х*******сэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ

 

Захиргааны х******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1, Д******* тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг тус тус баримтлан Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Захиргааны х******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 9/1 дугаартай шийдвэр/захиргааны акт/-ийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, шүүхийн журмаар дампуурсанд тооцож татан буулгахаар шийдвэрлэсэн “М” /РД:202*******/ ХХК, “А” /РД:603/ ХХК, “З с” /РД:285/ ХХК, “Ч” /РД:599/ ХХК-уудыг улсын бүртгэлээс хасаж бүртгэн Монгол Улсын Шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг даалгах” шаардлага бүхий д******* х******* г******* А.Э*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь х*******сэхгүй болгосугай.

2. Захиргааны х******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны х******* хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1- д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.МӨНХ-ЭРДЭНЭ