Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 307/ШШ2025/00573

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/00110/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* ******* овогтой ******* ******* хүсэлттэй,

 

Баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

... Миний нийгмийн даатгалын 2 дэвтэр, хөдөлмөрийн 1 дэвтэр дээр эцгийн маань нэрийг ******* гэж буруу бичсэн. Манай ах эгч нар *******гээр овоглож явдаг. Минийх ч мөн адил ******* гэж байгаад 45 насны иргэний үнэмлэх солиулахдаа аавынхаа нэрийг бүтнээр нь *******лувсан гэж бичүүлж авчихсан юм. Тэгээд ийм зөрүү гарсан байх... гэв.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагч Г.******* тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч ******* нь дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, дугаартай хөдөлмөрийн дэвтрүүдийн тус тус жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заасан байна.

3.Хүсэлт гаргагч нь 1 хөдөлмөрийн дэвтэр, 2 нийгмийн даатгалын дэвтэрт ******* гэж буруу бичсэн тул тус дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигчээр ******* мөн болохыг тогтоолгох гэж байгаа талаар дурдсан нь дээрх хуульд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байх тул тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.

4.Хүсэлт гаргагч ажиллаж байсан байдал болон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолох тухай хүсэлттэй холбоотой ... Нэхэмжлэл, иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт ...1994.10.12 №188 ******* ..., дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт ...ННД № А ******* ..., дугаартай хөдөлмөрийн дэвтэрт ... ******* ..., овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ...************** овогтой *******лувсан ... гэх лавлагаа, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн тодорхойлолт, Тариалан сангийн аж ахуйн даргын 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 30 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай ...******* ... гэх тушаал, Тариалан сангийн аж ахуй даргын 1982 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 164 дугаартай Ажилд томилох тухай ...******* ... гэх тушаал, тариалан сангийн аж ахуй даргын 1983 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 131 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай ...*******... гэх тушаал зэргийг гаргаж өгсөн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 17/123 дугаартай албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ...*******лувсан ... ХААТР-1 маягт, хаягийн №7 дугаартай ...******* ... хуудас, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2/700 дугаартай албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн гэрч ...Миний аавыг *******лувсан гэдэг байсан, үеийн хүмүүс нь *******лувсан гэж, харин нутгийн хүмүүс нь ******* гуй гэж дууддаг байсан. Аавын баримт бичиг яг аль нэрээрээ явж байсныг би сайн мэдэхгүй байна... гэх мэдүүлэг, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 3197 дугаартай албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн гэрч ...Биднийг бага байхад адуучин *******лувсан гэдэг нэртэй хүн байсан. Сүүлд ямар шалтгаанаар ******* гэдэг болсныг мэдэхгүй... гэх мэдүүлэг зэрэг хэрэгт ач холбогдолтой, хүсэлтийн шаардлагатай хамааралтай нотлох баримтыг хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн болно.

Дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шүүх энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, ажиллаж байсан үйл явдлыг нотолсон, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, дугаартай хөдөлмөрийн дэвтрүүдийн тус тус жинхэнэ эзэмшигч нь регистрийн дугаартай, ******* ******* овогт ******* мөн болохыг тогтоож, хүсэлтийг хангах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-т тус тус зааснаар дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, дугаартай хөдөлмөрийн дэвтрүүдийн тус тус жинхэнэ эзэмшигчээр регистрийн дугаартай, ******* ******* овогт ******* мөн болохыг тогтоосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС