| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 319/2025/00386/И |
| Дугаар | 319/ШШ2025/00329 |
| Огноо | 2025-05-19 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 319/ШШ2025/00329
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, ******* *******, 7 давхар ******* тоотод байрлах, “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* овогт ын ад холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Үндсэн зээл, зээлийн хүү, нийт 546,866 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...А.агаас үндсэн зээл 520,338 төгрөг, зээлийн хүү 26,528 төгрөг, нийт 546,866 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
2. Хариуцагч А. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “А. миний бие ******* ******* ******* ХХК-иас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 546,866 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3. Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь хариуцагч А.ад холбогдуулан “Үндсэн зээл, зээлийн хүү, нийт 546,866 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А. нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 520,338 төгрөг, зээлийн хүү 26,528 төгрөг, нийт 546,866 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр тус шүүхэд бичгээр ирүүлжээ.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагын хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
5. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,055.98 төгрөгийн тал нь болох 8,527.99 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч А.агаас 8,527.99 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
7. Хариуцагч А. нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжилсэн “Үндсэн зээл, зээлийн хүү, нийт 546,866 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А. хүлээн зөвшөөрснийг баталж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,055.98 төгрөгийн тал нь болох 8,527.99 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч А.агаас 8,527.99 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч А. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК