| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 319/2025/00385/И |
| Дугаар | 319/ШШ2025/00330 |
| Огноо | 2025-05-19 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 319/ШШ2025/00330
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, ******* *******, 7 давхар ******* тоотод байрлах “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, *******ын *******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Үндсэн зээл, зээлийн хүү, нийт 345,871 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Б.*******гаас үндсэн зээл 331,642 төгрөг, зээлийн хүү 14,229 төгрөг, нийт 345,871 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 345,871 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул гаргасан нэхэмжлэлээс татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3. Нэхэмжлэгч “******* капитад ББСБ” ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан “Үндсэн зээл 331,642 төгрөг, зээлийн хүү 14,229 төгрөг нийт 345,871 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 345,871 төгрөгийг хариуцагч төлж, биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлжээ. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлт нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
5. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.2, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцдог хуулийн зохицуулалттай. Иймд, нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,026.13 төгрөгийн тал нь болох 5,513.065 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Б.*******гаас 5,513.065 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн хариуцагч Б.*******гаас нэхэмжилсэн “Үндсэн зээл, зээлийн хүү, нийт 345,871 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.2, 74 дүгээр зүйлийн 74.5 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,026.13 төгрөгийн тал нь болох 5,513.065 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Б.*******гаас 5,513.065 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК