| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2025/00093/И |
| Дугаар | 141/ШШ2025/00088 |
| Огноо | 2025-04-30 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 141/ШШ2025/00088
| 2025 оны 04 сарын 30 өдөр | Дугаар 141/ШШ2025/00088 | Завхан айма |
Зохигчийн эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг би,
Нэхэмжлэгч: ......... аймгийн .........сумын .....оршин суугч Х овогт Ц-гийн Г-гын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .............аймгийн ...........л сумын Р..... багт оршин суугч Х овогт Н-гийн Т-т холбогдох “Мал малласны хөлс 7,050,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт зохигч талуудаас ирүүлсэн эвлэрлийн гэрээг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие Н.Т-тэй хөлсөөр мал маллахаар тохирсны дагуу адуу хонийг өдрийн 50,000 төгрөгөөр, адуу тэжээхэд өдрийн 50,000 төгрөгөөр хөлсөө тохирч тэдний малыг маллаж тэжээсэн юм. Би тохирсны дагуу 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл 20 хоног /20хоног х100,000=2 сая/ адуу, хонийг малласан. Мөн 1 сар адууг нь тэжээсэн /өдөрт 50,000х30 хоног=1,500,000 төгрөг/. Дараа нь 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл /71 хоног х 50,000=3,550,000/ буюу нийт 7,050,000 төгрөгийн хөлсөө одоо болтол аваагүй тул нэхэмжилж байна. Хөлсөөр мал маллахдаа анх бид бичгээр гэрээ байгуулаагүй бөгөөд өнгөрсөн жил намайг хот явах болоод хөлсөө нэхэхэд 300,000 төгрөг өгнө гээд одоо болтол ямар ч хөлс өгөөгүй юм. Иймд миний хөлсөөр ажилласан 7,050,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
Зохигч талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ “...Нэхэмжлэгч Ц.-гын нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Т-т холбогдох “Хөлсөөр мал малласны хөлс болох 7,050,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий хэрэгт нэхэмжлэгч Ц.Г нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 1,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Н.Т нь 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор 1,500,000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэн хэлэлцлээ...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Г-гын нэхэмжлэлтэй хариуцагч Н.Т-т холбогдох “Мал малласны хөлс 7,050,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт зохигч талууд эвлэрлийн гэрээ байгуулж шүүхэд ирүүлжээ.
Зохигч талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ “...Нэхэмжлэгч Ц.Г-гын нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Т-т холбогдох “Хөлсөөр мал малласны хөлс болох 7,050,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий хэрэгт нэхэмжлэгч Ц.Г нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 1,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Н.Т нь 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор 1,500,000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэн хэлэлцлээ...” гэж бичиж тэмдэглээд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “...Нэхэмжлэгч нь ...эвлэрэх эрхтэй” гэж, мөн зүйлийн 26.3-т “Хариуцагч нь ...эвлэрэх эрхтэй…” гэж тус тус зааснаар зохигч талууд нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.
Иймд зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, ойлгомжтой, тодорхой байх тул эвлэрлийн гэрээг батлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...зохигч эвлэрсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар зохигчийн эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127,750 төгрөгийн тал хувь болох 63,875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 63,875 төгрөг, хариуцагч Н.Т-рээс 63,875 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Г-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Г-гын нэхэмжлэлтэй хариуцагч Н.Т-т холбогдох “Мал малласны хөлс 7,050,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг зохигчийн эвлэрлийг баталж хэрэгсэхгүй болгосугай.
2. Зохигч эвлэрлийн гэрээндээ нэхэмжлэгч Ц.Г нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 1,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Н.Т нь хүлээн зөвшөөрч 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор 1,500,000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127,750 төгрөгийн тал хувь болох 63,875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 63,875 төгрөг, хариуцагч Н.Т-ээс 63,875 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Г-д олгосугай.
5. Энэхүү захирамжийг хариуцагч Н.Т нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
6. Зохигч энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ