| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2025/00030/И |
| Дугаар | 141/ШШ2025/00093 |
| Огноо | 2025-05-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 141/ШШ2025/00093
| 2025 оны 05 сарын 01 өдөр | Дугаар 141/ШШ2025/00093 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Нарийн бичгийн даргаар Ц.Г-ийг оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ...............хотын Б....... дүүргийн .....-р хороо ........дугаар хороолол Ж-гийн гудамж ...........-р байрны ........................ тоотод оршин суух хаягтай Н овогт Ч-гийн Ж-ы нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Ж нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Миний бие Батлан хамгаалах яамны сайдын 1984 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 165 тоот тушаалаар 1984 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж хилийн ба дотоодын цэргийн 0119-р ангид алба хааж 1987 оны 06 дугаар сарын 09-ний өдөр цэргийн албанаас халагдсан. ..................аймгийн ...........сум дахь Эрчим хүчний салбарт цахилгааны монтёроор 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл, .......аймгийн ............г сумын ..............нэгдэлд халуун усны үйлчлэгчээр 1988 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл, ........аймгийн .................г сумын ............ нэгдэлд ..........хэсгийн тоо бүртгэгч, нярваар 1989 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, ******* аймгийн ******* сумын ******* нэгдэлд ******* бригадын аж ахуйн эрхлэгчээр 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл, ******* аймгийн ******* сумын “*******” ХК-д аж ахуйн эрхлэгчээр 1992 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан холбогдох тушаал олдохгүй байгаа тул ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү.
Мөн цэргийн батлахаа гээгдүүлсэн бөгөөд цэргийн алба хаасан лавлагаа авахад цэргийн алба хаасан талаарх бүртгэлийг тус архивт шилжүүлж ирүүлээгүй тул цэргийн алба хаасан лавлагаа гаргах боломжгүй байгаа учир Батлан хамгаалах яамны сайдын 1984 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 165 тоот тушаалаар 1984 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж хилийн ба дотоодын цэргийн 0119-р ангид алба хааж 1987 оны 06 дугаар сарын 09-ний өдөр цэргийн албанаас халагдсан болохыг тогтоож өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхжаргал нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Миний бие Ч.Ж-д холбогдох шүүх хуралдаанд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Монголын Хуульчдын холбооноос зохион байгуулдаг “Пробоно” арга хэмжээг ******* аймгийн хэмжээнд зохион байгуулж байгаа тул шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байна. Иймд намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа 1984 оны 05 дугаар сарын 28-ны өдөр цэргийн албанд татагдаж, 1987 оны 06 дугаар сарын 09-ний өдөр цэргээс халагдсан болохоо тогтоолгох шаардлагаасаа татгалзаж байгаа бөгөөд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү...” гэжээ.
Шүүх хуралдаанд хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судалж хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг явуулах талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч ...нь эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, түүнийг оролцуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.
2. Нэхэмжлэгч Ч.Ж нь ажиллаж байсан байдал болон цэргийн алба хаасан болохоо тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
3. Нэхэмжлэгч Ч.Ж нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ............регистрийн дугаартай А овогт Б*-ын Э*ыг оролцуулахаар итгэмжлэл олгосон байх бөгөөд уг итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, төлөөлөгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг олгосон байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж багасгах эрхтэй байна.
Иймд шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
4. Нэхэмжлэгч Ч.Ж нь ******* аймгийн ******* сум дахь Эрчим хүчний салбарт цахилгааны монтёроор 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл,
................аймгийн ........сумын .........нэгдэлд халуун усны үйлчлэгчээр 1988 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл,
.............аймгийн Н сумын И нэгдэлд ...........хэсгийн тоо бүртгэгч, нярваар 1989 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл,
.............аймгийн ..........сумын ..........нэгдэлд ..................бригадын аж ахуйн эрхлэгчээр 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл,
..........аймгийн .....сумын “....” ХК-д аж ахуйн эрхлэгчээр өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан болох нь:
******* аймгийн ******* сумын Б.Э*ын нэрэмжит ******* нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 03 дугаартай: “... 2. Халуун усны үйлчлэгчээр Ч овогтой Ж*-ыг мөн өдрөөс эхлэн түр томилон ажиллуулсугай...” гэсэн ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын хуулбар,
..........аймгийн Н сумын ******* нэрэмжит ******* нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаартай: “...******* хэсгийн тоо бүртгэгч няраваар Ч.Ж-ыг томилон ажиллуулсугай...” гэсэн зарим хүмүүсийг ажлаас нь өөрчлөх ба томилох тухай тушаалын хуулбар,
******* аймгийн ******* сумын ******* нэрэмжит ******* нэгдлийн зөвлөлийн даргын 1990 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 37 дугаартай: “...МАА-н хэсгүүдийг татан буулгаж бригадын системд шилжүүлэн аппрадын орон тоог цомтгох тухай ерөнхий хорооны гишүүдийн хурлын шийдвэрийг үндэслэн тушаах нь: 1. ...Их-хайрхан хэсгийн аж ахуйн эрхлэгч Ч.Ж ...нарыг 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус үүрэгт ажлаас чөлөөлсүгэй. 2. ******* бригадын аж ахуйн эрхлэгчээр Ч.Ж, ...нарыг 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус томилон ажиллуулсугай...” гэсэн ажлаас чөлөөлж ажилд томилох тухай тушаалын хуулбар,
******* аймгийн ******* сумын хүчний салбараас Ч-йн Ж-д 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нээн олгож, ажлын тухай мэдээлэлд 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Н сум дахь Эрчим хүчний салбарт цахилгааны монтёроор томилон авч ажиллуулав,
1994 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Нийгмийн даатгалд шилжиж буй тул ажил албан тушаалыг хэвээр үлдээж хөдөлмөрийн дэвтрийг хаав. Нийгмийн даатгалын дэвтэр олгов...” гэж бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар дахь мэдээлэл,
Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “...******* аймгийн ******* сумын “*******” ХК нь ******* регистрийн дугаартайгаар 1992 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр бүртгэгдэж, 1996 оны 06 дугаар сарын 25-ны өдөр татан буугдсан...” гэсэн хуулийн этгээдийн лавлагаа,
Гэрч Х.Д-ын “...Ч.Ж бид хоёр нэг нутгийн хүмүүс. Аавыг Ч гэдэг манай сум нэгдлийн туслах нягтлан, тоо бүртгэгчээр хийдэг байсан. Ээж нь Д гэдэг бага ангийн багш байсан бөгөөд манай ангийн багш байсан юм. Ч.Ж-ыг бага наснаас хойш танина. Ч.Ж нь 1987 онд цэргээс ирээд .......... аймгийн ............ сумын эрчимд ажилласан юм. Тэгээд дараа нь нэгдэлд ажиллаж байгаад 1990 онд эрчимд буцаад ажилд орсон юм. Бид хоёр нэг салбарт ажиллаж байсан хүмүүс. Би Ж*ныг ажилд орсон гарсан хугацааг нь сайн мэдэхгүй байна. Ж нь манай сумын........... нэгдлийн Х бригадад аж ахуй эрхлэгч хийдэг байсан. Тухайн үеийн аж ахуй нь сонин тараах, үхсэн, үрэгдсэн малыг тооцоог гаргадаг байсан...” гэсэн агуулга бүхий мэдүүлгээр тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Гэрчид хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авсан, мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан мэдээлэлтэй тохирч байх тул шүүх гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.
Иймд нэхэмжлэгч Ч.Ж-ны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн данснаас гаргуулж нэхэмжлэгч Ч.Ж-д буцаан олгож шийдвэрлэв.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н овогт Ч-ийн Ж-ыг ******* аймгийн ******* сум дахь Эрчим хүчний салбарт цахилгааны монтёроор 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл,
******* аймгийн ******* сумын ******* нэгдэлд халуун усны үйлчлэгчээр 1988 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл,
******* аймгийн ******* сумын ******* нэгдэлд Их хайрхан хэсгийн тоо бүртгэгч, нярваар 1989 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл,
******* аймгийн ******* сумын ******* нэгдэлд ******* бригадын аж ахуйн эрхлэгчээр 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл,
******* аймгийн ******* сумын “*******” ХК-д аж ахуйн эрхлэгчээр өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Ж-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Ж*д буцаан олгосугай.
3. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ