| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2017/0565/Э |
| Дугаар | 3 |
| Огноо | 2017-12-25 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | П.Ганбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 3
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн даргаар Г.Номин,
улсын яллагч П.Ганбаатар,
шүүгдэгч Б.Б, Я.Т нарыг өмгөөлөгч М.Хувцагааны хамт,
шүүгдэгч Б.Сийг өмгөөлөгч Б.Мөнхгэрэлийн хамт,
шүүгдэгч С.Тыг өмгөөлөгч Ч.Даваасүрэнгийн хамт оролцуулан явуулав.
Шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Б.Бг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, Я.Тыг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1, 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, Б.Сийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, С.Тыг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201525022025 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч нээлттэй шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
1. Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол Хасбаатарын гудамж 20 дугаар байрны 00 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар бүгд 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3, 181.2.4, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ял дээр өмнөх шүүхийн шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн ялын зарим болох 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, 2009 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлээгүй үлдсэн 1 жил 9 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 258 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан, ХВ 88022316 регистерийн дугаартай, Ханкелди овогт Бердигулийн С,
2. Монгол Улсын иргэн, 1992 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян Уулын 16-82-6 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 985 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сум дундын 19 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 103 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 11 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан, УШ92080833 регистерийн дугаартай, Боржигин овогт Янжинлхамын Т,
3. Монгол Улсын иргэн, 1993 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян Уулын 24-06 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, УИ93052832 регистерийн дугаартай, Халх овогт Сүхбаатарын Т,
4. Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автомашины засварчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян Уулын 17-03 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, УШ93112756 регистерийн дугаартай, Боржигон овогт Бямбагэрэлийн Б.
Яллагдагч нарын холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Яллагдагч Б.Б нь Я.Ттай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцон, машин механизм хэрэглэн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, “Хангай” хотхоны 511 дүгээр байрны гадна авто зогсоолд байсан иргэн Г.Мөнхжаргалын эзэмшлийн “Тоёота Приус-11” маркийн 45-48 УНД улсын дугаартай автомашины хаалганы жижиг гурвалжин цонхыг хагалж, шунахайн сэдэлтээр, хууль бусаар нэвтэрч урд талын гупер, урд 2 их гэрэл, урд гуперийг хулгайлахыг завдаж 385.000 төгрөгний хохирол учруулсан,
давтан үйлдлээр 2016 оны 01 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 18 дугаар байрны авто машины зогсоол дээр байсан иргэн Н.Цэрэнгийн өмчлөлийн 24-40 УБЕ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн авто машинд шунахайн сэдэлтээр, хууль бусаар нэвтэрч дулаан хучлага, баруун талын гурвалжин шил, 2 ширхэг толь зэрэг эд зүйлийг хулгайлж 712.600 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 12 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Төмөр замын 17 дугаар байрны авто машины зогсоол дээр байсан иргэн Б.Батхүүгийн өмчлөлийн 63-45 УБҮ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн авто машины гурвалжин шилийг хагалж иж бүрэн зай хураагуур хулгайж 960.000 төгрөгийн хохирол буюу 3 удаагийн бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлийн улмаас нийт 2.057.600 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
яллагдагч Я.Т нь яллагдагч Б.Бтэй бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцон, машин механизм хэрэглэн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, “Хангай” хотхоны 511 дүгээр байрны гадна авто зогсоолд байсан иргэн Г.Мөнхжаргалын эзэмшлийн “Тоёота Приус-11” маркийн 45-48 УНД улсын дугаартай автомашины хаалганы жижиг гурвалжин цонхыг хагалж, шунахайн сэдэлтээр, хууль бусаар нэвтэрч урд талын гупер, урд 2 их гэрэл, урд гуперийг хулгайлахыг завдаж 385.000 төгрөгийн хохирол учруулсан,
давтан үйлдлээр 2016 оны 03 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Төмөр замын 5 дугаар байрны авто машины зогсоол дээр байсан иргэн Д.Ганшагайгийн өмчлөлийн 96-83 УНК улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн авто машины гурвалжин цонхыг хагалж иж бүрэн зай хураагуур хулгайлан авч 1.035.000 төгрөгийн хохирол учруулсан,
яллагдагч Я.Т, С.Т, Б.С нар нь бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцон, машин механизм хэрэглэн 2016 оны 01 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, 38 дугаар байрны авто машины зогсоол дээр байсан иргэн Ц.Цэрэндагвын өмчлөлийн 12-22 УБӨ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн авто машины гурвалжин цонхыг хагалж, шунахайн сэдэлтээр, хууль бусаар нэвтэрч иж бүрэн зай хураагуур хулгайлан авч 1.646.000 төгрөгийн хохирол учруулсан,
яллагдагч Я.Т, С.Т, Б.С нар нь бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцон, машин механизм хэрэглэн 2017 оны 01 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Буянт-Ухаа-2 хорооллын 1015 дугаар байрны авто машины зогсоол дээр байсан иргэн М.Шагдаржавын өмчлөлийн 46-38 УНП улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн авто машины гурвалжин шилийг хагалж, шунахайн сэдэлтээр, хууль бусаар нэвтэрч иж бүрэн зай хураагуур, “Бенз Жи Класс” маркийн авто машины аккумлятор зэрэг эд зүйл хулгайлан авч нийт 1.170.000 төгрөгийн,
мөн Буянт-Ухаа-2 хорооллын 1017 дугаар байрны авто машины зогсоол дээр байсан иргэн О.Нямцэцэгийн өмчлөлийн 20-82 УНИ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн авто машины гурвалжин шилийг хагалж иж бүрэн зай хураагуур хулгайлан авч 1.030.000 төгрөгийн хохирол учруулсан,
яллагдагч Я.Т, С.Т, Б.С нар нь бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцон, машин механизм хэрэглэн 2016 оны 09 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 35 дугаар байрны авто машины зогсоол дээр байсан иргэн Ө.Нямдэлгэрийн өмчлөлийн 00-59 УНГ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн авто машины жижиг гурвалжин шилийг хагалж, шунахайн сэдэлтээр, хууль бусаар нэвтэрч иж бүрэн зай хураагуур хулгайлан авч 1.230.000 төгрөгийн хохирол учруулсан.
яллагдагч Я.Т, С.Т, Б.С нар нь бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцон, машин механизм хэрэглэн 2016 оны 02 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 34 дүгээр байрны авто машины зогсоол дээр байсан иргэн Т.Баянжаргалын өмчлөлийн 39-87 УНВ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн авто машины жижиг гурвалжин шилийг хагалж, шунахайн сэдэлтээр, хууль бусаар нэвтэрч иж бүрэн зай хураагуур хулгайлан авч 900.000 төгрөгийн хохирол учруулсан,
яллагдагч Я.Т, С.Т, Б.С нар нь бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцон, машин механизм хэрэглэн 2016 оны 11 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо 52 дугаар байрны авто машины зогсоол дээр байсан иргэн С.Тунгалагийн өмчлөлийн 31-60 УБВ улсын дугаартай “Тоёото Приус-20” маркийн авто машины гурвалжин шилийг хагалж, шунахайн сэдэлтээр, хууль бусаар нэвтэрч иж бүрэн зай хураагуур хулгайлан авч 1.150.000 төгрөгийн хохирол учруулсан,
яллагдагч Я.Т, С.Т, Б.С нар нь бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцон, машин механизм хэрэглэн 2017 оны 01 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 31 дүгээр байрны авто машины зогсоол дээр байсан иргэн Р.Золбаярын өмчлөлийн 12-60 УБН, иргэн А.Нямжавын өмчлөлийн 39-35 УБЧ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн авто машинуудын гурвалжин шилийг хагалж иж бүрэн зай хураагуур хулгайд алдагдаж иргэн Р.Золбаярт 1.050.000 төгрөгийн, иргэн А.Нямжавд 1.180.000 төгрөгийн буюу яллагдагч Я.Т нь нийт 10 удаагийн бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлийн улмаас нийт 10.776.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт, яллагдагч С.Т нь нийт 8 удаагийн бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлийн улмаас нийт 7.710.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт, яллагдагч Б.С нь нийт 8 удаагийн бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлийн улмаас нийт 7.710.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.Т мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Т мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагаагаар бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 6-9, 2хх-ийн 110-113, 3хх-ийн 83-86, 135-142, 222-229, 4хх-ийн 28-30, 34-36, 69-72, 97-103, 138-140, 162-164/, хохирогч Г.Мөнхжаргал /1хх-ийн 27-28, Н.Цэрэн /1хх-ийн 175-176/, Д.Ганшагай /2хх-ийн 138-143/, Ц.Цэрэндагва /3хх-ийн 95-97/, О.Нямцэцэг /3хх-ийн 165-166/, М.Шагдаржав /3хх-ийн 175, 177/, Ө.Нямдэлгэр /3хх-ийн 236-238/, Т.Баянжаргал /4хх-ийн 37-39, Б.Батхүү /4хх-ийн116-117/, Р.Золбаяр /4хх-ийн 175-176/, гэрч Г.Гантүвшин /1хх-ийн 177/, Ч.Пүрэвчимэгийн /3хх-ийн 100-101/, Т.Энхтөр /3хх-ийн 179-182/, Б.Энхжаргал /3хх-ийн 183-187/, А.Т /4хх-ийн 119/, А.Нямжав /4хх-ийн 171/, Л.Саранчимэг /1хх-ийн 29-30/, А.Ганзориг /1хх-ийн 39-40/, Э.Хуягтбаатар /1хх-ийн 93-94/ нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 23, 98 , 2хх-ийн 24, 117, 3хх-ийн 98, 167, 239-240, 4хх-ийн 40, 48, 118, 172, 177, 6хх-ийн 104, 105/, Г.Мөнхжаргалд хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 25/, Я.Т, Б.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ унаж ашигласан М.Отгонхүүгийн өмчлөлийн 5215 УБТ дугаартай “Х-Аксент” маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоол /1хх-ийн 96/, Я.Т, Б.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ унаж ашигласан М.Отгонхүүгийн өмчлөлийн 5215 УБТ дугаартай “Х-Аксент” маркийн автомашины үнэлгээ /2хх-ийн 24/, Я.Тын яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 73-74/, Б.Бгийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 78-80/, М.Отгонхүүгийн сэжигтнээр мэдүүлсэн /1хх-ийн 75-77/, Н.Цэрэнгийн 2440 УБЕ дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 164-165/, Хөрөнгийн үнэлгээний “Ухаа Шүрт Консалтинг” ХХК-ийн “автомашинд учирсан хохирлын” үнэлгээ, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Үнэлгээний хорооны үнэлгээ /1хх-ийн 169-171/, Г.Цэрэнгийн хулгайд алдсан автомашины дулаан хучлагыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 172/, Б.Бгийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 190-193/, Д.Хадагийн сэжигтнээр мэдүүлсэн /1хх-ийн 180-188/, Я.Тын гэмт хэрэг үйлдэхдээ унаж ашигласан гэх 7436 УБА дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоол /2хх-ийн 118-119/, Я.Тын гэмт хэрэг үйлдэхдээ унаж ашигласан 7436 УБА дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашиныг 6.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /2хх-ийн 229/, Я.Тын сэжигтнээр мэдүүлсэн мэдүүлгүүд /2хх-ийн 153-154, 5хх-ийн 62-63/, Я.Тын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд /5хх-ийн 62/, С.Тын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд /5хх-ийн 122, Б.Сийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг/4хх-ийн 222-228, 232-233, Я.Тын яллагдагчаар мэдүүлсэн /5хх-ийн 62-63/, С.Тын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд /5хх-ийн 122-123/, Б.Сийн яллагдагчаар мэдүүлсэн /4хх-ийн 231-234, 237-238/, Я.Т, С.Т, Б.С нарын гэмт хэрэг үйлдэхдээ унаж ашигласан 9052 УНВ дугаартай “Х-Аксент” маркийн автомашиныг битүүмжилсэн тогтоол /3хх-ийн 158-160/, Я.Т, С.Т, Б.С нарын гэмт хэрэг үйлдэхдээ унаж ашигласан 9052 УНВ дугаартай “Х-Аксент” маркийн автомашины үнэлгээ /6хх-ийн 106/, мэдүүлэг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /5хх-ийн 64-72, 128-152/, С.Тын хувийн байдалтай холбоотой баримтууд /5хх-ийн 155-162, Б.Бгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /5хх-ийн 164-180/, Б.Сийн хувийн байдалтай холбоотой баримтууд /4хх-ийн 239-248, 5хх-ийн 1-15/, Я.Тын хувийн байдалтай холбоотой баримтууд /5хх-ийн 17-63, 73-75/ өмгөөлөгч нараас шинээр өгсөн 6 хуудас хохирол төлсөн баримтууд зэрэг болно.
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанд судлагдсан дээрх нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэн дээр ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.Б нь агуулах саванд нэвтрэх байдлаар Я.Ттай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцон, машин механизм хэрэглэн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 511 дүгээр байрны гадна авто зогсоолд байсан Г.Мөнхжаргалын эзэмшлийн “Тоёота Приус-11” маркийн 4548 УНД дугаартай автомашины хаалганы жижиг гурвалжин цонхыг хагалан урд талын гупер, урд 2 их гэрэл, урд гуперийг хулгайлахыг завдаж 385.000 төгрөгийн хохирол,
мөн ганцаараа давтан үйлдлээр агуулах саванд нэвтрэх байдлаар 2016 оны 01 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 18 дугаар байрны авто машины зогсоол дээр байсан Н.Цэрэнгийн өмчлөлийн 2440 УБЕ дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашинаас дулаан хучлага, баруун талын гурвалжин шил, 2 ширхэг толь зэрэг эд зүйлийг хулгайлж 712.600 төгрөгийн хохирол,
2016 оны 12 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Төмөр замын 17 дугаар байрны автомашины зогсоол дээр байсан Б.Батхүүгийн өмчлөлийн 6345 УБҮ дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашины гурвалжин шилийг хагалан иж бүрэн зай хураагуур хулгайж 960.000 төгрөгийн хохирол, нийт 2.057.600 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь;
Шүүгдэгч Я.Т нь агуулах саванд нэвтрэх байдлаар Б.Бтэй бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцон, машин механизм хэрэглэн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 511 дүгээр байрны гадна авто зогсоолд байсан Г.Мөнхжаргалын эзэмшлийн “Тоёота Приус-11” маркийн 4548 УНД дугаартай автомашины хаалганы жижиг гурвалжин цонхыг хагалан урд талын гупер, урд 2 их гэрэл, урд гуперийг хулгайлахыг завдаж 385.000 төгрөгийн хохирол,
мөн ганцаараа давтан үйлдлээр агуулах саванд нэвтрэх байдлаар 2016 оны 03 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Төмөр замын 5 дугаар байрны автомашины зогсоол дээр байсан Д.Ганшагайгийн өмчлөлийн 9683 УНК дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашины гурвалжин цонхыг хагалж иж бүрэн зай хураагуур хулгайлан авч 1.035.000 төгрөгийн хохирол,
мөн давтан С.Т, Б.С нартай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцон, машин механизм хэрэглэн агуулах саванд нэвтрэх байдлаар 2016 оны 01 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, 38 дугаар байрны автомашины зогсоол дээр байсан Ц.Цэрэндагвын өмчлөлийн 1222 УБӨ дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашины гурвалжин цонхыг хагалж иж бүрэн зай хураагуур хулгайлан авч 1.646.000 төгрөгийн хохирол,
2017 оны 01 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, “Буянт-Ухаа-2” хорооллын 1015 дугаар байрны автомашины зогсоол дээр байсан М.Шагдаржавын өмчлөлийн 4638 УНП дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашины гурвалжин шилийг хагалж, нэвтэрч иж бүрэн зай хураагуур, “Бенз Жи Класс” маркийн автомашины аккумлятор зэрэг эд зүйлийг хулгайлан авч нийт 1.170.000 төгрөгийн хохирол, мөн “Буянт-Ухаа-2” хорооллын 1017 дугаар байрны автомашины зогсоол дээр байсан О.Нямцэцэгийн өмчлөлийн 2082 УНИ дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашины гурвалжин шилийг хагалж иж бүрэн зай хураагуур хулгайлан авч 1.030.000 төгрөгийн хохирол,
2016 оны 09 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 35 дугаар байрны автомашины зогсоол дээр байсан Ө.Нямдэлгэрийн өмчлөлийн 0059 УНГ дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашины жижиг гурвалжин шилийг хагалж иж бүрэн зай хураагуур хулгайлан авч 1.230.000 төгрөгийн хохирол,
2016 оны 02 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 34 дүгээр байрны автомашины зогсоол дээр байсан Т.Баянжаргалын өмчлөлийн 3987 УНВ дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашины жижиг гурвалжин шилийг хагалж иж бүрэн зай хураагуур хулгайлан авч 900.000 төгрөгийн хохирол,
2016 оны 11 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, 52 дугаар байрны автомашины зогсоол дээр байсан С.Тунгалагийн өмчлөлийн 3160 УБВ дугаартай “Тоёото Приус-20” маркийн автомашины гурвалжин шилийг хагалж иж бүрэн зай хураагуур хулгайлан авч 1.150.000 төгрөгийн хохирол,
2017 оны 01 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 31 дүгээр байрны автомашины зогсоол дээр байсан Р.Золбаярын өмчлөлийн 1260 УБН дугаартай “Тоёота Приус-20”, А.Нямжавын өмчлөлийн 3935 УБЧ дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашинуудын гурвалжин шилийг хагалж иж бүрэн зай хураагуур хулгайлж Р.Золбаярт 1.050.000 төгрөгийн, А.Нямжавд 1.180.000 төгрөгийн хохирол, нийт 10.776.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь;
Шүүгдэгч Б.С нь давтан Я.Т, С.Т нартай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцон, машин механизм хэрэглэн агуулах саванд нэвтрэх байдлаар 2016 оны 01 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, 38 дугаар байрны автомашины зогсоол дээр байсан Ц.Цэрэндагвын өмчлөлийн 1222 УБӨ дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашины гурвалжин цонхыг хагалж иж бүрэн зай хураагуур хулгайлан авч 1.646.000 төгрөгийн хохирол,
2017 оны 01 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, “Буянт-Ухаа-2” хорооллын 1015 дугаар байрны автомашины зогсоол дээр байсан М.Шагдаржавын өмчлөлийн 4638 УНП дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашины гурвалжин шилийг хагалж, нэвтэрч иж бүрэн зай хураагуур, “Бенз Жи Класс” маркийн автомашины аккумлятор зэрэг эд зүйлийг хулгайлан авч нийт 1.170.000 төгрөгийн хохирол, мөн “Буянт-Ухаа-2” хорооллын 1017 дугаар байрны автомашины зогсоол дээр байсан О.Нямцэцэгийн өмчлөлийн 2082 УНИ дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашины гурвалжин шилийг хагалж иж бүрэн зай хураагуур хулгайлан авч 1.030.000 төгрөгийн хохирол,
2016 оны 09 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 35 дугаар байрны автомашины зогсоол дээр байсан Ө.Нямдэлгэрийн өмчлөлийн 0059 УНГ дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашины жижиг гурвалжин шилийг хагалж иж бүрэн зай хураагуур хулгайлан авч 1.230.000 төгрөгийн хохирол,
2016 оны 02 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 34 дүгээр байрны автомашины зогсоол дээр байсан Т.Баянжаргалын өмчлөлийн 3987 УНВ дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашины жижиг гурвалжин шилийг хагалж иж бүрэн зай хураагуур хулгайлан авч 900.000 төгрөгийн хохирол,
2016 оны 11 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, 52 дугаар байрны автомашины зогсоол дээр байсан С.Тунгалагийн өмчлөлийн 3160 УБВ дугаартай “Тоёото Приус-20” маркийн автомашины гурвалжин шилийг хагалж иж бүрэн зай хураагуур хулгайлан авч 1.150.000 төгрөгийн хохирол,
2017 оны 01 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 31 дүгээр байрны автомашины зогсоол дээр байсан Р.Золбаярын өмчлөлийн 1260 УБН дугаартай “Тоёота Приус-20”, А.Нямжавын өмчлөлийн 3935 УБЧ дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашинуудын гурвалжин шилийг хагалж иж бүрэн зай хураагуур хулгайлж Р.Золбаярт 1.050.000 төгрөгийн, А.Нямжавд 1.180.000 төгрөгийн хохирол, нийт 7.710.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь;
Шүүгдэгч С.Т нь давтан Я.Т, Б.С нартай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцон, машин механизм хэрэглэн агуулах саванд нэвтрэх байдлаар 2016 оны 01 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, 38 дугаар байрны автомашины зогсоол дээр байсан Ц.Цэрэндагвын өмчлөлийн 1222 УБӨ дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашины гурвалжин цонхыг хагалж иж бүрэн зай хураагуур хулгайлан авч 1.646.000 төгрөгийн хохирол,
2017 оны 01 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, “Буянт-Ухаа-2” хорооллын 1015 дугаар байрны автомашины зогсоол дээр байсан М.Шагдаржавын өмчлөлийн 4638 УНП дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашины гурвалжин шилийг хагалж иж бүрэн зай хураагуур, “Бенз Жи Класс” маркийн автомашины аккумлятор зэрэг эд зүйлийг хулгайлан авч нийт 1.170.000 төгрөгийн хохирол, мөн “Буянт-Ухаа-2” хорооллын 1017 дугаар байрны автомашины зогсоол дээр байсан О.Нямцэцэгийн өмчлөлийн 2082 УНИ дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашины гурвалжин шилийг хагалж иж бүрэн зай хураагуур хулгайлан авч 1.030.000 төгрөгийн хохирол,
2016 оны 09 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 35 дугаар байрны автомашины зогсоол дээр байсан Ө.Нямдэлгэрийн өмчлөлийн 0059 УНГ дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашины жижиг гурвалжин шилийг хагалж иж бүрэн зай хураагуур хулгайлан авч 1.230.000 төгрөгийн хохирол,
2016 оны 02 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 34 дүгээр байрны автомашины зогсоол дээр байсан Т.Баянжаргалын өмчлөлийн 3987 УНВ дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашины жижиг гурвалжин шилийг хагалж иж бүрэн зай хураагуур хулгайлан авч 900.000 төгрөгийн хохирол,
2016 оны 11 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, 52 дугаар байрны автомашины зогсоол дээр байсан С.Тунгалагийн өмчлөлийн 3160 УБВ дугаартай “Тоёото Приус-20” маркийн автомашины гурвалжин шилийг хагалж иж бүрэн зай хураагуур хулгайлан авч 1.150.000 төгрөгийн хохирол,
2017 оны 01 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 31 дүгээр байрны автомашины зогсоол дээр байсан Р.Золбаярын өмчлөлийн 1260 УБН дугаартай “Тоёота Приус-20”, А.Нямжавын өмчлөлийн 3935 УБЧ дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашинуудын гурвалжин шилийг хагалж иж бүрэн зай хураагуур хулгайлж Р.Золбаярт 1.050.000 төгрөгийн, А.Нямжавд 1.180.000 төгрөгийн хохирол, нийт 7.710.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:
хохирогч Г.Мөнхжаргалын /1хх-ийн 27-28/: “...2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр унтахынхаа өмнө цонхоороо машинаа хартал 4548 УНА дугаартай “Тоёота Приус-11” маркийн мөнгөлөг өнгийн миний өөрийн эзэмшлийн автомашины хажууд нэг хүн эргэлдээд байхаар нь би эхнэр Саранчимэгт “чи цонхоороо харж байгаарай, би гарч шалгачихаад хүрээд ирье” гэж хэлээд гэрээсээ гараад шууд машин дээрээ очоод үзтэл копутыг нь онгойлгоод урд гуперыг нь салгаад, авахад бэлэн болгочихсон байсан. Тэгж байтал нэг клаб нь дуугарчихсан, бүдүүн дуутай машин ирж байхыг сонсоод би байшингийн харанхуй газар очоод байдлыг ажиглаад байж байтал нөгөө машин миний машины хажуугаар их удаан зөрж өнгөрөөд зогсоолд очоод зогссон. Тэгтэл тэр улаан өнгийн “Аксент верна” маркийн автомашинаас нэг өндөр, хоёр намхан эрэгтэй хүн бууж ирсэн. Би тэр машины араас нь харсан чинь ямар ч гэрэл дохио байхгүй байсан учраас дугаар нь харагдаагүй. Тэр бууж ирсэн 3 эрэгтэй миний машин дээр яваад очихоор нь би зөрөөд өөрсдийнх нь барьж ирсэн машин дээр нь явж очоод 102 руу залгаж дуудлага өгөнгөө тэр 3-ын машины жолоочийн эсрэг талын урд дугуйны хийг гаргаад сууж байтал манай эхнэр цонхоор “хөөш болиоч” гээд орилтол нөгөө 3 залуу зугтаагаад явчихсан. Машин нь байгаа юм чинь би “хөөгөөд яахав” гэж бодоод цагдаа ирэхийг хүлээгээд байж байтал цагдаа ирээд намайг тэр гурвын “машин дээр отоод байж бай, бид нар машинаа нэг газар далдлаад ирэхийг нь хүлээгээд байж байя” гэж хэлээд бид нар хүлээж байтал замаас 2 залуу алхаад машиныг чиглээд хүрээд ирсэн. Тэгэхээр нь би шууд гүйж очоод хоёуланг нь барьж аваад шүгэлдтэл цагдаа хүрч ирээд тэр хоёрыг бариад авсан. Харин тэр 2-ын нэг хөгшин нь хамаагүй байсан юм байна лээ, зүгээр хамт зэрэгцээд алхаж явсан хүн юм билээ. Тэгээд хулгайч нарыг барьсан. Миний автомашинд нийт 245.000 төгрөгийн хохирол учирсан, гомдол саналгүй..." гэх мэдүүлгээр,
эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 23, 98 , 2хх-ийн 24/,
хохирогч Г.Мөнхжаргалд хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 25/,
Я.Т, Б.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ унаж ашигласан М.Отгонхүүгийн өмчлөлийн 5215 УБТ дугаартай “Х-Аксент” маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоол /1хх-ийн 96/,
Я.Т, Б.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ унаж ашигласан М.Отгонхүүгийн өмчлөлийн 5215 УБТ дугаартай “Х-Аксент” маркийн автомашины үнэлгээ /2хх-ийн 24/,
гэрч Л.Саранчимэгийн /1хх-ийн 29-30/: “...2015 оны 10 дугаар сарын 05-ны шөнө манай нөхөр намайг “цонхоороо харж байгаарай, гарч машинаа шалгачихаад ирье” гэсэн…Манай нөхрийг машин дээрээ очиход нөгөө хүн нь яваад өгсөн. Намайг хараад зогсож байтал нэг хачин дуутай машин манай манай машины хажуугаар их удаан өнгөрч байсан, бараг зогсох шиг болсон. Манай машинаас нилээн зайтай аваачиж машинаа тавьчихаад бараан өнгийн хувцастай, малгайтай 3 хүн, нэг нь малгайгүй байсан.Шууд манай машин дээр очоод нэг нь ар талын зүүн талын хаалгаар машин дотор орсон. Харин нэг нь машины урд гупер ханзлаад татаад байсан. Нөгөө нэг нь хажууд нь хүн хараад зогсож байсан. Тэгэхээр нь би шууд цонхоороо “хөөе цагдаа дуудчихсан шүү, машинаас юу аваад байгаа юм бэ” гээд хашхирсан. Тэгсэн чинь тэр 3 маш хурдтайгаар ертөнцийн зүгээр хойшоо зугтаагаад явчихсан...” гэх мэдүүлгээр,
гэрч А.Ганзоригийн /1хх-ийн 39-40/: “...Би гэртээ орох гээд явж байтал замын цаанаас жижиг биетэй нэг залуу миний урд алхаж явсан юм, тэгсэн чинь нэг өндөр биетэй залуу гарч ирээд миний урд явж байсан залуу бид хоёрыг барьж аваад зогсож байтал цагдаагийн машин ирээд дотроос нь 2 цагдаа бууж ирээд тэгээд машиндаа суулгаад цагдаагийн хэлтэс рүү явсан” гэх мэдүүлгээр,
гэрч Э.Хуягтбаатарын /1хх-ийн 93-94/: “...Шөнийн 03 цагийн үед дуудлага аваад очиход хохирогч хэлэхдээ “цонхоороо хараад байж байхад нэг Аксент маркийн улаан өнгийн автомашинаас 3 залуу бууж ирээд тэгээд тэр хавийн машиныг үзэж харж байгаад хохирогчийн автомашин дээр очоод цонхыг нь хагалаад урд гуперыг нь тайлах гээд ноцолдоод байсан” гэсэн, “тэгэхээр нь цагдаад дуудлага өгсөн” гэсэн.
Би офицер ахлах дэслэгч Нямдоржийн хамт яваад очиход “нөгөө хэдэн этгээдүүд
зугтчихлаа” гэж хэлсэн. Хохирогчийн автомашины байгаа байдлыг нь
харахад зүүн хойд талын гурвалжин цонхыг хагалсан, харин гуперынх нь
боолтуудыг тайлчихсан байсан, яг салгаад тусад нь тавиагүй байсан. Тэгээд би
хохирогчтой хамт тухайн гурван этгээдийн автомашины орчимд отолт, эргүүл хийж “Аксент” маркийн автомашины жолооч этгээдийг хамт явж байсан нэг хүний хамт барьж авсан. Тэгэхдээ шалгалтын явцад жолоочтой хамт явж байсан хүн тухайн хулгай хийж байсан жолоочтой хамааралгүй болсон гэж сонссон...” гэх мэдүүлгээр,
Я.Тын яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 73-74/: “...”9 хоногийн өмнө Баясаагийн “Ай поне 5” маркийн гар утсыг ломбардад тавьчихсан мөнгийг нь олж өгөхгүй бол болохгүй, утас нь удахгүй зарагдлаа, мөнгө олъё” гэж хэлсэн юм. Хангай хотхон руу Отгонхүүгийн машинтай гурвуулаа ороод Б бид хоёр Отгонхүүд “чи сууж бай, бид хоёр явчихаад ирье” гэж хэлээд бид хоёр саарал мөнгөлөг өнгөтэй “Приүс-11” машин дээр очоод би зөв талын хойд хаалганы шилийг цохиж хагалаад машин дотор орж авчихмаар эд зүйл хайсан боловч машин дотроос авах юм олдоогүй. Тэгээд буугаад иртэл Б урд гуперны нэг талын түгжээг нь мултлаад дараа нь нөгөө талыг нь мулталтал Отгонхүүгийн сууж байсан машин руу нэг эрэгтэй хүн гүйж байсныг Б хараад “машин руу хүн гүйчихлээ зугтаарай” гэж хэлсэн. Тэгээд Отгонхүүгийн машин дээр эргэж очоод нэг залууд баригдсан гэсэн...” гэх мэдүүлгээр,
Б.Бгийн яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 78-80/: “...Тэгээд бид гурав “Хангай” хотхоны авто зогсоол дээр очоод Отгонхүүгийн эзэмшлийн 5215 УБТ дугаартай улаан өнгийн “Аксент” маркийн автомашинд Т бид хоёр пиво уусан. Т Отгонхүү бид хоёрт “Баясаагийн утсыг яаж ломбардаас авах вэ, хурдан авахгүй бол алдлаа, гурвуулаа хамт утсыг нь 80.000 төгрөгөөр ломбардаад хамт үрчихсэн биз дээ” гэхээр нь “харин тийм ээ” гээд яаж авах талаар бодож байгаад гурвуулаа “машин дотор мөнгө байна уу зарж борлуулахаар юм юу байна үзье” гээд санаа нийлээд Т бид хоёр машинаас буугаад Отгонхүү машин дотроо үлдсэн юм. Тэгээд Т бид хоёр мөнгөлөг саарал өнгийн “Тоёота Приүс-11” маркийн автомашин дээр очоод Т зүүн хойд хаалганых нь жижиг цонхыг хагалаад машин дотор орсон. Би машины нь гадаа хүн хараад зогсож байсан. Тэгээд Төмрөө бууж ирээд “авчихмаар юм олдсонгүй” гэж хэлээд Т урд гуперыг нь өшиглөчихсөн юм. Тэгтэл байрны болкон дээрээс хүн харчихсан “хөөш та нар болиоч ээ” гэж орилохоор нь Т бид хоёр зугтаасан. Найз Баясаагийн утсыг ломбарднаас авах гэж хулгай хийсэн юм…” гэх мэдүүлгээр,
М.Отгонхүүгийн сэжигтнээр мэдүүлсэн /1хх-ийн 75-77/: “...Т “Баясаа гэх найзынхаа утсыг ломбарданд тавьчихсан, хурдан ломбарднаас авахгүй бол болохгүй” гэж хэлээд “машины их гэрэл хулгайлж зараад мөнгө олоод өгчихье” гэж хэлээд Б тэр хоёр буугаад явсан. Харин би машины шилээ арчаад байж байтал Б, Т хоёр нэг машин дээр яваад очтол байшингийн болкон дээрээс нэг эмэгтэй хүн “болиоч” гээд орилсон. Тэгсэн чинь Б тэр хоёр зугтаагаад явчихаар нь би араас нь “яасан юу болсон бэ” гээд гүйсэн чинь гүйцэгдэхгүй, зогсохгүй болохоор нь буцаад машин дээрээ иртэл нэг залуу барьж аваад “чи энэ машины жолооч уу” гэхээр нь “тийм” гэсэн чинь “та нар яагаад хулгай хийгээд байгаа юм” гээд цагдаа дуудаж барьж өгсөн...” гэх мэдүүлгээр,
хохирогч Н.Цэрэнгийн /1хх-ийн 175-176/: “...2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 15 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 18 дугаар байрны гадна талд өөрийн эзэмшлийн 2440 УБЕ дугаартай “Тоёото Приус-20” маркийн автомашинаа байрлуулж тавьчихаад гэртээ орсон. Гэтэл шөнө дунд миний машинаас “хулгай хийж байсан хүн баригдлаа” гээд над руу ярьсан. Миний машинаас машины хучлага 100.000 төгрөгийн үнэлгээтэй, урд талын жижиг шилийг хагалаад дотор нь ороод урд талын 2 толийг тайлж авч байгаад баригдсан байсан. Одоо надад 202.600 төгрөгийн хохирол төлөгдөөгүй үлдсэн...” гэх мэдүүлгээр,
гэрч Г.Гантүвшингийн /1хх-ийн 177/: “...Шөнө 03 цагийн орчим үл таних хоёр этгээд камерт өртсөн. Тэгээд ажиглаад байж байтал нэг машины хажууд очоод суучихсан. Тэгээд гараад гүйгээд очтол машины урд сууж байсан залуу нь зугтаачихсан. Тэгээд нөгөө залууг нь барьж аваад гавлаад “юу хийж яваа” талаар нь асуухад “манай найз согтуу ирсэн. Ирээд машин бариад өгөөч гэж гуйсан юм” гэсэн. Тэгэхээр нь би “машин чинь хаана байгаа юм бэ” гэхэд урд байрны тэнд байгаа гэхээр нь хамт яваад очтол мөнгөлөг саарал өнгийн 2440 УНИ дугаартай “Тоёота Приус” маркийн автомашин байсан бөгөөд баруун урд талын жижиг гурвалжин цонхыг хагалчихсан байдалтай машиныг нь онгойлгочихсон байсан. Машины дотор талыг харахад 2 талын толины суурийг нь мулт татаж аваад, толины тогтоогч боолтуудыг нь тайлчихсан байсан учраас цагдаа дуудсан...” гэх мэдүүлгээр,
хохирогч Н.Цэрэнгийн 2440 УБЕ дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 164-165/,
Хөрөнгийн үнэлгээний “Ухаа Шүрт Консалтинг” ХХК-ны “автомашинд учирсан хохирлын” үнэлгээ, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын
газрын дэргэдэх Үнэлгээний хорооны үнэлгээ /1хх-ийн 169-171/,
хохирогч Г.Цэрэнгийн хулгайд алдсан автомашины дулаан хучлагыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 172/,
Б.Бгийн яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 190-193/: “...Хадагийг хүлээж байх хугацаандаа миний машины ойролцоо байсан “Приус-20” маркийн автомашины хучлагыг нь хулгайлаад машиныхаа арын суудал руу хийсэн. Тэгтэл Хадаг хүрээд ирсэн. Тэгэхээр нь би нөгөө “Приус-20” маркийн автомашин дээр очоод баруун талын гурвалжин шилийг хагалаад толины дотор талын хуванцар хамгаалалтыг нь аваад хоёр талын толийг авч байтал Хадаг араас хүрээд ирсэн. Тэгээд байж байтал хамгаалагч хүрч ирээд Хадагийг бариад авахаар нь би зугтааж яваад эргүүлийн цагдаад баригдсан...Би Хадагийг дуудаж ирүүлсэн. “Машин бариад өг” гэж, түүнээс биш өөр байдлаар дуудаагүй Хулгайн гэмт хэрэг үйлдэх үед Хадаг байгаагүй, намайг хулгай хийснийг мэдээгүй, түүнийг ирэхээс өмнө би машины хучлагыг хулгай хийгээд машиндаа хийчихсэн байсан. Тэгээд толийг нь хулгайлахаар явсны дараа араас Хадаг хүрч ирсэн юм...” гэх мэдүүлгээр,
Д.Хадагийн сэжигтнээр мэдүүлсэн /1хх-ийн 180-188/: “...2016 оны 01 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө гадуур найз охинтойгоо явж байтал 02 цаг өнгөрч байхад Б залгаад “машин бариад өгчих, би жоохон согтуу байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би найз охиноо үлдээчихээд харих замдаа Б дээр очсон. Ирэхэд Б архи уучихсан согтуу зам дагуу машиных нь шатахуун дуусчихсан зогсож байсан. Тэгээд машинд суухад арын суудал дээр нь хучлага байхаар нь “юун хучлага юм” гэхэд “миний хучлага байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд машинаас буугаад “түр хүлээж байгаарай” гэж хэлчихээд яваад өгсөн. Ирэхгүй болохоор нь араас нь очтол Баянбүрдийн орчим нэг байрны урд явж байхаар нь яваад очтол “доошоо суу” гэхээр нь дагаад суусан. Тэгээд Бг босохоор нь “архи дарс уугаад юу хийгээд яваад байгаа юм бэ” гэхэд араас нэг хамгаалагч ирээд намайг барьж аваад гавласан. Би Бтэй бүлэглэн хулгай хийсэн асуудал байхгүй...” гэх мэдүүлгээр,
хохирогч Д.Ганшагайгийн /2хх-ийн 138-143/: “...2016 оны 03 дугаар сарын 04-ний 22 цагийн орчим Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Төмөр замын 5 дугаар байр өөрийн гэрийнхээ гадаа 9683 УНК дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашинаа байрлуулаад, хучлагаар хучаад гэртээ орсон. Маргааш өглөө нь 09 цагийн үед босоод хучлагаа сөхөөд машинаа асаах гэтэл жолооч талын урд цонх хагархай, хаалга онгорхой байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ирээд машинд үзлэг хийх явцад автомашины иж бүрэн зай хураагуур алдсан болохыг мэдсэн. Гомдолтой байна хохирлоо бүрэн төлүүлмээр байна...” гэх мэдүүлгээр,
эд зүйлийн үнэлгээ /2хх-ийн 117/,
Я.Тын гэмт хэрэг үйлдэхдээ унаж ашигласан гэх 7436 УБА дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоол /2хх-ийн 118-119/,
Я.Тын гэмт хэрэг үйлдэхдээ унаж ашигласан 7436 УБА дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашиныг 6.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /2хх-ийн 229/,
Я.Тын сэжигтнээр мэдүүлсэн /2хх-ийн 153-154/: “...Баянхошууны зүс таних Уламбаяртай тааралдаад “мөнгөний хэрэг байна, 2-уулаа төв оръё” гэж ярилцаад Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Төмөр замын байрны гадаа шөнө 02 цагийн үед ирсэн. Тэгээд нэг машины хучлагыг сөхөөд харахад “Приус-20” маркийн автомашин байсан. Тэгээд яваад 2 цаг орчмын дараа нөгөө машин дээрээ ирээд Уламбаяр хүн хараад, би уг машин руу орсон. Орохдоо машины жолооч талын хаалганы гурвалжин шилийг хагалж орсон. Удалгүй Уламбаяр ирээд хучлага сөхөж онгойлгоод явсан. Тэгээд маргааш нь зурагтын тэнд байдаг “Тайхар” засварын газарт “С ах явууллаа” гэж аваачиж өгсөн. Учир нь өмнө нь С ах энд манай 1 дүгээр хорооллын нэг залуу ажилладаг гэж ярьж байсан юм...” гэх мэдүүлгээр,
хохирогч Ц.Цэрэндагвын /3хх-ийн 95-97/: “...Манай эмэгтэй дүү Чимгээ 08 цагийн үед хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгчихөөд ирэхдээ “машины хучлагыг дээш нь сөхсөн байна, та харсан юм уу” гэхээр нь хувцсаа өмсөөд гараад харсан чинь машины хучлагыг сөхчихсөн, буруу талын хаалга хагас онгорхой байсан. Тэгээд юмнуудаа харсан чинь машины иж бүрэн зай хураагуур, тог баригч дөрвөлжин хайрцаг, голын хайрцаганд байсан алтан ээмэг, монетон ээмэг, монетон бөгж зэргийг хулгайлаад аваад явсан байсан…” гэх мэдүүлгээр,
эд зүйлийн үнэлгээ /3хх-ийн 98/,
гэрч Ч.Пүрэвчимэгийн /3хх-ийн 100-101/: “...өглөө 08 өнгөрөөгөөд дүүгээ цэцэрлэгт нь хүргэж өгөх гээд явж байхад машины хучлагын хойд талын хэсгийг дээш нь сөхсөн байсан. Цэцэрлэг явж ирчихээд Цэрэндагва ахад хэлэхэд гарч харчхаад “машинд хулгай орсон байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр,
Я.Тын яллагдагчаар мэдүүлсэн /5хх-ийн 62/: “...Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, 38 дугаар байрны ертөнцийн зүгээр хойд зүгт тавьсан “Тоёота Приус-20” маркийн автомашины гурвалжин шилийг хагалж зай хураагуур, монетон ээмэг, бөгж, аккумлятор зэргийг хулгайлж авсан...” гэх мэдүүлгээр,
С.Тын яллагдагчаар мэдүүлсэн /5хх-ийн 122/: “...2016 оны 01 дүгээр сард Хан-Уул дүүргийн Био комбинатаас 1 ширхэг “Приус-20” маркийн автомашины иж бүрэн зай хураагуур, монетон 1 хос ээмэг, 45 ампер цагтай аккумлятор зэргийг хулгайлан авсан...” гэх мэдүүлгээр,
Б.Сийн яллагдагчаар мэдүүлсэн /4хх-ийн 222-228, 232-233/: “...Т, Т хоёр шөнө 04-05 цагийн үед залгаад 4 дүгээр хорооллын тэнд авчирч өгсөн. Би зай хураагуурыг “Да хүрээ” зах дээр танихгүй хүнд 400.000 төгрөгөөр зараад тэр хоёрт 300.000 төгрөг өгсөн. Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлгээр,
хохирогч М.Шагдаржавын /3хх-ийн 175, 177/: “...Маргааш өглөө нь ажилдаа явах гээд 06 цаг 30 минутын орчим машин дээрээ ирэхэд жолоочийн эсрэг талын хаалганы гурвалжин шил хагарсан байсан. Тэгээд машиныхаа цонхоор харсан чинь баахан юмыг нь сандал дээр овоолчихсон байсан. Тэгээд машинаа онгойлгосон чинь хойд талын суудлыг урагш болгоод иж бүрэн зай хураагуур, мөн “Бенз Жи” маркийн автомашины аккумлятор зэргийг хулгайлаад аваад явсан байсан. Би хулгайд алдсан эд зүйлээ бүрэн бүтэн хүлээж авсан учир цаашид гомдол санал гаргахгүй. Аккумлятор, хаалганы гурвалжин шил зэргийг нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлгээр,
гэрч Т.Энхтөрийн /3хх-ийн 179-182/: “...Би Б.С, Я.Т, С.Т нарын Энхжаргалаар дамжуулан зарсан “Тоёота Приус-20” маркийн автомашины зай хураагуурыг хулгайн эд зүйл болохыг мэдээгүй. С надад “Энхжаргалын данс руу шилжүүлчих” гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр,
гэрч Б.Энхжаргалын /3хх-ийн 183-187/: “...Би 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр С рүү залгаад “түр хугацаагаар мөнгө зээлүүлэх боломжтой” талаар асуухад “эхнэртэйгээ ярья” гээд утсаа тасалсан. Тэгээд маргааш нь би дахин С рүү залгахад С надаас “”Тоёота Приус-20” маркийн автомашины иж бүрэн зай хураагуур худалдан авах хүн байна уу” гэхээр нь би “Төрөө гээд авто засварын газар ажиллуулдаг танил байдаг талаар” хэлсэн. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр С өөрөө над руу залгаад “Төрөө чамд 2.000.000 төгрөг өгнө, чи одоо авчих” гэхээр нь би Төрөө рүү ярьж дансаар 2.000.000 төгрөг шилжүүлж авсан. Тэгээд би 1.000.000 төгрөгийг аваад 1.000.000 төгрөгийг С рүү өгсөн, ямар хэргээр байцаалт өгч байгаагаа мэдэхгүй байна. Би Сийг автомашины зай хураагуур хулгайлаад зарж байгааг мэдээгүй, би өөрөө банкны зээлийн хугацаа дууссан учир мөнгө зээлж авсан...” гэх мэдүүлгээр,
эд зүйлийн үнэлгээ /3хх-ийн 176/,
хохирогч О.Нямцэцэгийн /3хх-ийн 165-166/: “...Маргааш өглөө нь ажилдаа явах гээд машин дээрээ очиход хучлага бүрэн бүтэн байсан. Хучлагаа сөхөж үзэхэд урд талын хаалганы жижиг цонхыг хагалсан байсан бөгөөд миний машины иж бүрэн зай хураагуур алга болсон байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлгээр,
эд зүйлийн үнэлгээ /3хх-ийн 167/
Я.Тын яллагдагчаар мэдүүлсэн /5хх-ийн 62-63/: “...Т бид хоёр 2017 оны 01 дүгээр сард Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Буянт-Ухаа-2” хорооллын 1017 дугаар байрны гадна талд байсан “Тоёота Приус-20” маркийн автомашины урд талын гурвалжин шилийг хагалж иж бүрэн зай хураагуур хулгайлсан. Тухайн үед С бид хоёртой хамт явсан. Гэхдээ хулгай хийхэд оролцоогүй...” гэх мэдүүлгээр,
С.Тын яллагдагчаар мэдүүлсэн /5хх-ийн 122-123/: “...2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр санагдаж байна, Хан-Уул дүүрэг, “Буянт-Ухаа-2” хорооллын гаднаас 2 ширхэг “Приус-20” маркийн автомашины 2 ширхэг зай хураагуур, 90 ампер цагтай аккумлятор зэргийг Т, С нартай бүлэглэн хулгайлсан. Уг хулгайн гэмт хэргийг үйлдэхдээ би өөрийн 9052 УНВ дугаартай “Аксент” маркийн автомашинтай явсан...” гэх мэдүүлгээр,
Б.Сийн яллагдагчаар мэдүүлсэн /4хх-ийн 231-234, 237-238/: “...Шагдаржав, Нямцэцэг нарын автомашинаас эд зүйл хулгайлж ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ би гардаж хийгээгүй, хулгайлсан иж бүрэн зай хураагуурыг зарж борлуулж байсан нь үнэн, хохирлоо нөхөн төлж барагдуулна, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Зай хураагуурыг худалдсан ченж нарыг танихгүй, явуулын хүмүүс байсан тул олж чадахгүй байна...” гэх мэдүүлгээр,
Я.Т, С.Т, Б.С нарын гэмт хэрэг үйлдэхдээ унаж ашигласан 9052 УНВ дугаартай “Х-Аксент” маркийн автомашиныг битүүмжилсэн тогтоол /3хх-ийн 158-160/
Я.Т, С.Т, Б.С нарын гэмт хэрэг үйлдэхдээ унаж ашигласан 9052 УНВ дугаартай “Х-Аксент” маркийн автомашины үнэлгээ /6хх-ийн 106/,
Я.Тын яллагдагчаар мэдүүлсэн /5хх-ийн 62-63/: “...Т бид хоёр 2017 оны 01 дүгээр сард Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Буянт-Ухаа-2” хорооллын 1015 дугаар байрны гадна байсан “Приус-20” маркийн автомашины урд гурвалжин шилийг хагалж зай хураагуур хулгайлж авсан. Зай хураагуурыг хохирогчид буцааж өгсөн байгаа...” гэх мэдүүлгээр,
хохирогч Ө.Нямдэлгэрийн /3хх-ийн 236-238/: “...Би өглөө 07 цагийн үед машин дээрээ ирээд хулгай орсон болохыг мэдсэн. Машин руу ойртож ирэхэд жолооч талын хаалганы жижиг шилийг хагалсан байдалтай байсан. Тэгээд машинаа онгойлгож харахад арын суудлыг аваад иж бүрэн зай хураагуур хулгайд алдагдсан байсан. Би үнэлгээтэй танилцсан хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлгээр,
эд зүйлийн үнэлгээ /3хх-ийн 239-240/,
хохирогч Т.Баянжаргалын /4хх-ийн 37-39/: “...2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 22 цагийн орчим өөрийн эзэмшлийн 3987 УНВ дугаартай автомашинаа байрныхаа гадаа тавиад гэртээ орж хоносон. Тэгээд маргааш өглөө нь гэрээсээ 10 цагийн орчим гараад машиныхаа хучлагыг эвхээд багажаа онгойлгосон чинь иж бүрэн зай хураагуур алдагдсан байсан. Эд зүйлийн үнэлгээтэй танилцлаа хүлээн зөвшөөрч байна. Хаалганы гурвалжин шилийг нэхэмжлэхгүй, зөвхөн хулгайд алдсан зай хураагуурыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлгээр,
эд зүйлийн үнэлгээ /4хх-ийн 40/,
хохирогч С.Тунгалагийн /4хх-ийн 81-83/: “...2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр өглөө 09 цагийн үед ажилдаа явахаар гараад машиныхаа хучлагыг аваад машинаа асаах гэтэл асахгүй байхаар нь гайхаад буугаад хартал миний автомашины жолооч талын гурвалжин шилийг хагалаад дотор нь байсан эд зүйлийг эмх замбараагүй болгосон байсан. Тэгээд цагдаад дуудлага өгөөд шалгуулахад миний машины иж бүрэн зай хураагуур алдагдсан байсан...” гэх мэдүүлгээр,
эд зүйлийн үнэлгээ /4хх-ийн 86/,
хохирогч Б.Батхүүгийн /4хх-ийн116-117/: “...2016 оны 12 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Төмөр замын 17 дугаар байрны хойд талд байсан 6345 УНҮ дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашины урд хэсгийн гурвалжин цонхыг хагалан хулгай орж зай хураагуур хулгайд алдагдсан байсан. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна, үнэлгээгээр тогтоогдсон хохирлоо нэхэмжилнэ...” гэх мэдүүлгээр,
эд зүйлийн үнэлгээ /4хх-ийн 118/,
гэрч А.Тын /4хх-ийн 119/: “...Миний танил ах өглөө машинаа асаах гэж байгаад гал алдаж шатаагаад надад “Тоёота приус-20” маркийн автомашиныг нь би 3.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд уг машинаа Баянхошуунд байдаг Болороо гэх засварын газартай найзынхаа газар аваачиж янзалж унах гэж байсан юм. Тэгээд тэдний засварын газрын ойролцоо Төрөө гэдэг залуу “сэлбэг авах уу” гэхээр нь би “эхний ээлжинд зай хураагуурыг чинь авъя” гээд Төрөө, Б нараас 450.000 төгрөгөөр худалдаж авсан. Надаас зай хураагуурыг цагдаагаас хурааж авсан бөгөөд Б гэх залуу миний хохирол 450.000 төгрөгийг эргүүлж өгсөн тул гомдол санал, нэхэмжлэх зүйл алга...” гэх мэдүүлгээр,
хохирогч А.Нямжавын /4хх-ийн 171/: “...машин дээрээ иртэл иж бүрэн зай хураагуур, майк, цүнх зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Би өөрт учирсан хохирлоо нэхэмжилж байна...” гэх мэдүүлгээр,
эд зүйлийн үнэлгээ /4хх-ийн 172 /,
эд зүйлийн үнэлгээ /6хх-ийн 104/,
хохирогч Р.Золбаярын /4хх-ийн 175-176/: “...”миний болон чиний автомашинд хулгай орсон байна” гэхээр нь гараад очиход миний автомашины жолоочийн эсрэг талын хаалганы гурвалжин шилийг хагалчихсан, арын багаж хэсэгт байсан эд зүйлийг жолоочийн суудлын хажууд овоолоод машины иж бүрэн зай хураагуур хулгайд алдагдсан байсан. Тэгээд бид хоёр цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...” гэх мэдүүлгээр,
эд зүйлийн үнэлгээ /4хх-ийн 177/,
эд зүйлийн үнэлгээ /6хх-ийн 105/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагаагаар бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 6-9, 2хх-ийн 110-113, 3хх-ийн 83-86, 135-142, 222-229, 4хх-ийн 28-30, 34-36, 69-72, 97-103, 138-140, 162-164/, мэдүүлэг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /5хх-ийн 64-72, 128-152/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч нар эд зүйлээ хулгайд алдсанаа мэдүүлсэн, тухайлбал 12 хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгч нарын хэргээ хүлээсэн болон бусдыгаа илчилсэн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлүүдэд тусгагдсан гэмт хэрэг үйлдсэн байдал, хэргийн ул мөр, бусад эд мөрийн баримт, үнэлгээ хийх эрх бүхий орон нутгийн үнэлгээний комиссоор хохирогч нарт учирсан хохирол бүгд хангалттай тогтоогдсон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Б.Б, Я.Т, С.Т, Б.С нарын ганцаараа болон давтан үйлдлээр, бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцон, машин механизм хэрэглэн агуулах саванд нэвтрэх байдлаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу хөдөлбөргүй нотлогдсон байх тул тэдэнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч Б.Б, Я.Т, С.Т, Б.С нарын үйлдсэн гэмт хэрэг нь тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулан тодорхойлогдож байна.
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан (Бусдын эд хөрөнгийг давтан, бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцон, машин механизм хэрэглэн агуулах саванд нэвтэрч хулгайлах) гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлага буюу хорих ялын дээд хэмжээ 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан (Хулгайлах) гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээнд ихэсч буюу хүндэрч орсон байх тул шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлж буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар нийцүүлэн зүйлчилж, прокурор яллахаар дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөн прокурор шүүгдэгч нарын гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоог зааглан ялгаж, Б.С нь тухайн гэмт хэргийг үйлдэхэд унаагаар хангах, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг зарж борлуулах зэргээр гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон хэмээн, шүүгдэгч С.Т, Я.Т нарыг гэмт хэргийг гардан үйлдсэн хэмээн үзэж 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих хэсгийг тус тус журамласан нь хууль зүйн үндэслэлтэй.
Харин прокурор яллах дүгнэлтдээ Б.Б, Я.Т нарт 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг давхардуулан журамласан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд тэдний гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийг төгссөн гэмт хэрэгт нь багтаан зүйлчлэх нь тэдний эрх зүйн байдлыг дээрдүүлэх тул уг асуудлыг шүүх хуралдаанаар зөвтгөж, нөхөн гүйцэтгэн залруулсан болно.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нэг шүүхийн харъяалах газарт эхэлж нөгөө шүүхийн харъяалах газарт төгссөн боловч энэ нь хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байсан тул шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болохыг дурьдаж байна.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Я.Т нь бусдад үлэмж хэмжээний хохирол, шүүгдэгч Б.Б, С.Т, Б.С нар нь бага бус хэмжээний хохирол учруулсныг, мөн шүүгдэгч нар удаа дараагийн давтан үйлдлээр энэ гэмт хэргийг үйлдсэн болохыг хэргийн зүйлчлэл, ял шийтгэлийн хэлбэр, хэмжээнд харгалзан үзэх нь зүйтэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл, хэмжээ нь тогтоогдсон хохирогч Г.Мөнхжаргал, Н.Цэрэн, Б.Батхүү, Ц.Цэрэндагва, М.Шагдаржав, О.Нямцэцэг, Ө.Нямдэлгэр, Т.Баянжаргал, С.Тунгалаг, Р.Золбаяр, А.Нямжав нарын хохирол мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд бүрэн нөхөн төлөгдсөн байх тул шүүгдэгч Б.Б, С.Т, Б.С, Я.Т нарыг тэдэнд төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин бүрэн нөхөн төлөгдөөгүй хохирол, гэм хор болох хохирогч Д.Ганшагайгийн 85.000 төгрөгийг шүүгдэгч Я.Таас гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.
Шүүгдэгч Б.С, Я.Т нар урьд ял шийтгүүлж байсан боловч Б.Сийн ялтай байдал нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар, Я.Т нь дээрх хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь хэсэгт зааснаар хорих газраас тэнсэн суллагдсан хугацаанаас үлдсэн хугацаа нь тус тус өршөөлд хамаарагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Дээрх өршөөлийг үзүүлэхэд шүүхээс ямар нэг шийдвэр гаргах шаардлагагүй болно. Энэ нь шүүгдэгч Б.Сийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх, Я.Тын хувьд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулахгүй байх хууль зүйн үндэслэл болов.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан төрөл хэмжээний дотор шүүгдэгч Б.Ст торгох, шүүгдэгч Б.Б, Я.Т, С.Т нарт хорих ял шийтгэхээр шийдвэрлэснээс гадна тэднийг шийтгэсэн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Шүүгдэгч нарын нэр дээр ямар нэг эд хөрөнгө бүртгэгдээгүй, тодорхой орлогогүй учир тэдэнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүй байхаар шүүх шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Б.Б, С.Т нар нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн, тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул хууль буцаан хэрэглэж буюу 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.
2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нараас гаргуулж төрийн өмчлөлд шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв. Үүнд:
Шүүгдэгч Б.Б, Я.Т нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 5215 УБТ дугаартай "Хьюндай Аксент” /2хх-ийн 24/ маркийн тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөлийнх бөгөөд уг тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгосон байх тул тээврийн хэрэгслийн хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон үнийг буюу шүүгдэгч Б.Бгээс 1.300.000 төгрөг, Я.Таас 1.300.000 төгрөгийг тус тус гаргуулж,
шүүгдэгч Я.Т, С.Т, Б.С нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 7436 УБА дугаартай “Тоёота Приүс-20”/6хх-ийн 107/, 9052 УНВ дугаартай “Хьюндай Аксент” /6хх-ийн 106/ маркийн тээврийн хэрэгслүүдийг зарж үрэгдүүлсэн, барьцаанд тавьсан байх тул уг тээврийн хэрэгслүүдийн хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон үнийг буюу шүүгдэгч Я.Таас 1.166.666 төгрөг, С.Таас 1.166.666 төгрөг, Б.Сээс 1.166.666 төгрөгийг тус тус хураахаар тогтов.
Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болох CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, шар боронзон өнгийн элэгдэж хуучирсан пүүз 1 хос, “17 mm Chrome Vanadium Stainley 87-077” гэсэн бичиг бүхий метал хийцийн 1 ширхэг түлхүүр зэргийг устгах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Прокуророос шүүгдэгч Б.Бд 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, Я.Тт 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1, 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Б.Бд 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, Я.Тт 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гэж тус тус зөвтгөн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Ханкелди овогт Бердигулийн С, Халх овогт Сүхбаатарын Т, Боржигон овогт Бямбагэрэлийн Б нарыг давтан, бусадтай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцон, машин механизм хэрэглэн, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч Боржигин овогт Янжинлхамын Тыг давтан, бусадтай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцон, машин механизм хэрэглэн агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар,
2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сийг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг буюу 240.000 төгрөгийг нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 24.000.000 /хорин дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялаар,
2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Тыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,
2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4. 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Я.Т, С.Т нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Т 142 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч С.Т 37 хоног, шүүгдэгч Б.Б 80 хоног тус тус цагдан хоригдсон болохыг дурьдсугай.
6. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С 67 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон нэг хоногийг тухайн үед мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 240.000 /хоёр зуун дөчин мянга/ төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан торгох ялаас 16.080.000 /арван зургаан сая наян мянга/ төгрөгийг хасч тооцсугай.
7. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг дурьдсугай.
8. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Я.Таас нийт 2.466.666 төгрөг, Б.Бгээс 1.300.000 төгрөг, С.Таас 1.166.666 төгрөг, Б.Сээс 1.166.666 төгрөгийг тус тус хурааж төрийн өмчлөлд шилжүүлсүгэй.
9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Я.Таас 85.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ганшагайд олгосугай.
10. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Төрийн сан 100900005406 дугаартай данснаас шүүгдэгч Б.С, Я.Т нараас хохиролд нөхөн төлсөн нийт 950.000 төгрөгөөс, 900.000 төгрөгийг хохирогч Т.Баянжаргалд, 50.000 төгрөгийг хохирогч Р.Золбаярт, шүүгдэгч Б.Бгээс хохиролд нөхөн төлсөн 60.000 төгрөгийг хохирогч Б.Батхүүд тус тус гаргуулан олгосугай.
11. Шүүгдэгч Б.Б, С.Т, Б.С, Я.Т нар нь хохирогч Г.Мөнхжаргал, Н.Цэрэн, Б.Батхүү, Ц.Цэрэндагва, М.Шагдаржав, О.Нямцэцэг, Ө.Нямдэлгэр, Т.Баянжаргал, С.Тунгалаг, Р.Золбаяр, А.Нямжав нарт төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
12. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тад оногдуулсан 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Бд оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, шүүгдэгч тус бүрийг 3 жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэдэнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шар боронзон өнгийн элэгдэж хуучирсан пүүз 1 хос, “17 mm Chrome Vanadium Stainley 87-077” гэсэн бичиг бүхий метал хийцийн 1 ширхэг түлхүүр зэргийг устгасугай.
14. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Я.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Б.Б, С.Т, Б.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
15. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
16. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Тт авсан цагдан хорих, шүүгдэгч Б.Б, С.Т, Б.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ
|
|