Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 141/ШШ2025/00097

 

 

2*******5 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 141/ШШ2*******5/0

Завхан аймаг

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Нарийн бичгийн даргаар П.Г-ийг оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ................аймгийн ............сумын ...........багт оршин суугч Б овогт Ж-ын А-гийн нэхэмжлэлтэй “Н.Н, Н.С нарыг нас барсан болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: “...Миний бие .... онд ........ аймгийн Т........ сумын Б........ бригадын малчин Б.Ж*ын 3 дахь охин болж төрсөн. .......... онд нутгийн А*гийн Н-той гэр бүл болж 2 сайхан хүүгээ алдсан. Тухайн үед залуу бага байсан учир нас баралтыг нь албан ёсоор хасуулж чадаагүй өдий хүрсэн. Хүүхдүүдийн аав нас барсан. Миний бие ам бүл 4, гурван хүүхдийн хамт ........ аймгийн Х суманд мал маллаж амьдарч байна. Иймд өрх толгойлсон эмэгтэй, өнчин 3 хүүхдийн хамт нааш гэх хүнгүй хүний нутагт амьдарч байна. Одоо миний бие эхийн одон болон тэтгэвэр тогтоолгох нас дөхсөн учир ........... оны дүгээр сарын -нд төрөөд ******* оны ******* дугаар сарын *******-нд нас барсан хүү Н.Н, ******* оны ******* дүгээр сарын *******-нд төрөөд ******* оны******* дүгээр сарын -нд нас барсан хүү Н.С нарын нас барсан болохыг тогтоож өгнө үү. Мөн миний бие өөр орон нутагт хөдөө мал маллаж амьдардаг тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байх тул намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Шүүх хуралдаанд хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судалж хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.А нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг явуулах талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч ...нь эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, түүнийг оролцуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

2. Нэхэмжлэгч Ж.А нь Н.Н, Н.С нарыг нас барсан болохыг тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

3. Н-ийн Н нь ******* оны дүгээр сарын -ны өдөр төрж, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр нас барсан болох нь:

Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2*******5 оны******* дүгээр сарын 11-ний өдрийн СVL25814000*******00*******86 дугаартай: “...........0000 регистрийн дугаартай Н-ийн Н, э,  оны дүгээр сарын -ны өдөр эмнэлэгт төрсөн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр бүртгэсэн. Эцэг .............регистрийн дугаартай Х овогт А-ийн Н, эх ..................... регистрийн дугаартай Б овогт Ж-ын А...” гэсэн төрсний бүртгэлийн лавлагаа,

Б сумын нэгдсэн эмнэлгийн 1550/383 дугаартай: “..00000 регистрийн дугаартай Ж-мын А, ******* оны дүгээр сарын *******-ний өдрийн 17 цаг 05 минутад түргэнээр ирсэн, үндсэн захиргаа, хаяг-Т сум, Б баг, нөхрийн нэр А Н,  Хүүхэд ******* цаг  30 минутад төрсөн, амьд, хүү, 3900 гр жинтэй, 53 см өндөртэй...” гэсэн төрөлтийн түүх, нярай хүүхдийн өсөлтийн түүхийн  хуулбар,

            “...Бүртгэлийн 4 дүгээрт  Н-ийн Н нас барсан огноо 2 дугаар сарын *******-ны өдөр, төрсөн огноо ******* он, 5 сартай, эрэгтэй.  баг, код /1262, эмнэлэгт нас барсан 18 цаг...” гэсэн бичилт бүхий Т........... сумын Хүн эмнэлгийн нас баралтын ******* оны бүртгэлийн дэвтрийн хуулбараар тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

4. Н-ийн С ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр төрж, ******* оны******* дүгээр сарын -ний өдөр нас барсан болох нь:

Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2*******5 оны******* дүгээр сарын 11-ний өдрийн СVL25814000*******00*******86 дугаартай: “...00000 регистрийн дугаартай Н-ийн С, э, ........... оны ******* дүгээр сарын *******-ны өдөр эмнэлэгт төрсөн, Завхан аймгийн Тэлмэн суманд ******* оны 03 дугаар сарын 15-ны өдөр бүртгэсэн. Эцэг 0000 регистрийн дугаартай Х овогт А-гийн Н, эх регистрийн дугаартай Б овогт Ж-ын А...” гэсэн төрсний бүртгэлийн лавлагаа,

Т сумын эмнэлгийн ******* дугаартай: “................0000. регистрийн дугаартай Ж-ын А....., ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдрийн ******* цаг ******* минутад түргэнээр ирсэн, үндсэн захиргаа Т сум, Б баг, малчин, нөхрийн нэр А Н+ж, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдрийн 12 цаг 20 минутад 3400 гр жинтэй, 50 см урттай хүү, толгойгоороо түрүүлж хэвийн явцтай төрөв...” гэсэн төрөлтийн түүх, нярай хүүхдийн өсөлтийн түүхийн  хуулбар,

            “...Бүртгэлийн 9 дүгээрт Н-ийн С ******* оны 4 дүгээр сарын -ний өдөр нас барсан, 0000000 регистрийн дугаартай, .... нас, ... сартай, э...., Б баг, онош хордлого олон эрхтний дутагдал, нас барсан газар гэртээ, нас барсан он сар******* дүгээр сарын -ний өдөр...” гэсэн бичилт бүхий Т сумын Хүн эмнэлгийн нас баралтын ******* оны бүртгэлийн дэвтрийн хуулбараар тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

5. Гэрч Ч.Б-ийн: “...Миний бие ...... аймгийн ...... сумын хүн эмнэлэгт 38 жил жолооч хийсэн. А нь Н-той хамт амьдарч байсан.  Нөхөр Н нь 2*******4 онд нас барсан. А, Н хоёрыг бага байхаас танина. А-гийн 2 хүү нь нас барсан юм. Сүүлд нас барсан хүү нь малын эм тариа уугаад нас барсан бөгөөд би тухайн үед хүүг нас барсан талаар цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн ба ******* оны 4 сард нас барсан хавар байсан юм. Өмнөх нас барсан хүүг нь би бас мэднэ. Түргэнээр ирээд хүнд хатгаатай байж байгаад маргааш нь өнгөрсөн юм. ******* оны үед санагдаж байна. Хүүхдүүдийг нас барсан оныг мэдэхээс өдөр сарыг нь сайн мэдэхгүй байна. Өмнөх хүүхэд нь 6, 7 сартай, ойндоо хүрээгүй хүүхэд байсан. Дараагийнх нь 3, 4  настай хүүхэд байсан байх...” гэсэн,

Гэрч Н.О-гийн: “...Ж.А- би нэг нутгийн хүмүүс. А манай сумын Б багт амьдарч байсан хүн. А-ийн нэг хүү нь ******* онд  эмнэлэгт ирээд хатгаагаар нас барсан юм. Эмнэлэгт ирээд маргааш нь нас барсан. Би тухайн үед вакцины сувилагчаар ажиллаж байсан. Дараагийн нас барсан хүүхэд нь манай аав Н-тай айл саахалт байх үед малын эм уугаад нас барсан гэж манай аав надад хэлж байсан. Тэр үед Н-х хөдөө мал маллаж байсан учраас эмнэлэгт хандаагүй байх. А-гийн нас барсан хүүхдүүдийг хэдэн онд нас барсан талаар тодорхой сайн мэдэхгүй. А-г 2 хүүхдээ алдсан гэдгийг мэдэх юм...” гэсэн агуулга бүхий мэдүүлгүүд нь нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй болохыг давхар нотолж байна гэж шүүх үзлээ.

Гэрчүүдэд хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авсан, тэдгээрийн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан мэдээлэлтэй тохирч байх тул шүүх гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.

6. Иймд нэхэмжлэгч Ж.А-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.14 дэх хэсэгт зааснаар 000000 регистрийн дугаартай Н*-ийн Н*ийг ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр, 00000 регистрийн дугаартай Н-ийн С-ыг ******* оны******* дүгээр сарын -ний өдөр тус тус нас барсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.А-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ӨЛЗИЙХИШИГ