| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2025/00032/И |
| Дугаар | 141/ШШ2025/00103 |
| Огноо | 2025-05-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 141/ШШ2025/00103
| 2025 оны 05 сарын 09 өдөр | Дугаар 141/ШШ2025/00103 | Зав
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Нэхэмжлэгч А.М,
Нарийн бичгийн дарга П.Г нарыг оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ...... aймгийн .............л сумын ...........багт оршин суух хаягтай Т овогт А-гийн М-ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.М нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2016 онд 12 дугаар сарын 08-ны өдөр цэргийн байнгын тэтгэвэрт гарсан. Энгийн байгууллагад ажилласан жилээ нэмэгдүүлэх гээд 2016 онд цэргийн байнгын тэтгэвэр тогтоолгох болчхоод ........... аймгийн ...........байдлын хэлтсийн хүний нөөц хариуцсан мэргэжилтэн Б.Б-оос бичиг баримтаа авах гэтэл Онцгой байдлын ерөнхий газар луу шилжүүлсэн гэсэн хариу өгөөд ирээгүй, хувийн хэрэгт материал олдоогүй. Би ............ аймгийн Биеийн ******* ******* хороонд нийтийн ******* *******ын зааварлагч арга зүйчээр 1988 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, ******* аймгийн ******* ******* ******* ******* ******* ******* *******ын арга зүйчээр 1990 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус ажиллаж байсан. Миний ажилд орсон гарсан тушаал бүрэн олдохгүй байгаа тул ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү...” гэжээ.
Шүүх хуралдаанд хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судалж хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч А.М нь ажиллаж байсан болохоо тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
2. Нэхэмжлэгч А.М нь аймгийн Биеийн ******* ******* хороонд нийтийн ******* *******ын зааварлагч арга зүйчээр 1988 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, ******* аймгийн ******* ******* ******* ******* ******* ******* *******ын арга зүйчээр 1990 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан болох нь:
******* аймгийн ******* ******* ******* хорооны даргын 1988 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 36 дугаартай: “...1. А овогт М-ийг нийтийн ******* *******ын зааварлагч арга зүйчээр 1988 оны 04 дүгээр сарын 15-наас эхлэн ажиллуулсугай. 2. М-ийн ажлын сарын цалинг БНМАУ-ын Хөдөлмөр нийгэм хангамжийн улсын хороо, Монголын Үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн 1986 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 264/211 дугаартай тогтоолын 5-р заалтыг үндэслэн 500 төгрөгөөр бодож олгохыг ня-бо Ж.Н-д үүрэг болгосугай...” гэсэн А.М-ийг нийтийн ******* *******ын арга зүйчээр ажиллуулах тухай тушаалын хуулбар,
******* аймгийн ******* ******* ******* хорооны даргын 1988 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 37 дугаартай: “...1. 1988 оны ПС-ын VII спартакиадын волейболын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг удирдан зохион байгуулах шүүгчдийг дараах бүрэлдэхүүнтэйгээр томилсугай. А.М БТС....” гэсэн шүүгч томилох тухай тушаалын хуулбар,
******* аймгийн Биеийн ******* ******* хорооны даргын 1989 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 81 дугаартай: “...1. 1990 онд ******* төрлүүд нийтийн ******* *******ын арга хэмжээнүүдийг дараах байдлаар өөрсдийн саналыг нь үндэслэн хариуцуулж аймаг, бүх улсын уралдаан тэмцээн, нийтийн ******* *******ын арга хэмжээг удирдан зохион байгуулах арга зүйч, дасгалжуулагч нарт үүрэг олгосугай.Үүнд А.М а. 3 шатны гимнастикийн уралдаанд үзлэг. б. ХБХБ-ийн өвөл зуны хувийн тэргүүн...” гэсэн дасгалжуулагч, арга зүйчдэд ажил хуваарилах тухай тушаалын хуулбар,
******* аймгийн Биеийн ******* ******* хорооны даргын 1990 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 06 дугаартай: “...1. Дасгалжуулагчдын сарын албан тушаалын сарын цалинг 1990 онд дараах хэмжээгээр тогтоох, аймаг бүс, улсын тэмцээнд оролцсон амжилтыг нь харгалзан хэлбэлзэлтэйгээр олгосугай. 2. б/ Арга зүйч-зааварлагч А.М 500-550 хүртэл цалинг олгосугай...” гэсэн багш дасгалжуулагчид, ажилтан ажилчдын 1990 онд цалин тогтоох тухай тушаалын хуулбар,
******* аймгийн Эрүүл ******* газрын даргын 1990 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 39 дугаартай: “...БНМАУ-ын СнЗ-ийн шийдвэр, ЭХНХЯ-ны сайд, МҮОХ-ны Хорооны даргын 1990 оны А/74/81 тоот тушаал, аймгийн ******* ******* ******* хорооны даргын 55 тоот тушаалыг үндэслэн А овогтой М-ийг 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ******* ******* нийгэм хангамжийн ******* нийтийн ******* *******ын арга зүйчээр тус тус ажиллуулсугай. Тушаалын хавсралтын 5. А М ЭХНХ Газар нийтийн ******* *******ын арга зүйч үндсэн цалин 550 төгрөг...” гэсэн ажилд томилох, ажлаас чөлөөлөх, чөлөө олгох, дугуйн шагнал олгох тухай тушаалын хуулбар,
******* аймгийн Биеийн ******* ******* хорооны даргын 1991 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 35 дугаартай: “...1. 1991 оны өсвөр үеийн хөнгөн атлетикийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг удирдан зохион байгуулах шүүгчдийг дараах бүрэлдэхүүнтэйгээр томилсугай. Үүнд Харайлт, урт А.М ЭМГ, III зэрэгтэй...” гэсэн шүүгч томилох тухай тушаалын хуулбар,
******* аймгийн ******* ******* ******* хорооны даргын 1992 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 29 дугаартай: “...МБТС үүсч хөгжсөний 70 жилийн ойн нэрэмжит БАТ-ний спартакиадын волейболын аймгийн аварга шалгаруулах тэмцээний тэргүүн байранд шалгарсан *******чид, дасгалжуулагчдыг Засгийн газрын дэргэдэх Залуучуудын ******* хорооны 1991 оны II-р сарын 5-ны 33-р тогтоолын 3-р зүйлийн II-р заалтыг үндэслэн шагнасугай. Охид Улиастай баг. 2. А.М 130 төгрөг...” гэсэн *******чид шагнах тухай тушаалын хуулбар, А.М*-ийн 1988 оноос 1993 онд ажиллаж байсан үеийн хамт олны авхуулсан гэх 5 ширхэг гэрэл зургийн үзүүлэлт,
******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...А-гийн М, .........., РД:............., ............ оны ...... дугаар сарын ........-ний өдөр төрсөн, бүрэн дунд боловсролтой, суурь машинист мэргэжилтэй, БТС Хороонд арга зүйч ажилтай, ажилд 1987 онд орсон, Улиастай сум, 1988 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр бүртгэсэн...” гэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн дугаар олгосон ХААТР-1 маягтын хуулбар,
******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...М-ийн П, э........., ......... оны ........ дугаар сарын ......ны өдөр төрсөн, эхийн нэр А М, ******* аймгийн ******* ******* нийтийн ******* ******* ажилтай...” гэсэн төрснийг бүртгэх анкет буюу ХААТР-11 маягтын хуулбар,
Гэрч Д.М-ын “...Би 1987 онд ******* аймгийн ******* ******* ******* хооронд дасгалжуулагчаар ажилд орж одоог хүртэл ажиллаж байна. Намайг орсны дараа М нь 1988 онд манайд ажилд орж байсан юм. Яг хэдэн онд гарсныг бол сайн мэдэхгүй байна. Нийтийн ******* *******ын зааварлагч хийдэг байсан юм. С гэдэг дарга ажиллаж байсан. Волейбол их сайн тоглодог. Ямар ч байсан 2-3 жил ажиллаж байсан. Би тухай үед ахлах дасгалжуулагч хийдэг байсан манайд нийтийн ******* *******ын зааварлагч яах аргагүй хийж байсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Т.Б-ийн “...1992-1993 оны хооронд ажиллаж байсан. Эрүүл мэндийн газар 1993 онд татан буугдсан тэгэхэд тэнд ажиллаж байсан хүмүүс ийм тийшээ тарсан юм. М нь Эрүүл мэндийн газрын нийтийн ******* *******ын арга зүйч хийдэг байсан. Бид хоёр хамт ажилладаг байсан. Оныг нь сайн санахгүй байна. Сүүлийн нэг жил бид хамт эрүүл мэндийн газрын нийтийн ******* *******ын арга зүйчээр яах аргагүй ажиллаж байсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч М.А-ийн: “...М ******* аймгийн Биеийн ******* ******* хороонд нийтийн ******* *******ын дасгалжуулагчаар ажиллаж байсан. Тухайн үед манай спорт хороонд М, Б, М нар дасгалжуулагчаар ажиллаж байсан юм. Манай хорооны даргаар С гэдэг хүн ажиллаж байсан. Нягтлан Л, няраваар П, дасгалжуулагчаар М, М, Ю, Б, Б, Б зэрэг хүмүүс ажиллаж байсан. М нь намайг ажилд орсны дараа жил 1988 онд манай спорт хороонд ******* *******ын арга зүйч, дасгалжуулагчаар ажилд орсон. Бид хамтдаа 1988-1990 хүртэл хамт ажилласан...” гэсэн агуулга бүхий мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Гэрчүүдэд хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авсан, тэдгээрийн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан мэдээлэлтэй тохирч байх тул шүүх гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.
3. Иймд нэхэмжлэгч А.М-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т овогт А-*гийн М-ийг ******* аймгийн Биеийн ******* ******* хороонд нийтийн ******* *******ын зааварлагч арга зүйчээр 1988 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, ******* аймгийн ******* ******* ******* ******* ******* ******* *******ын арга зүйчээр 1990 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.М*-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ