Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 103/ШШ2025/00388

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 103/ШШ2025/00374

Улаанбаатар хот

 

 

 

 

2025 05 05 103/ШШ2025/00388

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг  0 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн төв байранд байрлах, Хас банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 0 дүгээр хороо, Тогос уулын 0 дугаар гудамжны 0 тоотод оршин суух, *******ийн ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 31.117.256,64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Хас банк ХК-иас *******ийн ******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 31....64 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Хас банк ХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Банк нь 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр зээлдэгч П.Энхбаярын Хас банкин дахь 5....5 тоот дансанд 39,800,000 /Гучин есен сая найман зуун мянга/ төгрөгийг шилжүүлэн 2.....6 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь 2.....6 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 6,633,333.30 төгрөг, зээлийн хүүнд 3,115,947.45, нэмэгдүүлсэн хүүнд 6,896.25 төгрөгийг төлсөн. Уг гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс зөрчиж эхэлсэн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Хугацаа хэтэрсэн хоног 178, зээлийн үлдэгдэл 33,166,666.70 төгрөг, хүү 3,860,129.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 90,460.49 төгрөг, төлбөрийн нийт үлдэгдэл: 37,117,256.64 төгрөг. Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул хариуцагч П.Энхбаяраас зээлийн гэрээний үүрэгт нийт 3....4 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч П.Энхбаяр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Хас банк ХК-иас хариуцагч ******* овогтой ******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 37,117,256.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь зээлийн төлбөр болох 37,117.256.64 төгрөгийг бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл сар бүрийн 25-ны өдөр 1,000,000 төгрөгөөр, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2027 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сар бүрийн 25-нд 2,000,000 төгрөгөөр, 2027 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 3.117.256,64 төгрөгийг тус тус төлөхөөр талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Эвлэрлийн гэрээний дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчдын эвлэрлийн гэрээ зэргийг уншиж танилцаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 31.117.256,64 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлөх хугацаан дээр зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон

1.Хас банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******ийн ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 31.117.256,64 / гучин нэгэн сая, нэг зуун арван долоон мянга, хоёр зуун тавин зургаан төгрөг, жаран дөрвөн мөнгө / гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч П.Энхбаяр нь 31.117.256,64 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл сар бүрийн 25-ны өдөр 1,000,000 төгрөгөөр, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2027 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сар бүрийн 25-нд 2,000,000 төгрөгөөр, 2027 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 3.117.256,64 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 343,537 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 171,768 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 171,768 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хас банк ХК-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ