Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 103/ШШ2025/00389

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 103/ШШ2025/00389

Улаанбаатар хот

 

                       Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                        

             Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороо, Олимпийн гудамж, Цетнрум төвийн 0 давхарт байрлах, ******* ******* финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дугаар байрны 0 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6,158,942.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ******* ******* финанс ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Т.******* нь 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 2....8 тоот зээлийн гэрээ байгуулж 3,509,910 төгрөгийн зээл авсан. Үүнээс 915,669.29 төгрөгийг буцаан төлсөн. 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн бөгөөд гэрээний хугацаа 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр дуусгавар болсон. Иймд зээлийн гэрээний үүрэгт 3,331,821.35 төгрөг, үндсэн хүү 2,475,535.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 340,585.14 төгрөг, нотариатын төлбөрт 11,000 төгрөг, нийт 6,158,942.05 төгрөгийг Т.*******оос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Т.******* миний бие ******* ******* финанс ББСБ ХХК-иас зээл авсан нь үнэн тул нэхэмжлэлийн дагуу мөнгөн дүнг төлж барагдуулна гэжээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ******* финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6,147,942.05 төгрөг /зургаан сая нэг зуун дөчин долоон мянга, есөн зуун дөчин хоёр төгрөг, таван мөнгө / гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113,493 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 56,746 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Т.*******оос 56,746 төгрөгийг тус тус гаргуулж ******* ******* финанс ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ