Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 103/ШШ2025/00393

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 103/ШШ2025/00393

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, Сентрал тауэрын 0 давхарт байрлах ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүрэг, 0 дугаар хороо, Уурхайн нийтийн байрны 0 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 24.348.845,12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч ******* ******* нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 04 сарын 19-нд 6......9 тоот цахим зээлийн гэрээг байгуулж 2.300.000 төгрөгийн зээлийг сарын 1.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024 сарын 05 сарын 31-нд 6000198872 тоот цахим зээлийн гэрээг байгуулж 26.910.000 төгрөгийн зээлийг сарын 1.5 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай тус тус зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан 6....9 тоот цахим зээлийн гэрээний үүргийг 60 хоног, 6....2 тоот цахим зээлийн гэрээний үүргийг 75 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан 6......9 тоот цахим зээлийн гэрээний хугацаа 2026 оны 10 сарын 18-нд, 6....72 тоот цахим зээлийн гэрээ ний хугацаа 2026 оны 11 сарын 18-нд тус тус дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд, дээрх цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000172479 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 1.788.839,9 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 86.873,36 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 969.29 төгрөг, 60....2 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 21.486.202,3 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 949.702,75 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 13.257,51 төгрөг, нотариатын төлбөрт 23.000 төгрөг, нийт 24.348.845,12 төгрөгийг зээлдэгч А.******* гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* овогтой ******* миний бие ******* *******ны өргөдлийн дагуу зээлээ төлнө. Нэхэмжилж байгаа дүнгээс 1.100.000 төгрөг төлсөн. Үлдэх 23.248.845,12 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

******* ******* ******* нь А.Энханранд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24.348.845,12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.******* нь 24.348.845,12 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, түүнээс 1.100.000 төгрөгийг төлсөн тухай тайлбарыг, баримтын хамт шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРА*******ЖЛАХ нь:

1. ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 24.348.845,12 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч А.******* нь 24.348.845,12 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279.694,23 төгрөгөөс 139.847,11 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 139.847,11 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч А.******* 139.847,11 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* *******-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО