Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2023/ДШМ/79

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2023        11         02                                               2023/ДШМ/79

 

 

                                                           

Л.Бд холбогдох

                эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч З.Түвшинтөгс, ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор Л.Наранхүү,

            хохирогч Б.Ц, Т.Б,

            хохирогч Б.Ц, Т.Б нарын өмгөөлөгч Б.Баярмагнай,

            шүүгдэгчийн өмгөөлөгч С.Мөнхтулга/цахимаар/,

            нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/337 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч С.Мөнхтулгын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Л.Бд холбогдох эрүүгийн 2234001500097 дугаар хэргийг 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

................................

 

Л.Б нь “Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, ““““““““““““тоот орон сууц чөлөөлүүлэх" иргэний хэрэгт итгэмжлэлээр оролцохдоо дээрх орон сууцны төлбөр 42,000,000 төгрөгийг Д.”“““““““““““гоос шилжүүлсэн авсан атлаа иргэн Т.Бт "...хүүтэй мөнгө зээлчих, банк бус санхүүгийн байгууллагад хугацаатай хийсэн байгаа..." гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 13,478,000 төгрөгийг залилан авсан,

Мөн иргэн Н.”“““““““““““ын хүсэлтээр "Хамтын амьдралтай байсныг тогтоолгох, ажиллаж байсан байдал тогтоолгох" иргэний хэрэгт итгэмжлэлээр оролцохдоо түүнд бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан "...нийгмийн даатгалын нөхөн даатгалд мөнгө хэрэгтэй болоод байна, нийгмийн даатгалын газар нь бид нартай буюу надтай дундын данстай байдаг юм миний данс руу хийчих..." гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Н.”“““““““““““аас Хаан банкны 5721455715 тоот дансаар 4,200,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

Иргэн Н.”“““““““““““ын хүсэлтээр "малчны тэтгэвэр тогтоолгохоор иргэний хэрэгт итгэмжлэлээр оролцохдоо түүнд бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан "...малчны нийгмийн даатгалын нөхөн даатгал сунгагдана, нөхөн даатгалд тушаана" гэж хуурч, Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Н.”“““““““““““аас Хаан банкны 5721223954 тоот дансаар 750,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн прокурорын газраас Л.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Лувсанхайдавын Баатар-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож,

шүүгдэгч Л.”“““““““““““ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Бд оногдуулсан 1.500 /нэг мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 1 жилийн хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15,000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,

шүүгдэгч Л.Бд шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий 2.5 дугаар зүйлийн 1, 2, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бэс 12,187,000 /арван хоёр сая нэг зуун наян долоон мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Бт, 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.”“““““““““““д тус тус олгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Л.Б нь гэмт хэргийн хор уршгийг буюу 12,178,000 төгрөгийн хохирлыг 6 /зургаан/ сарын дотор хохирогч Д.Бт арилгах/төлөх/,

1,500,000 төгрөгийн хохирлыг 1 /нэг/ сарын дотор иргэний нэхэмжлэгч Д.”“““““““““““д арилгах /төлөх/ үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь шүүхээс хүлээлгэсэн гэмт хэргийн хор уршгийг арилгах үүргийг биелүүлээгүй,  хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулж,

Эрүүгийн 2234001500097 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Б нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Т.Бт 10,500,000 төгрөгийг, хохирогч Н.”“““““““““““т 4,200,000 төгрөгийг, хохирогч Д.Баттуяад 750,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д.”“““““““““““д 1,500,000 төгрөгийг тус тус төлсөнг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүйг тус тус дурдаж,

анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүдэгчийн өмгөөлөгч С.Мөнхтулга гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж буй, прокурорын яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргээс хэтрүүлж дүгнэлт хийсэн. Тодруулбал гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирлыг Л.”“““““““““““ийн зүгээс дийлэнхийг төлж барагдуулсан байдаг боловч ямар үндэслэл, баримтаар прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан хохирлын хэмжээнээс хэтрүүлж хохирогч нарт Л.”“““““““““““ийн төлөх төлбөрийг нэмэгдүүлж гаргасан нь ойлгомжгүй байна. Иймд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/337 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.Наранхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хохирогч Б.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байрны мөнгөө бүрэн авсан бол дахиж зээл авахгүй байсан. Байраа зараагүй байсан бол 2 охин маань хотод байх хөлсөлж амьдрахгүй байсан. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Хохирогч Б.Ц, Т.Б нарын өмгөөлөгч Б.Баярмагнай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх нотлох баримтын хүрээнд хэргийг зөв шийдвэрлэсэн. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Бд холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Мөнхтулгын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзвэл шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

2. Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.

 

3. Шүүгдэгч Л.Б өмнө нь 2 удаа ял шийтгүүлсэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх 189/, шийтгэх тогтоолын хуулбаруудаар /1хх-н 191-193/, 199-201/ нотлогдож байна. Тухайлбал

- Сум дундын 23 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолоор Л.Б нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 100 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэсэн.

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 194 дүгээр шийтгэх тогтоолоор Л.”“““““““““““ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зрхиомол байдлыг зориудлаар бий болгон бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оногдуулах ялаас чөлөөлж шийдвэрлэсэн байна.

 

4. Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан байдаг буюу гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдаг онцлогтой.

5. Прокуророос хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг нотолж, хэргийн бодит байдлыг бүрэн бодитойгоор тогтоон, Л.Бд холбогдох хэргийг зөв зүйлчилж ирүүлээгүй байна.

Тухайлбал шүүгдэгч Л.Бд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-д заасан “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.6-д заасан “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” зэрэг хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн залилах гэмт хэргийг үйлдэж олсон орлогыг  өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан эсэх, тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, үүнийг амьжиргааныхаа эдийн засгийн эх үүсвэр болгож, харьцангуй тогтвортой үйлддэг байсан эсэх талаар мөрдөн байцаалтын шатанд шалгаж тогтоогоогүй нь байна.

 

6. Прокуророос хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож, улмаар шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтад заасан тохирох зүйлчлэлээр зүйлчилж ирүүлээгүй алдааг анхан шатны шүүх засалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

 

7. Шүүгдэгч Л.Бд холбогдох эрүүгийн хэргийг зөв зүйлчилж, анхан шатны шүүхээс түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсний дараа давж заалдах гомдол, эсэргүүцлийг үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг давж заалдах шатны шүүх хянан үзэх боломжтой учир давж заалдах шатны шүүх магадлалд заасан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

8. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч Л.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

9. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасан тул шүүгдэгчийн өмгөөлөгч С.Мөнхтулгын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/337 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч Л.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                             

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   М.МӨНХДАВАА

 

 

                                      ШҮҮГЧИД                                         З.ТҮВШИНТӨГС

 

                                                                                   

                                                                                                Р.МӨНХ-ЭРДЭНЭ