Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 316/ШШ2025/00303

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 316/ШШ2025/00303

Сэлэнгэ аймаг

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.А **** хариуцагч О.Б **** нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан охин ***, ****, **** нарыг эх **** асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан охин *****11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй тохиолдолд хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар тутам эцэг *** хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасныг баримтлан эцэг **** гаргуулсан хүүхдийн тэтгэлгийг гагцхүү охин **** нарын хэрэгцээнд зарцуулахыг эх ****т даалгасугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг баримтлан тэтгэлэг охин ***, ***** нарын хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол эцэг **** нь түүнийг зориулалтаар нь зарцуулахыг эх ***** шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурьдсугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасныг баримтлан энэхүү шийдвэрийн хувийг уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч, хариуцагч нар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах талаар маргаагүй болохыг дурьдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.А**** хариуцагч О.Б*** холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 71,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Б**** улсын тэмдэгтийн хураамжид 71,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.А**** олгож, хариуцагч О.Б***** нэг жилийн хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид нийт 308,108 төгрөгийг гаргуулан, Төрийн сангийн 10013140000941 тоот дансанд оруулсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ

 

 

 

 

 


[1] Нэхэмжлэлээс иш татав

[2] Хавтаст хэргийн 7 дугаар тал

[3] Хавтаст хэргийн 8, 9, 10 дугаар тал

[4] Хавтаст хэргийн 5 дугаар тал

[5] Хавтаст хэргийн 3 дугаар тал

[9] Хавтаст хэргийн 8, 9, 10 дугаар тал