| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 316/2025/00256/И |
| Дугаар | 316/ШШ2025/00307 |
| Огноо | 2025-04-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 316/ШШ2025/00307
| 2025 оны 04 сарын 23 өдөр | Дугаар 316/ШШ2025/00307 | Сэлэнгэ аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл би,
Нэхэмжлэгч:Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг ** дугаар хороо, ****, *** давхар **** тоотод байрлах, ****ББСБ ХХК/РД:****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Сэлэнгэ аймаг, *** сум ** дугаар баг, *** дүгээр хэсэг, *** дүгээр гудамж, *** тоотод оршин суух хаягтай, Э***** овогтой А*** /РД:****, утас:****/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 212,930 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан үзэж,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...*** ББСБ ХХК нь Э.А**** 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 20104 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 215,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй z000464352 тоот зээлийг ХААН банк дахь ****1 тоот дансанд зээлдэгч Э.А**** нь шилжүүлэн авсан.
Хариуцагч Э.А***** нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар: z000464352 тоот зээл 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр дуусаж үндсэн зээлээс 40,850 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 174,150 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 208 хоногийн хүү 79,102 төгрөгөөс хүүд төлсөн 40,322 төгрөгийг хасаж нийт хүү 38,780 төгрөг, нийт дүн 212,930 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү[1] гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц***** нь 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:/ хавтаст хэргийн 28 дугаар тал/
...**** ББСБ ХХК нь хариуцагч Э.А*** /РД:****/-с 212,930 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт хангуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжилсэн дүнг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлт гаргаж байна...гэжээ.[2]
ҮНДЭСЛЭХ нь:
**** ББСБ ХХК нь Э.А*** холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 212,930 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 212,930 төгрөгийг бүрэн хэмжээгээр биелүүлсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц**** шүүхэд ирүүлсэн дээрх хүсэлтээр нотлогдож байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нь бусдын эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй, нийцсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар **** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Э.Ад*** холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 212,930 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7,038 төгрөгийн тал хувь болох 3,519 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 3,519 төгрөгийг Төрийн сангийн төсвийн орлого /данс-100130000941/-оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ