Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 103/ШШ2025/00401

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 103/ШШ2025/00401

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: Багануур дүүрэг, 0 дүгээр хороо, Тогос уулын 0 тоотод оршин суух, ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүрэг, 0 дүгээр хороо, Хэрлэнгийн 0 тоотод оршин суух, ******* ******* холбогдох 14.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Иргэн Ц.******* Хэрлэнгийн 2-4 тоот хашаа байшинг худалдан авахаар тохиролцож, бичиг баримт нь банкинд байсан учир 14.000.000 төгрөгийг бэлнээр өгч, бичиг баримтыг нь авахуулсан боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон, Цагдаагийн хэлтсээс хашаа байшинг эзэмших эрхийг нь хязгаарлаж, захиран зарцуулах эрхгүй болгосон байсан. Иргэн Ц.******* би удахгүй бичиг баримтын асуудлаа зохицуулна, хүлээж байгаарай гээд явсан. Тэрнээс хойш байнга бичиг баримтын асуудлаа шийдээгүй байж би чиний мөнгийг өгч чадахгүй, үлдсэн мөнгөө өгөөд хашаа байшинг минь ав гэж хэлэхээс өөр хариу өгөхөө больсон. Мөн 2 сараас хойш би бичиг баримтын асуудлаа шийдчихээд, хашаа байшингаа зараад мөнгийг чинь гаргаад өгье гэж хэлчихээд ярих болгонд хугацаа сунгаад, ядаж бага багаар өг гэхээр би хаанаас олох юм гэж явсаар 11 сарын хугацаа өнгөрсөн байна. Иймд миний 14.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие *******овогтой ******* би Б.*******аас 14.000.000 төгрөг авсан нь үнэн. Уг мөнгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 14.000.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1 ******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* холбогдох 14.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227.950 төгрөгөөс 113.975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 113.975 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Ц.******* 113.975 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО