Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 103/ШШ2025/00402

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 103/ШШ2025/00402

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороо, Парисын гудамж, Ай си тауэрын 0 тоотод байрлах ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүрэг, 0 дүгээр хороо, Хуцаа 0 тоотод оршин суух, ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7.209.791,38 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч Э.******* манай компанитай 2024 оны 3 сарын 12-ны өдөр L..5 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. 2024 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хугацаанд 6 удаагийн зээлийн гэрээгээр зээл олгосон бөгөөд, дараах зээлийн үлдэгдэлтэй байна.

2024 оны 08 сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл 80.999,16 төгрөг, шимтгэл 1.620 төгрөг, үндсэн хүү 19.493,05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.259,50 төгрөг, нийт 105.371,71 төгрөг,

2024 оны 07 сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл 244.998,24 төгрөг, шимтгэл 4.900 төгрөг, үндсэн хүү 58.960,67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9.859 төгрөг, нийт 318.717,91 төгрөг,

2024 оны 06 сарын 19-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл 926.524,55 төгрөг, шимтгэл 0 төгрөг, үндсэн хүү 254.460,09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8.537,85 төгрөг, нийт 1.189.522,49 төгрөг,

2024 оны 06 сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл 179.996,85 төгрөг, шимтгэл 3.600 төгрөг, үндсэн хүү 43.317,58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7.243,28 төгрөг, нийт 234.157,71 төгрөг,

2024 оны 06 сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл 1.076.455,16 төгрөг, шимтгэл 0 төгрөг, үндсэн хүү 312.179,61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10.848,15 төгрөг, нийт 1.399.482,92 төгрөг,

2024 оны 04 сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл 3.084.114,10 төгрөг, шимтгэл 0 төгрөг, үндсэн хүү 837.857,17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33.067,37 төгрөг, нийт 3.955.038,64 төгрөг.

Зээлдэгч Э.*******оос үндсэн зээлийн төлбөрт 5.593.088,06 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1.526.268 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72.815,15 төгрөг, шимтгэл 10.120 төгрөг, нотариатын зардал 7.500 төгрөг, нийт 7.209.791,38 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* овогтой ******* нь ******* *******-д 7.209.791,38 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 7.209.791,38 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7.209.791,38 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130.306,66 төгрөгөөс 65.152,33 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 65.152,33 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Э.******* 65.152,33 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО