| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/00234/И |
| Дугаар | 103/ШШ2025/00219 |
| Огноо | 2025-03-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 103/ШШ2025/00219
2025 03 17 103/ШШ2025/00219
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороо, Жуулчны гудамж-0 ******* оффис өөрийн байранд байрлах, ******* ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 0 дүгээр хороо, Сургалтын задгай 0 дүгээр гудамжны 0 тоотод оршин суух, ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 13.908.626 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа. Лэнд мн ББСБ нь Э.Нямгэрэлтэй 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр FLEXI зээлийн эрх нээх гэрээг байгуулж, 2023 оны 10 дугаар 20-ны өдөр гаргасан зээлийн хүсэлтийг шийдвэрлэж 8.550.000 төгрөгийн зээлийг сарын 3,99 хувийн хүүтэй хариуцагчийн Голомт банкны 3635133860 тоот дансанд олгосон. Энэхүү зээл нь 103 сарын хугацаанд сар бүрийн 04-ний өдөр зээлийн эргэн төлөлтийг хийх нөхцөлтэй. Гэвч зээлдэгч хуваарьт төлөлтөө хийхгүй, бидний зүгээс хуваарьт төлөлтөө хийхийг удаа дараа шаардсан боловч гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байна. Иймд Э.******* үндсэн зээл 8.550.000, хуримтлагдсан хүүнд 5.358.626 төгрөг, нийт 13.908.626 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Нямгэрэл шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Лэнд мн ББСБ ХК-аас зээл авсан нь үнэн. Нэхэмжилж байгаа 13.908.626 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
******* ББСБ ХК нь Э.******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13.908.626 төгрөг гаргуулах тухай нэхэмлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Нямгэрэл 13.908.626 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 13.908.626 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.Нямгэрэл нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227.500 төгрөгөөс 113.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 113.750 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Э.******* 113.750 төгрөгийг тус тус гаргуулж, ******* ББСБ ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО