| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 316/2025/00347/И |
| Дугаар | 316/ШШ2025/00312 |
| Огноо | 2025-04-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 316/ШШ2025/00312
| 2025 оны 04 сарын 25 өдөр | Дугаар 316/ШШ2025/00312 | Сэлэнгэ аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл би,
Нэхэмжлэгч:Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг *** дүгээр хороо, *** гудамж *** байрлах, **** ББСБ ХХК /РД:***/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, *** сум *** дугаар баг, ***дугаар хэсэг, ***тоотод оршин суух хаягтай,***овогт **** /РД:***, утас:***/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 571,394 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан үзэж,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...*** нь *** ББСБ-тай 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 140000470653 дугаартай, зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн ****дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. *** нь уг гэрээний үндсэн дээр 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 500,000 төгрөгийг сарын 2.4 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй.
*** ББСБ-ын зүгээс *** зээлийн гэрээний үүргийг удаа дараа шаардахад өнгөрсөн хугацаанд 200,000 төгрөг төлсөн ба түүнээс хойш огт төлж барагдуулаагүй байна.
2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр зээлийн эрсдэлийн сангаас зээлийн хүү зогсоосон ба тухайн өдрийн байдлаар *** үндсэн зээлийн үлдэгдэл 1406,581 төгрөг, зээлийн хүү 137,609 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,204 төгрөг, нийт 571,394 төгрөг байна. *** нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул *** ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 571,394 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно гэжээ[1].
Хариуцагч *** нь 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:
..*** ББСБ ХХК нь ***н надад холбогдуулан 571,394 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Миний бие нэхэмжилсэн төлбөрийг төлөхөд маргаан байхгүй. Үнийн дүн дээр маргаж татгалзахгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх болон улсын тэмдэгтийн хураамжийг тайлбар бичсэнийг ойлголоо...гэжээ.[2]
ҮНДЭСЛЭХ нь:
*** ББСБ ХХК нь *** холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 571,394 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлөхийг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан дээрх тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй, нийцсэн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар *** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй *** холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 571,394 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17,792 төгрөгийн тал хувь болох 8,896 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 8,896 төгрөгийг Төрийн сангийн төсвийн орлого /данс-100130000941/-оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ