Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 115/ШШ2025/0015

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Отгонтуяа би, Дорноговь аймгийн прокурорын газрын ахлах прокурор Т.Цэнд-Аюушийн дүгнэлттэй, ... гаалийн улсын байцаагч М.Бд холбогдох зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Дорноговь аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Т.Цэнд-Аюуш 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 21 дүгээр дүгнэлтдээ:

... гаалийн улсын байцаагч М.Б нь “Ш” ХХК-ны гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн Н.Г нь гаалийн мэдүүлэгт өөр барааны пүүний актаар мэдүүлж чингэлгийн дугаар, барааны цэвэр, бохир жин, гаалийн ломбоны дугаарыг алдаатай илгээсэн гэх зөрчилд холбогдогч Н.Гт Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 200,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулан шийдвэрлэсэн материалыг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр шалгалтын хүрээнд хянахад:

Материалд авагдсан холбогдогчийн мэдүүлэг, эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар Н.Г нь 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гаалийн байгууллагад бараа мэдүүлэхдээ гаалийн мэдүүлэгт өөр барааны пүүний актаар мэдүүлж барааны цэвэр жин, бохир жин, чингэлгийн дугаар, гаалийн ломбоны дугаарыг алдаатай илгээж гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн зөрчил үйлдсэн болох нь тогтоогдсон байна.

Гаалийн улсын байцаагч М.Б нь 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр "Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай" ... дугаартай шийтгэлийн хуудсаар Н.Гт Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 200,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн Н.Г нь гаалийн байгууллагад бараа мэдүүлэхдээ гаалийн мэдүүлэгт өөр барааны пүүний актаар мэдүүлж барааны цэвэр жин, бохир жин, чингэлгийн дугаар, гаалийн ломбоны дугаарыг алдаатай илгээж гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт заасан "Гаалийн зуучлагч, мэдүүлэгч гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн, эсхүл хууль тогтоомжид заасан эрхээ хэтрүүлсэн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэсэн зүйлд заасан зөрчил үйлдсэн байна.

Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн Н.Гийн үйлдсэн гаалийн байгууллагад барааг мэдүүлэхдээ өөр барааны пүүний актаар мэдүүлж барааны цэвэр жин, бохир жин, чингэлгийн дугаар, гаалийн ломбоны дугаарыг алдаатай илгээж гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасан гаалийн удирдах төв байгууллагаас баталсан барааг мэдүүлэх журам зөрчсөн гэж шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байх тул эрх бүхий албан тушаалтны шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон гаалийн улсын байцаагч М.Бгийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Н.Гт Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.21 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар 200,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн шийдвэрийн шийтгэлийн хуудасны "Олсон" нь хэсэг, "Шийдвэрлэх нь" хэсгийн 1-д Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 14 гэснийг 11.21 дүгээр зүйлийн 14 дахь хэсэгт зааснаар хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 300,000 төгрөгөөр торгох гэсэн өөрчлөлтүүд оруулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

 

Хариуцагч ... гаалийн улсын байцаагч М.Б шүүхэд гаргасан тайлбартаа:

... гаалийн улсын байцаагч Мөнхжаргал овогтой Бямбасүрэн миний бие “Ш” ХХК-ийн гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн Н.Гийн гаалийн мэдүүлэгт буруу пүүний актаар мэдүүлж чингэлгийн дугаар, барааны цэвэр, бохир жин, гаалийн ломбоны дугаарыг алдаатай илгээсэн гэх зөрчилд 2025 оны 02 сарын 13-ны өдөр "Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай" ... дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийтгэл оногдуулсан билээ.

Тус Дорноговь аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Т.Цэнд-Аюушийн гаргасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулах тухай прокурорын дүгнэлттэй уншин танилцаж Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасан гаалийн удирдах төв байгууллагаас баталсан барааг мэдүүлэх журам зөрчсөн гэж шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байх тул Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 14 дахь хэсэгт зааснаар 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох гэсэн өөрчлөлт оруулах прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.

Иймд ... гаалийн улсын байцаагч М.Б би 2025 оны 04 сарын 22-ны өдрийн дугаар-21 Дорноговь аймгийн прокурорын газрын прокурорын дүгнэлтийг үндэслэн 2025 оны 02 сарын 13-ны өдрийн "Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай" ... дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах хүсэлтийг хүлээн зөвшөөрч хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.  

 

Гуравдагч этгээд Н.Г шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Гуравдагч этгээд иргэн Нэргүй овогтой Ганзориг /РД: .../ миний бие "Ш" ХХК-д гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнээр ажилладаг болно. Би 2025 оны 02-р сарын 25-ны өдөр ... гаалийн газар бараа мэдүүлэхдээ дагалдах бичиг баримтад алдаа гарган гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн зөрчил үйлдсэн болох нь үнэн болно.

Уг зөрчилд гаалийн улсын байцаагч М.Б хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай ... дугаартай шийтгэлийн хуудсаар хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 200,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

Ахлах прокурор Т.Цэнд-Аюуш шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: "... Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон ... гаалийн улсын байцаагч М.Бгийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудсанд 200,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсныг 300,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичжээ. Миний бие уг прокурорын дүгнэлтийг зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсний үр дагаврыг ойлгож, баримтад гарын үсэг зурсан болно.

Иймээс гуравдагч этгээд намайг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Хариуцагч ... гаалийн улсын байцаагч М.Б нь 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн "Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай" ... дугаар “Шийтгэлийн хуудас”-аар “Ш” ХХК-ны гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн Н.Гт Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.21 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар 200,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

 

          Прокурор Т.Цэнд-Аюушаас гаалийн улсын байцаагч М.Бгийн холбогдогч “Ш” ХХК-ны гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн Н.Гт торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийтгэлийн хуудасны "Олсон" нь хэсэг, "Шийдвэрлэх нь" хэсгийн 1-д Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 200,000 төгрөгөөр торгох гэснийг 11.21 дүгээр зүйлийн 14 дахь хэсэгт зааснаар гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30,0000 төгрөгөөр торгох гэсэн өөрчлөлтүүд оруулахаар дүгнэлт бичиж ирүүлснийг хариуцагч эрх бүхий албан тушаалтан болох ... гаалийн улсын байцаагч М.Б нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, өөрийн зөвшөөрлөө шүүхэд бичгээр ирүүлж баталгаажуулсан байна.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1. “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан боловч прокурорын дүгнэлт нь зөрчилд холбогдогч Н.Гт 200,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны “Шийтгэлийн хуудас”-д гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах өөрчлөлт оруулахаар бичсэн өөрөөр хэлбэл торгох шийтгэлийн нэмэгдүүлэхээр байх тул шүүхээс зөрчилд холбогдогч Н.Гийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байна гэж үзэн гуравдагч этгээдээр оролцуулсан болно.

 

          Гуравдагч этгээд  Н.Г 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд бичгээр тайлбартаа түүнд хариуцагч эрх бүхий албан тушаалтны 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн "Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай" ... дугаар “Шийтгэлийн хуудас”-аар Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 200,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 14 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар өөрчлөлт оруулах тухай прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, улмаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэйгээ илэрхийлсэн байна.

 

          Гуравдагч этгээд Н.Гоос өөрийн хүсэл зоригийн дагуу түүнд оногдуулсан торгох шийтгэлийг нэмэгдүүлэн өөрчлөхийг хүлээн зөвшөөрч байгаа дээрх тохиолдолд шүүхээс хариуцагчийн зөвшөөрөл нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэх үндэслэлтэй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1. “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасныг баримтлан хариуцагч ... гаалийн улсын байцаагч М.Бгийн прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

          Шүүхээс хэргийн оролцогчид хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд уг шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх үр дагаврыг танилцуулан, гарын үсэг зуруулан баримтжуулж хэрэгт хавсаргасан болохыг дурдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дорноговь аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Т.Цэнд-Аюушийн ... гаалийн улсын байцаагч М.Бгийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны "Зөрчилд шийтгэл оногдуулах тухай" ... дугаар “Шийтгэлийн хуудас”-д өөрчлөлт оруулах тухай 21 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч ... гаалийн улсын байцаагч М.Бгийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар прокурорын дүгнэлт (гомдол) нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                С.ОТГОНТУЯА